Монголын хошин урлагийн хамгийн отгон хамтлагуудын нэг бол “Эмоци”. Хүний насаар өдгөө 8 нас зооглож буй тус хамтлагийн залуу жүжигчид хамтлагийнхаа ахмадууд болох жүжигчин Төөтөө, жүжигчин Тэмүүжин нартаа шинийн 3-ндаа багтаж золгодог уламжлалтай. Уг уламжлалаараа өчигдөр “ахмад”-ууддаа зочилжээ. Жүжигчин Төөтөөгийн хувьд энэ жил 43 нас хүрч буй бол О.Тэмүүжингийн хувьд 38 нас хүрч буй идэр насны эрчүүд билээ. Ямартаа ч, энэхүү гэрэл зургаас уншигч та тус хамтлагийн гишүүд хэрхэн хувийн амьдралдаа ам бүл нэмснийг анзаарч харж болох нь ээ.
Зохиогч: cool
Сар шинийн нэгэн буюу 2022 оны 02-р сарын 2-ний өдөр Шалган нэвтрүүлэх долоон цэгээр Улаанбаатар хот руу нийт 6575 тээврийн хэрэгсэлтэй 17390 иргэн орж, 11792 тээврийн хэрэгсэлтэй 31093 хүн гарсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 согтуу жолоочийн эрхийг хаслаа. Тодруулбал, нийслэлд 24 орон нутагт 34 согтуу жолооч нийт 58 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан зөрчил илрүүлсэн байна. Мөн орон нутгийн замд 100 км тутамд цагийн менежментийн шалгалтыг тавьж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Хоногийн хугацаанд зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл бүргэгдээгүй байна. Сар шинийн баярын өдрүүдэд иргэд орон нутаг руу зорьж байгаа…
Хоёр дахь амьдралаа, хоёр дахь хүүхдийнхээ аавтай эхлүүлсэн Б.Цэцэг цахим орчинд идэхтэй нэгэн. Түүнд оролцохгүй сэдэв гэж бараг үгүй бөгөөд энэ нь магтаалаас илүү шүүмжлэл дагуулдаг. Төрснөөсөө хойш бараг цахимд өөрийнхөө зургийг харуулаагүй тэрбээр сар шинээр өөрийнхөө хөвсгөр төрхөөр эргэн ирлээ. Төрж, тэлсэн хөхүүл бүсгүй хүн хөвсгөр байлгүй л яахав. Өмнөх шигээ өөрөөрөө үлгэр дуурайлал үзүүлж, турахыг гайхамшгийг бусдад харуулаарай. Түүний хөвсгөр төрх болон галбирлаг төрхийг хамтдаа харцгаая.
Нийслэлийн Газрын албаны дарга асан, 2020 оны УИХ-ын сонгуульд Архангай аймагт бие даан нэр дэвшиж байсан Э.Болорчулуун тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас энэ сарын эхээр Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан, 21.2-т заасан худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна. Уг нь Э.Болорчулуун, Ц.Алтанцэцэг, Ц.Шижир, Б.Бямбацогт нарыг хууль сахиулагчид 2019 оноос эхлэн шалгасан юм. Түүнээс хойш уг хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байсан ч саяхан ийнхүү шүүхээр дэнслүүлэхээр болоод байна. Анх Э.Болорчулууныг дээрх албан тушаалыг хашиж байхдаа Газар ашиглалт, бүртгэлийн…
Коронавируст халдварын дэгдэлтийн улмаас 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох болсныг мэдэгдэж байна. Дээрх хугацаанд Улсын дээд шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг шуудангаар болон [email protected] цахим хаягаар хүлээн авна. Шуудан болон байгууллагын цахим хаягаар хүлээн авсан баримтын талаар танд хариу мэдэгдэх тул өөрийн хаяг, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягаа тодорхой бичиж ирүүлнэ үү. Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагаа (утас: 51-261698, 51-261544) уг өдрүүдэд ажиллах болно. Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийн болон бусдын эрүүл…
