Ай Ёо доктор” нэвтрүүлгийн эмч Б.Дугархүү Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ. Энэ тухайгаа тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол хариуцсан орон тооны бус зөвлөх боллоо. Энэ хүрээнд Монгол орон даяар эрүүл мэндийн боловсролыг сайжруулах зорилготой #Ай Ёо Ток шоу-г хүргэхээр бэлтгэл ажил явагдаж дууслаа. Тун удахгүй зонхилон тохиолддог өвчлөлүүдийг энгийн ойлгомжтой байдлаар тайлбарласан нэвтрүүлэг маань хүрэх болно. Мөн цаашид 7 хоног бүр та бүхэнтэйгээ лайв мэдээллээрээ уулзаж байх болно” хэмээжээ.
Зохиогч: cool
Эртний Ромын Помпэй хотын үед хамрагдах боолуудын өрөө өнөөдрийг хүртэл сайтар хадгалагдан үлдсэн байна. Жижиг цонхтой уг өрөө нь ердөө 16 м2 бөгөөд гурван хүн унтдаг байсан бололтой гурван ортой байжээ. Мөн уг өрөөнөөс хоёр эрэгтэй хүний цогцос болон 00-ын зориулалт бүхий сав, тухайн үед хэрэглэж байсан эд зүйлс олдсон байна. Уг хоёр эрэгтэйн нэг нь боол, нөгөө нь эзэн байсан бололтой гэдгийг судлаачид таамаглаад байгаа. Тэднийг галт уулын дэлбэрэлтийн дараа хотоос зугтах гээд амжилгүй үнсэнд дарагдсан гэж таамагласан байна. Хоёр хүний залуу нь 18-25 орчим настай байсныг тогтоосон байна. Түүний нурууны ясанд суулт үүссэн байдлыг хараад хүнд хэцүү хөдөлмөр…
Үнэн сайн номчинд бусдын хорлосон нь дээшлэхийн нөхцөл Үтэл муу хүнд бусдын хорлосон нь доройтохын нэрмээс Үлгэрлэвэл түймрийн галд хүчит салхи учирвал өрвөсхийхийн нөхцөл Өчүүхэн зуланд тэр салхи тусвал унтрахын шалтгаан хэмээн Дорж Шүгдэн сахиусны урагш зургаадугаар дүрийн хувилгаан Саж Бандид Гунгаажанцан бээр Годан хааны хүсэлтээр зохиосон ном хийгээд ертөнцийн хос ёсны сургааль болох алдарт зохиол “Эрдэнийн Сан Субашид”-ын 113-р бадагт Саж Бандид бээр ирээдүйн нэгэн төрөлдөө өөрөө ямар мэт бэрх учир болохуйг тольдсон адил ухагдах агаад мөнхүү шударга оюунт бусдад сургааль болгон айлджээ. Энэ өдөр эл бадаг шүлгээс үүдэж ийн хэмээн нэгэн бодрол бичих болсон шалтгаан нь энэ зун…
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн 10 дугаар сарын турш орон даяар мод тарих хөдөлгөөн өрнөсөн билээ. Тэгвэл хөдөлгөөний хүрээнд уулнаас ургаа модыг авчирч суулгасан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар ойн мэргэжилтнүүд, холбогдох эх сурвалжуудын байр суурийг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Д.Сэрдарам: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн Улаанбаатар хотод том мод авчирч суулгахтай огт холбоогүй. Уулын ургаа мод булгалж авчирч Улаанбаатар хотод суулгаж байгаа ажлыг тодорхой хүмүүс өөр ашиг сонирхлоор хийж ирсэн нь маш тодорхой зүйл. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс өөрийн гэсэн модны үрийн фондтой болъё, мод үрслэгээний газруудаар дамжуулж модоо бойжуулъя,…
Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт Б.Баттүвшин, Э.Ганбат, Б.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хэлэлцэн шүүгдэгчдэд ял шийтгэлээ. Тэд Өмнөд Судан улсад явуулж буй UNMISS ажиллагаанд оролцож байхдаа багийнхаа нэг энхийг сахиулагчийг амиа хорлоход хүргэсэн гэх хэрэгт холбогдсон юм. Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн 800 хүнтэй энхийг сахиулах батальоны IX ээлжийн багийн захирагч, зэвсэгт хүчний 150 дугаар ангийн Штабын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн зун тэтгэвэртээ гарсан дэд хурандаа Б.Баттүвшин, тус багийн III мотобуудлагын ротын захирагч Э.Ганбат, ротын сургагч ахлагч Б.Сэргэлэн нарт НПГ-аас Эрүүгийн хуулийн 10.4-1-т заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн”, 28.3-1 дэх хэсгийн “Цэргийн дүрмийн…
