Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс урагш 77 км зайд орших 3000 гаруй метрийн өндөр өргөгдсөн Марз уул нь байгалийн гайхамшиг цогцолсон газрын нэг юм. Элсэн тал нь эгц босоо, ар талдаа булуу царам, хормойгоороо модоор хүрээлэгдсэн, олон нуур цөөрөм бүхий ар биед нь Хожуулын эхний хоёр ч халуун рашаан, эмийн ургамал, ялангуяа ховордсон эмийн ургамал, ан амьтан элбэгтэй. Энэ уулыг нутгийн ард олон үе дамжин хайрлан хамгаалж шүтэн биширч ирсэн тул олон сайхан домог үлдээжээ. Жамсран бурхны орон ч гэж нэрлэж байсан удаатай гэдэг. Хожуулын голд Очирын дуган гэж байжээ. Энэ дуганд Жамсран зайсан гэгч нэг лам байх үед “Пунцаг…
Зохиогч: cool
“ДЦС-3” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Чинбатад холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж НПГ-ын хяналтын прокурорт дахин хүргүүлжээ. Уг нь өнгөрсөн есдүгээр сард шүүхэд шилжүүлэхээр болсон ч прокурор зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай гэж АТГ-ын мөрдөгчид буцаасан аж. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Ч.Чинбатын албан өрөөнд болон гэрт нь өнгөрсөн долдугаар сарын 30-нд нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан билээ. Улмаар яллагдагчаар тооцон 30 хоног цагдан хорих санал шүүхэд хүргүүлсэн ч шүүгч батлан даалтад гаргасан юм. Ч.Чинбатыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн…
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 551 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, мөн тооныхыг хаах, нэгийг нь харьяаллын дагуу мөрдөн шалгах чиг үүрэг бүхий бусад байгууллагад шилжүүлэх санал гаргаж прокурорын хяналтад хүргүүлжээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаанд 536 хэрэг шалгаж буй юм билээ. Шүүхээр шийдвэрлүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлсэн долоон хэргийн дотор олны анхаарал татсан, дуулиант нэг хэрэг багтсан нь УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэрэг буй аж. Уг хэргийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар нэг бус шүүгчийн саналыг үндэслэн хэлэлцээд ялихгүй зүйл шалгуулахаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.…
Бид Хаан банкны ажилтан 150 саяын зээл гаргаж өгөөд 15 сая төгрөг хахуульд авчээ нийтлэлийг 2021-10-18-ны өдөр хүргэсэн билээ. Энэ хэргийн шүүх хуралтай мэдээллийг эргэн мэдээлж байна. https://tac.mn/post/87573 Монгол орон даяар хамгийн олон салбар нэгжтэй ХААН банктай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үед их гарах болсон. Тэгвэл тус банкны эрх бүхий ажилтан албан тушаалаа урвуулсан хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзжээ. ХААН банкны “Хархорин” салбарын ажилтан Т.Ууганбаатар бусдаас хахууль авч зээл гаргаж өгсөн хэрэгт холбогдон анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгүүлсэн талаар бид өнгөрсөн зургадугаар сард мэдээлсэн. Тэрбээр иргэн Ц.Н, түүний эхнэр Г.М нарын 150 сая төгрөгийн зээл авах…
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаатай цагдан хорьж АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж байгаа билээ. Түүнчлэн бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулсан хэрэгт бас холбогдуулсан. Зургийн тайлбар: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг Ж.Ганзориг өөрөө болон гэр…
