Зохиогч: cool

АрдКойны төрөлх бирж DAX – Виртуал Хөрөнгийн Биржийн 1 жилийн ойгоо тохиолдуулан АрдКойн эзэмшигчдэдээ 2021 оны ашгаасаа ₮3 тэрбумыг хуваарилахаар болжээ. АрдКойн нь 2019 онд хязгаарлагдмал тоо хэмжээтэйгээр (5.16 тэрбум ширхэг) зах зээлд нийлүүлэгдсэн ба одоогоор зөвхөн 9 хувь нь нөөцөнд үлдсэн байна. Уг үзүүлэлтээс ирээдүйд АрдКойн улам ховордож, эрэлт нэмэгдэхийг харж болох юм. Үнэ цэнийн өсөлтийн хувьд, 2019 онд ₮1 ханштай байсан бол өнөөгийн байдлаар 14,000% өсөлт үзүүлж, ₮140 дээр тогтворжсоноор АрдКойн нь хөрөнгө оруулалтын цоо шинэ эрин үеийг түүчээлж буй амжилттай төсөл болоод байна. Хэрэв та 1 жилийн өмнө АрдКойнд ₮100,000-аар хөрөнгө оруулсан бол өнөөдөр ₮8.7 сая болон…

Цааш унших

Татварын ерөнхий газрын эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэрэгт шалгуулж буй билээ. Тухайлбал, тус газрын дэд дарга Д.Цогтжаргалыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр байцааж буй бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын 7-нд гэр, албан өрөөнд нь хууль сахиулагчид нэгжлэг хийсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Түүнийг эрх мэдлээ урвуулан татварын байцаагчдын хяналт шалтгалтаар тогтоосон акт, нөхөн төлбөр, хүү, алдангийг бууруулан танил талдаа давуу байдал олгож, цөөнгүй компанийн улсад төлөх ёстой татварын хувь хэмжээг багасгасан хэмээн буруутгаж байгаа юм. Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг…

Цааш унших

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадрааг Ханбогд сумын эрх бүхий албан тушаалтануудтай нийлж Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авсан. Түүнийгээ хятадуудад өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэн хууль сахиулагчид шалгаж эхэллээ. Түүгээр ч зогсохгүй Б.Бадраа, түүний хүү Б.Наранболдын гэрт прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө, юань, үнэт эдлэл, хууль бусаар хадгалж байсан галт зэвсэг, сум гарсныг эд мөрийн баримтаар хураан авчээ. Зургийн тайлбар: Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа Хэдэн жилийн өмнө тус аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа мөн л албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулсан, өдгөө ИТХ-ын дарга болсон түүний үйлдэлд хүүгээс нь гадна эхнэр Б.Сайнжаргалыг ч…

Цааш унших

Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар өнгөрсөн хавар томилогдсон, өмнө нь тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан Ж.Наранмандах нарт холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр Б.Баярмаа гэх хүний хамтаар иргэн Т, Э нарын үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан хэрэгт холбогдсон аж. Тэд дээрх хоёр хүний үл хөдлөх таван хөрөнгийг БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр, түргэн шуурхай борлуулж өгнө хэмээн итгэл төрүүлж эзэмших, өмчлөх эрхийг нь нэр дээрээ шилжүүлэн аваад залилан 1.5 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь цагдаагийнхны явуулсан мөрдөн байцаалтаар…

Цааш унших

Баянзүрх дүүргийн Засаг даргаар 2017-2019 онд ажиллаж байсан Төмөрбаатарын Баясах тэргүүтэй дөрвөн хүнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Зургийн тайлбар: Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Т.Баясах  Тэрбээр Газар зохион байгуулалтын албаныхаа эрх бүхий ажилтнуудад хууль бус үүрэг өгч, Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дэх газрыг М.Ширэндэв гэх албан тушаалтны эзэмшилд шилжүүлсэн хэрэгт холбогджээ. Өөрөөр хэлбэл, тухайн үеийн нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, үүрэг гүйцэтгэгч болсон атлаа Баянзүрх дүүргийн V хорооны Засаг дарга асан, тус дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Аж ахуйн тасгийн дарга М.Ширэндэвт эл…

