Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын дарга С.Даваанямыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулаад байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагаас хахууль авсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногоос эхлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор өмнөд хөрш рүү гаргаж буй ашигт малтмал экспортлох үйл ажиллагаа, хууль, журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж эхэлсэн бөгөөд энэ үеэрээ С.Даваанямыг нүүрс тээвэрлэгч 2-3 аж ахуйн нэгжийн захирлуудаас ихээхэн хэмжээний хахууль авч байсан гэх мэдээлэл нь үндэслэлтэй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга С.Давааням болон хилийн цэргийн…
Зохиогч: cool
Банканд ажилладаг хүнийг танихгүй л бол өнөөдөр аль ч банкнаас зээл авахад бэрх болсон. Иргэдийн дунд ч гэсэн 10 хувийг нь өгөх тохироотойгоор зээлээ бүтээлээ гэх яриа гараад олон жилийн нүүр үзэж байгаа. Энэ нь өөрөө хахуулийн хэрэг бөгөөд энэ төрлийн хэргүүд шүүхээр шийдэгддэг байна. Үүний жишээ болгож Хаан банкны ажилтан 150 сая төгрөгийн зээл гаргаад 10 хувь болох 15 сая төгрөгийн хахууль авсан хэргийг хүргэж байна. Монгол улсын иргэн Т.Ууганбаатар гэгч нь 1987 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хаан банкны Хархорин салбарт харилцааны менежерээр ажиллаж…
Шадар сайдын төрсөн ах С.Ганбатын “Собттрейд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа Шадар сайд С.Амарсайхан ах дүүсээрээ гэр бүлийн бизнес эрхэлдэг билээ. Зайсан хилл цогцолбор тус гэр бүлийнх гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Өнгөрсөн баасан гарагт /2021.10.15/ “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолтоо “Zaisand hill” – д зохион байгуулж 500 гаруй хүн цугларсан нь шүүмжлэл дагуулсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар: “УОК, НОК-ын тогтоосон журмын дагуу ААН-үүдтэй хамтарч ажиллаж буй. Хариуцлагын гэрээ байгуулсан ААН-үүдийн үйл ажиллагаа, хяналт шалгалтыг хийсээр хэвшмэл болсон. Камертон хамтлагийн тоглолттой холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр явж, иргэдийг бухимдуулж байна. Зайсан Хилл цогцолбор нь гурван удаагийн зөрчил гарсан. Мөн түүнээс гадна арав гаруй…
Өмнөговь аймаг руу өчигдөр тусгай үүргийн онгоц нисгэж, осолдож гэмтсэн нэг бус хүнийг нийслэлд авчран ГССҮТ-д хэвтүүлэн эмчилж эхэлжээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр “Уг онгоцоор гэмтсэн таван хүн авч явах гэж байна” хэмээсэн ч осолд өртсөн хоёр хүнийг зөөвөрлөсөн гэнэ. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутаг, “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд энэ сарын 16-нд осол гарсан аж. Тавантолгойн ордын Баруун, Зүүн Цанхи гэж хуваадаг хэсгийн “Бор тээгийн отваль” гэж нэрлэдэг хэсэгт хөрс хуулах, зөөвөрлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Платинум ланд”, “Хишиг арвин” ХХК-ийн эзэмшлийн хүнд даацын автомашины жолооч нар тухайн шөнийн 02.00 цаг өнгөрч байхад мөргөлджээ.…
Олон нийтийн сүлжээнд өнгөрсөн бямба гарагт “Шатахуун хомсдож байна. Үнэ нь өслөө, нөөцөлж аваарай” гэсэн мэдээлэл түгээсэн хүмүүсийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлжээ. Шатахуун хомсдоогүй, хэвийн олгож байхад ийнхүү худал мэдээлэл цацсанаар зохиомол хомсдол бий болох эрсдэл үүссэн бөгөөд цагдаагийнхны шалгалтаар эл худал мэдээллийг 27 хаягаас олон нийтийн сүлжээнд түгээсэн аж. ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Тайван энэ талаар “Энэ 27 хаягийн 21 нь хуурамч, хэн болох нь тогтоогдоогүй. Зургаагийнх нь эзэн, холбогдогчийг тогтоож шалгахад хуурамч хаягуудаас бичсэн мэдээллийг түгээсэн гэх тайлбар өгч байгаа. Зохион байгуулалттайгаар ийм худал мэдээлэл түгээж байж болзошгүй…