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод сууж байсан ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эрх мэдлээ ашиглаж, дипломат дугаартай автомашинаа өмнөд хөршийн иргэнд худалдсан үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд тэрбээр УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт бие даан нэр дэвшиж, сүүлийн өдрүүдэд хотын Засаг даргын орлогч нарын өрөө рүү дайрч орон бужигнуулж, циркийн барилгын нөхцөл байдлыг олон нийтэд хүргэн, олон нийтээс нэр хүнд олж авахыг хичээж буй гэхэд хилсдэхгүй. Харин түүнд холбогдох хэрэг бүтэн хоёр жилийн хугацаанд хэрхсэн нь тодорхойгүй байна. Тэрбээр дипломат дугаартай автомашинаа өмнөд хөршийн иргэнд худалдсан тухайгаа зурагтаар “Монгол Улсаас гадаад…
Зургийн тайлбар: Хэрэг гарсан Золо зочид буудал Монголчууд короновирусын цар тахалд нэрвэгдэж, хатуу хөл хорио тогтоогоогүй ч хамаг байгууллагын хаалга хаалттай, бүлэг бөөгнөрөл архидан согтуурахыг хориглосон цаг үеэр буюу энэ оны 03-р сарын 19 -нөөс 20-нд шилжих шөнө цагдаагийн хэд хэдэн хурандаа нар нийлж архидан согтуурч цэргийн баяраа тэмдэглэхдээ, дуудан авчирсан бизнес эрхлэгч иргэний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж тухайн иргэн хараагүй болсон талаархи мэдээллийг бид хүргэж байсан.Тэгвэл тухайн хэргийг нуун дарагдуулсан, тухайн хэрэгт гар бие оролцсон цагдаагийн хурандаа нар ажлаа хүлээлгэн өгч, албан тушаалаасаа бууж болзошгүй гэх мэдээлэл байна. Тодруулбал, ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гавьяаны амралтандаа гарсан Итгэл, ЦЕГ-ын…
УИХ-ын гишүүн асан, өдгөө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж буй Д.Хаянхярвааг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн даваа гаргийн үдэш хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатууллаа. Хууль сахиулах байгууллагынханд “Эрдэнэс Монгол”-ын захирал эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний ам.долларын хахууль авсан байж болзошгүй гэх мэдээлэл ирсний дагуу энэ сарын 18-ны үдэш дээрх компани болон хувийнх нь аж ахуйн нэгжийн албан өрөөнд АТГ-ынхан нэгжлэг хийснийг компанийнх нь ажилтнууд зургийг нь авч олон нийтийн сүлжээнд цацсан. Прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчдийн хийсэн нэгжлэгийн үеэр 6-7 сая төгрөг, 30 000 орчим ам.доллар хурааж авсан юм байна. Хэргийн талаар АТГ-ынхан прокурорын зөвшөөрөлгүйгээр…
“Хаан” банкны хэрэглэгчдийн данснаас их хэмжээний мөнгө алдагдсан хэрэг олноор гарах болсон талаар өмнө нь бид мэдээлсэн. Өнгөрч буй хоёр долоо хоногийн хугацаанд гэхэд нэр бүхий зургаан иргэний данснаас нийт 40 гаруй сая төгрөг алдагдсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дээрх жишээ бол данснаасаа их хэмжээний буюу нэг сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй мөнгө алдсан тохиолдлууд юм. Тэгвэл нэг сая төгрөгөөс доош төгрөг алдсан иргэд ч мөн цагдаагийн байгууллагад хандаж эхэлжээ. Мөн тэд “Хаан банкны хохирогчид” хэмээх сошиал групп үүсгэн банкны удирдлагуудыг хохирол барагдуулахыг шаардаж эхэлсэн байна. Эдгээр иргэдийн гомдлын дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн хэрэг…
Олон үндэстэн дамнасан, Нигерийн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн, АНУ-ын харьяат Н.Т.Л гэх 65 настай эрийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргийн үдэш баривчиллаа. Түүнийг манай улсын харьяат хоёр эмэгтэйтэй Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Шангри-Ла” зочид буудалд байхад нь саатуулсан бөгөөд өрөөнөөс нь их хэмжээний валют, санхүүгийн хуурамч бичиг баримтууд, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан, тамга, тэмдэг бүхий баталгаа, компьютер, зөөврийн санах ой (флаш диск)-д хадгалсан хөрөнгө оруулалтын хуурамч гэрээ зэргийг эд мөрийн баримт болгон манай хууль сахиулагчид хураажээ. Тэрбээр АНУ-д эхний зургаад…