Хүний амьдралын баяр жаргалтай, хүнд хэцүүү цагт найзууд үргэлж хамт байдаг билээ. Тиймдээ ч нөхөрлөл, найзуудын олон сайхан дуу хит болж байсан түүхтэй. Найзуудын тухай дуунуудаас сүүлийн үед хит болж буй дуу бол “Чамд баярлалаа.” Хэдийгээр албан ёсны клипээ цахим орчинд байршуулаад дөрөвхөн өдөр болж байгаа ч 113 000 гаруй хандалт авч хит болж байгаа дуу бол дуучин Наки, Баярцэнгэл нарын “Чамд баярлалаа” дуу юм. Уг дууны аяыг Наки зохиосон бол үгийг G4briel зохиож, Mongal Film-ийн залуус дүрсжүүлсэн байна. … Хамтдаа метрэлсэн гудамжны өнгө нь өөрчлөгдөхөд Хамт алхсан найзын минь сэтгэл хэвээрээ… гэх энэ хэсэг уг гэгээн сайхан уг уран…
“Эм Би Эс мед” ХХК буюу “Монгол Хьюндай” эмнэлгийн гүйцэтгэх захирал асан, өмнө нь ГССҮТ-ийн дэд захирал хүртэлх албан тушаал хашиж байсан Д.Мөнхбат болон дээрх хоёр эмнэлэгт эрх бүхий албанд ажиллаж байсан эмч Д.Баасанжав нарт холбогдох мөнгө угаасан, бусдын хөрөнгийг завшсан гэх хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн долоо хоногт хэлэлцлээ. Д.Мөнхбат эмчийн хувьд “Эм Би Эс мед” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад БНСУ-ын хөрөнгө оруулагч “Ириүм” компанийн захирал Ким Бү Собын тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Ийнхүү чөлөөлөгдсөн атлаа компанийнхаа дансанд бүртгэлтэй 150 гаруй нэр, төрлийн 399 ширхэг, гурван тэрбум гаруй төгрөгийн үнэтэй MRI, компьютерт томограф зэрэг…
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат, Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Б.Шинэбаатар, тус зөвлөлийн гишүүн асан, М.Тулгатын тэргүүлсэн АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөгжлийн банкны санхүүгийн байдал доголдож, энэ оны нэгдүгээр сараас хойш зээл олгоогүй, татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй тул Монголбанкнаас хяналт шалгалт хийж байгаа тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэж байсан билээ. Ийнхүү үйл ажиллагаа нь доголдоход гүйцэтгэх удирдлагаар нь ажиллаж байсан хүмүүсийн буруутай үйлдэл ч нөлөөлсөн нь гарцаагүй. АТГ-ынхны шалгасан, дээрх банкны удирдах албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн холбогдсон хэргүүдээс ийнхүү шүүх дэнсэллээ. Хөгжлийн банканд удирдах албан…
ХААН банкны хувьцааны нөлөө бүхий хэсгийг эзэмшдэг Японы иргэн Савада Хидео өөрт ногдох хэсгээ зарахаар болсноос хойш манай бизнес эрхлэгчид авахаар хэлэлцээ хийж эхэлсэн гэдэг. Улмаар Асашёорюү Д.Дагвадоржийн оролцоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг авсан гэх мэдээлэл ч олны анхаарлын төвд байсаар. Гэхдээ нэр дурдсан хоёр хүн ХААН банкны хувьцааг үнэхээр авсан бол, Монголбанк түүнийг нь баталсан ахул Банкны тухай хууль зөрчсөн гэсэн үг. ХААН банкны хувьцааны мөнгөний эх үүсвэр цэвэр үү, бохир уу гэдгийг мэдээж хууль хяналтын байгууллагынхан шалгах нь гарцаагүй. Тийм байсаар атал Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатар ихэд бухимдан олон нийтийн сүлжээнд Асашёорюү…
УИХ-ын гишүүн асан О.Содбилэг бага залуугаасаа аав, ээжийнхээ улс төрийн орыг залган парламентэд суусан. Түүний аав УИХ-ын гишүүн Отгонбилэг агсан 1990-ээд оны дундуур онгоцны ослоор өөд болсноос хойш түүний гэргий Туяа төр барилцаж байв. Харин түүнийхээ дараа өөрийн төрсөн хүү О.Содбилэгт “УИХ-ын ширээ”-г залгамжлуулан үлдээсэн билээ. Өөрөөр хэлбэл, энэ гэр бүл 25 жилийн турш төр барилцсан гэсэн үг. О.Содбилэг эхээсээ хоёулаа бөгөөд охин дүү нь гэр бүлийн хамт бизнесийг нь дааж явдаг байсан. Харин түүний гэргий Э.Туул хэзээнээс загварлаг, хээнцэрээрээ алдартай нэгэн. Оюутан байхдаа ханилсан тэд өдгөө дөрвөн хүүхдийн эцэг эх болжээ. Дөрвөн хүүхдийг нь төрөхөөс нь эхлүүлэн харж, гэрийн…