Түүх: Богд хааны түргэн баатар Дамирангийн Нанзад нь Түшээт хан аймгийн Эетэй бээлийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт 1891 онд Дамирангийн 7-р хүү болон мэндэлжээ. Д.Нанзад нь 1910 онд цэргийн албанд дайчлагдан 1912 оноос тусгаар Монголынхоо төлөө таван жил тасралтгүй байлдаж Богдын засгийн газраас “Түргэн Баатар” цолоор шагнагджээ. 1920 оноос Хужирбулангийн цэргийн хуучны танил Дамдины Сүхбаатарын хамтаар хувьсгалын үйл хэрэгт хүчин зүтгэж Ардын журамт цэргийн анхны хорооны даргаар томилогдон гамин барон цагаантаны үлдэгдлийг бут ниргэжээ. Д.Нанзад баатар 1922 онд дайчин нөхдийн хамтаар Дамбийжааг устгах тусгай ажиллагааг тушаал ёсоор гүйцэтгэжээ. Д.Нанзад баатар Дамбийжаагийн толгойг нь тасдаад бариад гарч ирэхийг…
Эцэг эхээс оноосон нэрээ өөрийн дураар Чингис хаан болгон өөрчилсөн залуу цахим орчинд идэвхтэй байх болсон. Тэрбээр УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн билээ. Ялагдах нь тодорхой байсан тэрбээр ядаж хэдэн хүний санал авснаа ч мэдэхгүй хүн амьтнаас асуусан шигээ “хэвтэж” байгаа юм. Сайн дураараа УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдсөн тэрбээр сүүний мөнгөгүй болтлоо сонгуульдсан байна. Олон нийтээс сүүний мөнгө гуйж дансаа тавьжээ. Улмаар уг зээлсэн мөнгөө “УИХ-д ажилд ороод буцааж өгнөө” хэмээн хариулсан байх юм. Хэзээ УИХ-д ажилд орж төлөх нь тодорхойгүй ч Монголчууд сайхан сэтгэл гаргаж туслах биз. Эзэн хааны нэрийг “зээлдэгч”-ийн хувьд утгаараа модоо барьсан бололтой. Сарын Гурван сая төгрөгийн ажил хайж байгаагаас үзэхэд…
-Хэлэлцэх асуудлын 52-т эрэмбэлэгдсэн төслийг яагаад гэнэт яаралтай хэмээн очёр дайруулав- Хөрөнгө оруулалтын тухай гэх гоё нэртэй ч үнэндээ Гадаадын иргэн харьяатын асуудлаар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн Х.Булгантуяа, Х.Ганхуяг нарын оролдлого сүүлийн хэдэн өдөр сошиал орчинд хэрүүлийн алим болж байна. Тэд дөрвөн зүйл бүхий ганц хуудас хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийснийг нь үндэслэн олон удаагийн орж, гарах виз олгох эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгасан байгаа юм. Чухамдаа энэ хэмжээний мөнгөөр Монголд эзэн мэт дураараа дургиж,…
2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэн интернет орчинд барилгын салбарт анх удаа койн задрах мэдээлэл гарч эхэллээ. Энэхүү койн нь GERT COIN нэртэйгээр гарч байгаа бөгөөд тус койн багт банк санхүү, барилга, урлаг спортын нөлөө бүхий олны танил хүмүүс байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Тун удахгүй олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл нь хүрэх бөгөөд бид мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно. Мэдээлэл авах Холбоос линк: https://www.facebook.com/%D0%93%D0%AD%D0%A0%D0%A2-%D0%9A%D0%9E%D0%99%D0%9D-Building-Asset-Coin-104508892014220
Д.Уянгаляхуан үзэмжээр дэлхийн мисст оролцох бүсгүй шалгарч байна гэв үү Зургийн тайлбар: Д.Уянгалянхуа 2002 он Дэлхийн хэмжээний гоо бүсгүй шалгаруулах “Мисс Ворлд” тэмцээн нь 70 жилийн түүхтэй бөгөөд улс орон болгон хамгийн туршлагатай, хамгийн үзэсгэлэнтэй гэсэн зарчмаар нүсэр тэмцээн зохион байгуулж үндэсний ялагчаа тодруулдаг. Гэтэл Монгол улсын хувьд яаж байна? Манай улсын төлөөлөл 2005 оноос хойш “Мисс Ворлд” тэмцээнд оролцож ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд “Макс” группын ерөнхийлөгч Д.Ганбаатарын эхнэр болох Д.Уяангалянхуа Монголын үндэсний ялагчийг тодруулж байгаа аж. Энэ хүн ямар нэг тэмцээн уралдаан зохион байгуулалгүй өөрийн эрх ашгийн үүднээс олон охидын эрхийг боогдуулж, тус тэмцээнд орох гэсэн тэдний хүсэл эрмэлзлийг…
