хх
Зохиогч: cool
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн гурван алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан 15 эзэнгүй хэргийг тохож, хилсээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Чинбат, Гандалай, Батцэнгэл нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт авч иржээ. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иргэн Д-г эрүүдэн шүүсэн, 15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон.…
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас манай улсад хөл хориог сайн зохион байгуулж бараг сураад байсан. Харин цар тахлын шинэ хувилбар гарсантай холбоотойгоор гадаадаас эх орондоо ирж байгаа иргэдийг нэг өдрийн 100 000 төгрөгийн үнэ бүхий зочид буудалд тусгаарлаж байгаа. Тусгаарлалт хийх байрууд нь манайдаа л тансагт тооцогдох 3-5 одтой зочид буудлууд. Гэвч уг буудлуудын хоол, үйлчилгээний чанар 00 зааж байгааг буудлуудад тусгаарлагдаж байгаа иргэд мэдэгдэж байна. Гадаадаас эх орондоо ирж байгаа иргэн өдрийн 100 000 төгрөгөөр гурван өдөр нийт 300 000 төгрөгөөр тусгаарлагдана. Уг 100 000 төгрөгөөр өдрийн гурван хоол багтаж байгаа. Гэхдээ хоол нь хүн идэхэд бэрх, “нохой тоож шиншлэхээргүй” байгааг тусгаарлалтад байгаа…
Жагсаал цуглаан хийх журмын болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал /цаашид “цар тахал” гэх/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль зөрчин эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж, улмаар хууль сахиулагчийн биед халдсан гэх хэрэгт холбогдсон Д.Монголхүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ. Уг нь тус шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 03-нд өдөр түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд “Д.Монголхүүг 2021 оны есдүгээр сарын 30-нд баривчлах саатуулах явцдаа биед нь халдсан гэх асуудалд МБА-ны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх боловч нотлох баримт хэрэгт…
Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын даргаар ажиллаж буй Б.Бямбадоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн сарын сүүлчээс шалгаж эхэлжээ. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхнаас лавлахад “Түүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд удаагүй байна. Шалгалтын явцад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах уу, эсвэл хэрэг бүртгэлтийн хэргийг хаах уу гэдэг нь тодорхой болох байх” гэсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр НЭМГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бямбадоржийг тус газраас зарлаж буй тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд өөрийн хамаарал бүхий хүмүүсийг оруулж, сонгон шалгаруулалтад нөлөөлж, хамаарал бүхий компаниа шалгаруулах чиглэл…
Цэргийн тангараг болон цэргийн албаны хууль, дүрмүүдэд цэргийн алба хаагчийг дарга захирагч нартаа үг дуугүй захирагдах тухай заасан байдаг. Энэ нь захирагч даргын өгсөн үүрэг тушаалыг ямар нэгэн тайлбар тавилгүй шууд биелүүлэх утга санааг агуулсан. Харин захирагч дарга нь захирагдагчийгаа загнаж зэмлэх нэрээр бусдын өмнө тэдний нэр төр алдар хүндийг нь гутаан доромжлох нь байж боломгүй явдал. Хүний энэхэн хорвоод зүүсэн цолоороо өөр ч заяасан тэд адилхан хүмүүс.Тэтгэвэрт гараад тэр дарга адилхан эгэл жирийн иргэн л болно. Өнгөрсөн оны намар нэгэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019-2020 онуудад Өмнөд Суданд нас барсан энхийг сахиулагчийг амиа хорлоход хүргэсэн гэсэн үндэслэлээр түүний…
Архангай аймгийн Тагнуулын хэлтсийн дарга, хурандаа А.Гарамгайбаатарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр мөрдөн шалгасан бөгөөд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсэн байна. Хурандаа А.Гарамгайбаатарыг хоёр жилийн өмнө буюу 2020 онд АТГ-ынхан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бөгөөд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, Орхон голд хууль бусаар ашигт малтмал олборлосон аж ахуйн нэгжүүдтэй холбоотойгоор буруутган түүнээс гадна өөр нэг бус хүнийг шалгасан байдаг. Ташрамд дурдахад, АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 32 гомдол, мэдээлэл хүлээн авснаас тавд нь хэрэг…
Батлан хамгаалахын сайдын болон БХЯ дахь Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, бригадын генерал Т.Лодойдамбад Цэргийн цол олгох хүчингүй болсон журмыг ашиглан дээд цол олгосон болон сахилгын зөрчлийн асуудлыг хэлэлцэхээр товлосон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар цэргийн дээд цол хүртсэн нэгэн. Түүнийг бригадын генерал цол хүртэх зэрэглэлгүй албан тушаал хашиж байж танил тал, Өвөрхангайгаас гаралтай улстөрч, төрийн өндөр албан тушаалтнуудын дэмжлэгээр уг цолыг авсан хэмээн БХЯ, ЗХЖШ-ынхан ярилцдаг юм билээ. Бригадын генерал Т.Лодойдамба өнгөрсөн намар Төв аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан Монгол, Оросын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021”…
Хууль зүйн сайд Х.Нямбаабатарын хуурай дүү, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Б.Сэргэлэнбаатар гэгч хууль зөрчин Монголын залуучуудын холбоонд эзэн суухаар санаархаж байгаа бололтой. Тэрбээр МЗХ-ны тэргүүн болохын тулд дүрмийн бус, журам зөрчин зохион байгуулагдсан хуралд хэсэг бүлэг залуусынхаа хамт орж өөрөө тэргүүн нь болж МЗХ-ны Удирдах хороо гэх тамга хийлгэсэн байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангаас тухайн байгууллагын нэрээр хайхад Монгол улсад ийм нэртэй байгууллага алга. Тэрбээр Монгол улсад бүртгэлгүй, байгуулагдаагүй байгууллагын тамга хийлгэн, Монголын залуучуудын холбооны нэрийг барьж бусдыг шагнаж байна. Зургийн тайлбар: МЗХ-ны нэрийг барьж бусдыг “хуурамч” тамгаар шагнасан баримт Зургийн…
Монголын сайтын холбооны ерөнхийлөгч Л.Оюунтунгалагтай “Web Awards-2021” наадмын талаар ярилцлаа. – Цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 арга хэмжээ энэ сарын 30-нд болох юм байна. Тус наадмын талаарх мэдээллийг өгөөч? – Монголын сайтын холбоо, МСНЭ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам Web Awards-2021 энэ сарын 30-нд болох гэж байна. Бид тус наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдгаараа онцлогтой. Бид наадам бүртээ өөр өөр уриа дэвшүүлдэг бөгөөд тав дахь удаагийнхаа наадмыг “Цахим сэтгүүл зүйд бодит эх сурвалжтай мэдээлье” уриан дор зохион байгуулах гэж байна. Тус наадамд цахим салбарт үйл ажиллагаа…
