Зохиогч: cool

УИХ-ын 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан, “Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий  өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр 2019 оны гуравдугаар сард анх шалгагдаж эхэлсэн байдаг. Эл үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж. Гэвч Д.Сүндий энэ бүхнийг худал мэдээлэл хэмээн тухайн үед мэдэгдсэн бөгөөд Д.Сүндийд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон түүхтэй. Харин хэргийг хаахдаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав нотлох…

Цааш унших

Хоёр мянган оны эхэн үед охид залуусын шүтээн болж явсан хамтлагуудын нэг бол яалтчгүй “Флаш” хамтлаг билээ. Тэдний  “Хайрын нулимс”, “Хайрлах хүсэл”, “Хайрлаж чадах уу” зэрэг дуунуудаараа хүүхэд залуучуудын дунд танигдаж, залуусыг байлдан дагуулж байсан. Нам гүмхэн байсан хамтлагийн гишүүд сүүлийн жилүүдэд уран бүтээлдээ эргэн орж шинэ уран бүтээлүүдээр фэнүүддээ бэлэг барих болсон. Тэд хамтлагийнхаа 15 жилийн ойд зориулж “Гэгээн хайрын баярын өдөр”-ийг тохиолдуулан “Хайрлах хүсэл” нэртэй “mini concert”-оо зохион байгуулахаар болжээ. Уг тоглолтонд  “Татар”, “Мөнхийн реп” хамтлагууд, реппер Roockie нар  оролцох аж. Тоглолт 02-р сарын 13-нд OMNI CLUB-д 20:00 цагаас ганцхан удаа болох ба тасалбарыг Shoppy-аас урьдчилан захиалах боломжтой юм. Хүүхэд…

Цааш унших

Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)- ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нар хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдон 2015 оны аравдугаар сараас хойш шалгагдсан билээ.  Тодруулбал,  Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, Цэргийн болон Хилийн тагнуулын албыг татан буулгахаас өмнө ХХЕГ-ын Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж болон Б.Насанжаргал, А.Сумъяа, Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар зэрэг хүнийг хээл хахууль өгч, авсан, зуучилсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгасан юм. Хилийн тагнуулын удирдлагыг гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээллээ ашиглаж, хэрэгт холбогдсон хүмүүсээс хахууль авсан…

Цааш унших

Нийслэлийн Газрын албаны дарга асан, 2020 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт бие даан нэр дэвшиж байсан Э.Болорчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас энэ сарын эхээр Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан, 21.2-т заасан худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Уг хэргийн урьдчилсан шүүх хурлын тов гарлаа. Тодруулбал Э.Болорчулуун нарын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022.02.09-ны лхагва гаригт 13:30 цагт товлоод байна. Яллагдагч Э.Болорчулуун, Ц.Алтанцэцэг, Ц.Шижир, Б.Бямбацогт нарыг хууль сахиулагчид 2019 оноос эхлэн шалгасан юм. Э.Болорчулууныг Нийслэлийн…

Цааш унших

Монголын кино урлагт цахиур хагалах  залуу уран бүтээлчид хамтран ‘Сургуулийн сүнс’ аймшгийн киног бүтээсэн бөгөөд өнөөдөр  /2022.02.04/ нээлт нь боллоо. Сине АРТ продакшн болон Простар фильмийн хамтын бүтээл болох ‘Сургуулийн сүнс’ кинонд төгсөх ангийн сурагчид хараалтай ангийн үүдийг нээснээр сургуульд хорогдсон сүнсийг чөлөөлөх болно. Тэд сургууль дээр өнгөрөх урт, аймшигт шөнийг даван гарч чадах болов уу? Эсвэл… гэх зэргээр олон эргэлзээтэй асуултад хариулт өгөх болно. Youtuber Улаанбургерийн зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон уг бүтээл өсвөр насныхны анхаарлыг ихэд татаж байгаа нь нээлтийн үеэр ирсэн үзэгчдээс мэдрэгдэж байв. Ингээд тус киноны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Бэлтгэсэн Д.Энхсайхан