“Хан Акуа” ХХК-ийн “Монном” аппликейшн болон Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/ хамтран “Утгын чимэг” наадмын шилдэг бүтээлийг цахим талбарт хувирган контент бүтээх санамж бичигт өнөөдөр /2022.01.20/ гарын үсэг зурлаа. “БОЛОР ЦОМ” МААНЬ “ШИЛЭН ЦОМ” БОЛЖ БАЙНА МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо “Монном” хэмээх үндэсний уран зохиолыг дэмжигч байгууллагатай цаашид хамтарч ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 39 дэх удаагийн “Болор цом”-оос эхлэн “Болор цом” маань шилэн болж байна. Учир нь энэхүү яруу найргийн наадмыг “Монном” аппликейшнээс хүн бүхэн ямар яруу найрагч ямар шүлгээ уншаад ямар дүнтэйгээр “Болор цом” яруу найргийн наадамд тэргүүлэв, яаж оролцов гэдгийг нээлттэй харж…
Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр өчигдөр орой албадан саатуулжээ. Энэ талаар УБТЗ-ын эх сурвалжуудаас тодруулахад “АТГ-ынхан шалгаж байгаа нь үнэн. Хорьж шалгаж буй, эсэхийг нь мэдэхгүй” гэлээ. Хууль хяналтын байгууллагынхан “одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” хэмээв. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Ж.Пунцагийг бусдаас хахууль авсан гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж. Тэрбээр хууль сахиулах байгууллагынханд шалгуулсан, шүүхээс ял шийтгүүлсэн явдал нэг бус. 2019 онд түүнийг тагнуулын байгууллагынхан шалгаж эхэлсэн ч тэгсхийгээд мартагдсан. Үүнээс өмнө Гадаадын иргэн,…
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр зохион байгуулдаг оны шилдэг уран бүтээлч шалгаруулах үйл ажиллагаа нь “Тайз дэлгэцийн шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, Шилдэг жүжигчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг утга соёлын өвийг эзэмшигч” зэрэг номинацид нэр дэвшигчдийг бүртгэж шилдэгүүдийг тодруулдаг байсан бөгөөд Засгийн газрын 2020 оны 4 дүгээр тогтоолоор “Тайз, дэлгэцийн бүтээлийн зохиолч”, “Хөгжмийн зохиолч”, “Продюсер”, “Удирдаач”, “Бүжиг дэглээч” төрлүүдийг нэмж тодруулахаар шийдвэрлэсэн юм. Соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний хамрах хүрээ өдрөөс өдөрт тэлж соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний бүтээмж, нэмүү өртгийн гинжин хэлхээг дэмжих соёлын шинэ бодлогын хэрэгцээ шаардлага…
Хүн төрөлхтөнд хэдэн мянган жилээр гайхагдаж ирсэн Монголчуудын аугаа соёлын өв буюу монгол хөөмэй, уртын дуу, морин хуур хөгжмийг сүр хүчит рок хөгжимтэй хослуулан, Монгол рок урсгалыг бий болгож “Уухай” хамтлаг мэндэлж буйгаа зарлаж анхны уран бүтээлээ цахим орчинд цацаад байна. Монголчуудын соёлын өв, оюуны бүтээлийг дэлхийд гайхуулж, экспортлох асар их боломж байгааг “Хү” хамтлаг бидэнд харуулж чадсан. Тэгвэл тэрхүү үүд хаалгаар дараагийн “Монгол рок” хэмээх брэндийг олон улсад гаргахаар зорьж буй “Уухай” хамтлагийг гаргаж ирэхээр санаачлагчид нь 2016 оноос эхлэн ажиллаж ийнхүү бэлэн болгож, өнгөрөгч 2021 оны 12 дугаар сард “Хүн сүрэг” хэмээх анхны уран бүтээлээ түмэн олондоо хүргэлээ.…
УИХ-ын 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан, “Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Сүндий өөрийн эхнэр Н.Ундрахыг хэрцгийгээр зодож, хавиргыг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр 2019 оны гуравдугаар сард анх шалгагдаж эхэлсэн байдаг. Эл үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн аж. Гэвч Д.Сүндий энэ бүхнийг гүжирдлэг хэмээн тухайн үед мэдэгдсэн бөгөөд Д.Сүндийд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон түүхтэй. Харин хэргийг хаахдаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн мөрдөгч, ахмад Г.Даваажав нотлох…
