“УЛААН БҮС”-ИЙН “СУМГҮЙ”ДАЙЧИД- 2 Сэтгүүлчийн тэмдэглэлээс.. ЭМЭЭ БИД ХОЁР … Шөнө дунд. Энд тэндгүй бөгшүүлэн ханиалгах, амьсгаа нь дээрдсэн хүмүүс. Хэн хэн рүүгээ дөхмөөр санагдавч зам дэндүү хол мэт санагдах. Цонхоор хавирган сар гэрэлтэж палатыг нэлэнхүйд нь гэрэлтүүлэх ажээ. Үүдний орон дээр хэвтэх эмээ бид хоёр палатандаа хоёулхнаа. Өдөр эмээгийн орыг засч өгөөд хоолыг нь дөхүүлээд өгсөн их баярласан билээ. Охин минь эмээ нь одоо 76 настай. Сайхан насалж байнаа. Залуудаа бүжигчин байсан, одоо ч хүнд хэлэхэд ичмээр дээ. Хоёр хөл тас майга гэж өөрийгөө шоолонгоо яриасах шинжтэй. Тэгэнгээ энэ ёстой муухай өвчин юм аа. Эмээ нь хөгшнийгөө энэ өвчнөөр…
Зохиогч: cool
Манай сайт өмнө нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржаны төрийн албыг төрлийн алба болгож, өөрийнхөө ах дүү хамаатан саданг төрийн албан томилсон асуудлыг баримттай хөндөн хүргэж байсан билээ. Энэ тухай нийтлэлийг http://www.dardas.mn/news/pview/21719 энэхүү линкээс уншиж болно. Тэгвэл энэ удаа эрхэм Засаг даргын нэр холбогдсон ч мартагдаж буй газар усны нэрийг казахаар өгсөн асуудал буюу үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлсөн гэх эрүүгийн хэрэг хаана, хэний ширээнд дарагдаж буйг хөндөн, уншигч танд хүргэж байна. Тодруулбал, 2020 оны сүүлээр ШӨХТГ-аас Баян-Өлгий аймагт Монгол хэлээр нэрлэгдээгүй Засаг захиргааны нэгж, гудамж байгаа эсэхэд хяналт хийжээ. Улмаар, Улаанхус, Дэлүүн, Сагсай сумдад шинээр баг байгуулахдаа…
Хүссэн ч эс хүссэн ч дэлхийн хамгийн баян өв залгамжлагч нарын нэг болсон Парис Хилтон алхам тутамдаа олны анхааралд өртдөг. Тэрбээр энэ удаад Калифорнид дэлгүүр хэсэхдээ зурагчдын дуранд өртсөн байх юм. Мэдэээ уламжлал ёсоор ганганаа барьж дийлэхгүй үзэсгэлэнтэй байв. Цагаан даашинз, цагаан шил, цагаан цүнх, цагаан өндөр өсгийт… Гайхалтай хослол…
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах нь зүйн хэрэг. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөрийн сонгогдсон тойрогтоо ‘буян үйлдэж’ байгаа ажээ. Тодруулбал гишүүний ажлын албаны цахим хуудсанд “Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазарын санаачилгаар Булган аймгийн Булган суманд бүтээгдэх “Их Цагаан Суварга”- нд зориулан Дээрхийн гэгээнтэн XIV Далай багшаас ирүүлсэн сүншигийг Булган аймгийн сумдад аялуулах нээлтийн үйл ажиллагаа Рашаант сумаас эхэлж байна. Буян сайн бүхэн аривдах болтугай.” Гэсэн тайлбартайгаар зургууд оруулжээ. Шашин номын үүднээс энэ үйлдэл нь буян үйлдэл ажээ. Ямартай ч эрхэм гишүүн тойрогтоо буян үйлдэж байгаа гэрэл зургуудыг хүргэе.
Хүн төрөлхтөн бий болсон цагаас амьдралд олон зүйл хэрэгтэй болсон. Идэж уух, өмсөж зүүх амьдралын чухал хэрэгцээ ч түүнээс илүү оюун санааны гэгээрэл, сэтгэлийн таашаалыг хүмүүс үеийн үед эрсээр иржээ. Хайр дурлалдаа шатаж яваа залуу, хэн нэгэнд гомдсон гомдол, сэтгэлийн хөнгөн гуниг, аав ээжийн хайрлах хайр, эх орон, төрсөн нутгаа санах мэдрэмж, анд нөхдийн ариун түүх, хайртай хосын аз жаргалтай мөчүүд, аргагүй амрагийн хүсэл ч шүлэг хэмээх энэ шидэт үгсэнд багтаж, жаргал зовлон, баяр гуниг, хүндлэл хайр, үгүйлэн санах мэдрэмжийг хүмүүн танд өгдөг ажээ. Яруу найраг. Энэ үгсийн доор, энэ цагийн таван өөр өнгө, таван өөр ертөнц, таван өөр мэдрэмж…
Гоо Лувсан нь Намган хиагийн бага хүү… Намган хиагийн бусад хүүхдүүд үдээрэн хөх юм атал гагц энэ отгон хүү нь тэнгэр бурхан даажигначихсан мэт даанчиг гоолиг, булбарай. Арын хүрээний хүүхнүүд байтугай харчуул, бүр залуувтар лам нар хүртэл зөрөөд өнгөрөх төдийд зогтусаад эргэж хардаг байж. Цагтаа цуутай сайхан хүүхэн гэгдэж явсан Зүсэр Хорлоо хэмээх жар дөхсөн авгай “Ай чааваас гэж, намайг арван зургаатайд энэ Намган хиагийн бага хүү таарсан ч болоосой” хэмээн гаслан халагладаг гэнэ гэлцэн хүрээний авгайчууд жиг жуг хийнэ. Нэг л мэдэхэд ойр хавийн хошууныхан түүнд Гоо хэмээх алдар хайрлав. Далтын хүрэн ухаагаар Давхар солонго татав уу даа Даанчиг…
Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаан өнөөдөр /2021-11-05/ Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улс, аймгийн цолтой 128 бөх барилдсанаас Увс аймгийн Улаангом сумын харьяат бөх, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэлээ. Харин барилдаанд түрүүлсэн улсын гарьд Ө.Бат-Оршихыг “ҮБХИС-ийн бөх” гэж зарлаж байгаа нь Батлан хамгаалах салбарынханд хууль үйлчлэхгүй байгааг илтгэв. Тодруулбал, барилдаанд түрүүлсэн улсын гарьд Ө.Бат-Орших нь албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт ял шийтгүүлж нийтийн албанд хоёр жил ажиллах эрхийг нь хассан шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолтой “ялтан”. “Алдар” спорт хороо, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн…
Авто замын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой http://www.facebook.com/ZTKHT/videos/1792352667820037/ Авто замчдын баярын мэнд хүргэе!
Авто замын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ойн баярын хурал http://www.facebook.com/ZTKHT/videos/2229867613821427/ Авто замчдын баярын мэнд хүргэе!
УРИЛГА Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй спортын өдөрлөг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Скай ресорт” цогцолборын спорт талбайд болох тул авто замчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Авто замчдын баярын цахим мэндчилгээ LIVE, ZOOM-ээр 16:00 цагаас болно. АЗЗА болон авто замын салбарын компаниуд ZOOM хаягаар нэвтэрч оролцоно уу. ZOOM ID: 589 360 1880 Passcode: 92