Цааш унших

Өнөөдөр /2022.02.04/ ‘Этгээд’ УСК-ны нээлт  боллоо. Сэтгэл зүйн триллер төрлийн “ЭТГЭЭД” уран сайхны киноны зураг авалт, өнгөний тавилт гээд тун онцгой байж чадсан гэдгийг уншигч та бүхэн киноны трейлерээс харж болно. Гол дүрд МУГЖ Ж.Оюундарь, СТА С.Ариунбямба, СТА Н.Ялалт, СТА Г.Эрхэмбаяр, Ч.Сэлэнгэ, мисс Б.Бадамцэцэг нар киноны гол дүрийг бүтээсэн бөгөөд чадварлаг жүжигчид энэхүү бүтээлд урьд өмнө харж байгаагүй дүр төрхийг бүтээсэн юм. Зураглаачаас, найруулагч болсон Б.Баатарын анхны бие даасан ‘ Этгээд’ УСК-ны нээлтээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. Бэлтгэсэн Д.Энхсайхан

Цааш унших

Дуучин гэхээсээ илүү нийгмийн дуу хоолой болсон Нара өдгөө өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө элдэв гутаан доромжлол сонсдог тэрээр өөрийнхөө залуу халуун насны зургийг дэлгэж, “Нарад нь тарган явсан түүх үгүй” хэмээн тодотгожээ. Тэрээр “Эгч нь 2007н онд Мисс Сакура Интернэйшнэл болчихоод энэ лимузн машинаар тухайн үеийн Япон улсад суугаа элчин сайд асан Жигжид болон гэр бүлийнх нь Чимгээ эгчтэй Фүкүшима мужийн Инаваширо хотын ахмадын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд оролцоод өөрийн нэр бичсэн хөшөөнийхөө хүндэтгэлийн ёслолд оролцоод явж байлаа ш дээ, ямарав дээ. Tomoko Ibukuro ирчихсэн зураг үзүүлж байгаад өөрөө дурсамжаа саналаа” хэмээсэн байна. Ингээд Нара бүсгүйн одоогийн болон туранхай байх…

Цааш унших

Нийтийн дууны ертөнцөд ахлан нүцгэлсэн гэгддэг дуучин бүсгүй бол О.Гансувд. Увс нутгийн Тэс сумаас гаралтай тэрээр өөрийгөө ёсорхог, уламжлал ухаанаа мэддэг гэдгээ гайхуулах дуртай нэгэн. Харин өчигдөр буюу сар шинийн баяраар үсээ задгайлан булган малгайг хазгайдуулж, нэхий дээлээ буруулан өмсөн, согтуу галзуу нь үл мэдэгдэхээр төрх гарган суусан нь олонд таагүй сэтгэгдэл төрүүлэв. Учир нь Монголчуудын ёсонд хаврын тэргүүн сарын сар шинийн 3-нийг дуустал билэгдлийг бодож элдэв гаж үйлдлийг тэвчдэг уламжлалтай. Харин олноо танигдсан дуучин бүсгүйн уг төрх нь гашуудаж буй бэлэвсэн эхнэр, галзуу солиотой архичин нэгнийг санагдуулж байсныг нуух юун. Ер нь бол Монголчууд эртнээс дээлний дотрыг гадар харуулах…

Цааш унших

Монголын хошин урлагт цоо шинэ салхийг сэвэлзүүлсэн залуу уран бүтээлч бол “+17” контентийн Цогтоо. Өдгөө “Эмоци” хамтлагт харьяалагддаг тэрээр багагүй фенүүдтэй. Өөрийн цахим хуудсаа хөөрхөн маазрал, егөөдлөөр дүүргэдэг тэрбээр өнгөрөгч сар шинийн өдрүүдэд үзэсгэлэнт эхнэрийнхээ хамтаар ямар хоол хийсэн, хэдэн настай тухайгаа тойруу аргаар хэлжээ. Хэлэх гэсэн үгээ хэрхэн тойруулж хэлдгийг тэднээс суралцаарай залуусаа.

Цааш унших

Өнөөдөр /2022.02.04/  ‘ Сургуулийн сүнс’,’Этгээд’ гэсэн хоёр зиноны нээлт боллоо. Кинонуудын нээлтэд олны танил хүмүүс гэр бүлийн хүн болон найзуудтайгаа ирсэн байлаа. Олны танил хүмүүс дунд нууц амрагийн дүрийг базагч Пунтик жүжигчин найзтайгаа хамт ирсэн байлаа. Мэдээж тэрбээр энэ үеэр манай дуранд өртсөн юм. Жүжигчин бүсгүй өнөөдрийн арга хэмжээнд нөхөртэйгөө ирсэн байсан юм. Гэвч тэрбээр олны дунд найзтайгаа явж харагдсан бөгөөд нөхөр нь тусдаа “сэлгүүцэн” байв.

Цааш унших