Цааш унших

“Монцамэ” агентлагийн  дарга, СГЗ Б.Ганчимэг МАН-ын гишүүдийн дарамтаас болж ажлаа өгөхөөр болж байгаа бололтой. Тэрбээр энэ талаар өөрийн цахим орчиндоо бичсэн бөгөөд бүрэн эхээр нь хүргэж байна.  МАН -ыхан нээрээ үнэн сагажээ. Ёооё кккк инээд хүрээд… ТББ байсан ч өөрийн гэж боддог, хувь заяаг нь шийддэг болчихсон… Авгай нар нь “ Манай нам надад ажил өгөх ёстой” энэ тэр гэж элийрдэг болчихсон… Яг тулахаар аягүй тэнэг хүүхэн дүүрчихсэн нам байна лээ ш дээ ккк Би нам мамаар явж үзээгүй болохоор мэддэггүй байж… Хоёр гурван хөгшин авгай нартаа базуулчихсан , ярьж байгаа, хүсч байгаа нь өчүүхэн бөгөөд үнэн тэнэг … Тийм л хүүхнүүд байх юм билээ. Хүнээс авсан тусаа мэдэхгүй, би л тэрэнд тэгсэн гэх мэтээр орилоод л явдаг, тэгээд хэдэн…

Цааш унших

Нийслэлийн 97-р сургулийн 9-р ангийн сурагчид нэгнийгээ бүлэглэн зодсон хэргийн талаар бид олон эх сурвалжаас өнөөдөр тодруулан мэдээлсэн билээ. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 97-р сургуулийн орчимд тус сургуулийн дөрвөн сурагчид зодууллаа гэсэн өргөдөл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг өргөдлийн дагуу шалгахад 97-р сургуулийн 9-р ангийн сурагчид нэгийгээ хичээл тарахыг хүлээн зогсож байгаад бүлэглэн зодсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд уг хэрэг болох үед гэрчүүд байсан аж.  Зургийн тайлбар:Хэрэг гарсан газар.   Сургуулиас 100 орчим метр зайд байрлах цагаан идээний дэлгүүр байсан энэхүү цагаан байшингийн дэргэд болсон.   Зургийн тайлбар:Хэрэг гарсан газар.   Сургуулиас 100 орчим…

Цааш унших

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбатын “УИХ-ын гишүүн Д.Ганбат БНХАУ-ын сайт дээр хоёр сая Монгол хүний мэдээллийг зарна гэсэн мэдээлэл байна. Энэ ямар учиртай вэ” гэж асуухад ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ “2.3 сая иргэний мэдээлэл гэдэг асуудал нь хакеруудын алдагдсан мэдээллийг зардаг хар зах маягтай сайт байдаг. Энэ сайт дээр зарагдаж байсан мэдээлэл байгаа. Энэ мэдээлэл нь аравдугаар сарын 6-нд анх тухайн сайтад тавигдсан. Тус асуудлыг шалгах ажлын хэсэг гаран ажиллаж байна. Тавигдсан мэдээллээс эхний ээлжид үзэхэд…

Цааш унших

Хуулийг чандлан сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байж ажиллах ёстой төрийн албан хаагчдын нэг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчдийн зарим нь албан ажилдаа хайнга хандаж, хууль зөрчих тохиолдол гарсаар байна. Тэдний нэг нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан О.Оюунбат боллоо. Зургийн тайлбар: Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамт олон 2015 -2016он.  Тэрбээр, төрийн албан хаагч албан үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн албан хаагчийн ёс зүйг чанд сахиж, өргөсөн тангарагтай үнэнч байх үүрэгтэй бөгөөд албан үүргээ хэрэгжүүлэх явцад танилцаж, албан ажлын холбоотой байсан этгээдээс, албаны ёс зүй,хуулиар хүлээсэн үүргээ умартан, хийх ёсгүй үйлдлийг…

Цааш унших

Дэлхийн жүдо бөхийн гялалзсан одуудын нэг, жүдогийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн хайртай тамирчин, “Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин  Г.Отгонцэцэг 28 насандаа зодог тайллаа. Г.Отгонцэцэг 2016 оны Олимпийн хүрэл, 2017,2018 оны ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, Азийн Наадмын хүрэл, Гранд слам, Гран пригийн нийт 28 медальтай дэлхийн шилдэг тамирчдын нэг билээ. Казахстаны эмэгтэй жүдочидын гранд слам, гран при ангилалын тэмцээнүүдээс авсан медалийн тоо нийлээд Г.Отгонцэцэгийн 28 медальд хүрдэггүй. Г.Отгонцэцэгийн хувьд  жирэмсэн байхдаа корона тусч, Монголдоо амаржаад хоёрхон сар бэлтгэл хийж Олимпийн наадамд орсон юм. Тэрбээр одоо эх орондоо Энхбаатар багшийнхаа хамт дасгалжуулагчын ажилд орж байна.

Цааш унших