Монгол Улс НҮБ-тай олон улсын терроризмын болон үндэстэн дамнасан гэмт хэргийн аюул заналыг бууруулах зорилгоор “Террорист этгээд болон онц ноцтой гэмт этгээдийн хөдөлгөөнийг илрүүлэх чадамжийг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг албан ёсоор хамтран хэрэгжүүлэх хүрээнд тус байгууллагын Терроризмтой тэмцэх албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээ 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотод, НҮБ-ын төв байранд болов. Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хошууч генерал П.Одонбаатар, НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Терроризмтой тэмцэх албаны дарга Владимир Воронков нар санамж бичигт гарын үсэг…
Зохиогч: cool
Сүүлийн жилүүдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгч нар хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон иргэдийн гомдол мэдээлэл тасралтгүй гарах боллоо. Иргэний гомдол мэдээллийн мөрөөр биднийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очих үед, шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хохирлоо барагдуулах гэсэн иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй байх ба өрөөндөө тухлан суусан шийдвэр гүйцэтгэгч нар дотоод ажилтай хэмээгээд хохирсон иргэдэд үйлчлэхээс татгалзаж байх аж. Харин ажил хийхээс цааргалсан шийдвэр гүйцэтгэгч нар энгийн иргэдийн амыг таглах гэсэндээ дотоод ажилтай хэмээн хэлж суудаг гэлтэй. Хот хөдөөнөөс ирсэн, хэдэн төгрөгөө олж авах гэсэн хохирогч иргэд төрийн албаны хүнд сурталд дарагдаж, ажил төрлөө алдаж…
Өнгөрөгч долоодугаар сарын 31-ний өдөр Налайх дүүрэг байрлах “Тэнгэрийн энерги” бясалгалын төвөөс 25 настай эмэгтэй О сураггүй алга болсон тухай мэдээллийг өмнө нь хүргэж байсан. Дээрх эмэгтэйг онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагаас хоёр сар гаруйн хугацаанд эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхнийх нь хүсэлтээр ажиллагааг зогсоосон байдаг. Тэгвэл өнгөрсөн шөнө дээрх эмэгтэйн цогцос Налайх дүүргээс олдсон байна. Тодруулбал, “Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Ээлтэй гэх газарт цогцос байж болзошгүй байна” гэх дуудлага дүүргийн цагдаагийн газарт ирсэн байна. Дуудлагын дагуу албаныхан хэргийн газарт очиход сураггүй алга болж, эрэн сурвалжлагдаж байсан 25 настай О-ийн цогцос болох нь…
Сонгогдохгүй гэдгээ мэддэг ч УИХ-ын сонгуульд алгасахгүй нэр дэвшиж бүдэрдэг хүн бол Х.Бат-Ялалт. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгээс 200 сая төгрөг нэхээд бүтээгүй тул сонгуулийн сурталчилгаанд дутаад байсан 50 сая төгрөг дансаар авсан байдаг. Тэрбээр энэ хэрэгтээ 2020.07.24 ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм бургуутайд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15 360 000 төгрөгийн торгох ял оногдуулсан юм. Давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээ буцаасан ч Х.Бат-Ялалт хойшлуулснаар өнөөдөр түүний…
Хилийн тагнуулын дарга нарын хэргийг шүүхээр ДАХИН хэлэлцэнэ Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021.10.15-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)- ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нарын гэм буруутай эсэхийг дахин хэлэлцэх шүүх хурал товлогдоод байна. Тус хэрэг 2017 оноос хойш шүүхээр ахин дахин хэлэлцэгдэж байгаа юм. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)- ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нар хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдон 2015 оны аравдугаар сараас хойш хууль сахиулах байгууллагын үүдийг сахиж буй билээ. Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, Цэргийн болон…
Монгол улсын ерөнхийлөгчийн уриалгаар “Тэрбум мод тарих” хөдөлгөөнд Зам, тээврийн хөгжлийн төвийн хамт олон нэгдлээ. Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар оролцож, мод тарилцлаа.
Т.Аюурсайхан гишүүн та боловсролын салбараас “савраа” татна уу Монгол Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан сүүлийн үед боловсролын салбарт гар дүрэх болжээ. Тодруулбал, тэрээр нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50-р дунд сургуулийн захирал М.Цогзолмааг ажлаа хийхэд нь саад болж, тус сургуулийн үйл ажиллагаанд бие бусаар оролцохыг санаархаж эхэлсэн тухай нэгэн иргэн цахим хуудаснаа бичжээ. Эрхэм гишүүний хувьд Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон нэгэн. Анх улс төрд орж ирэхдээ Ерөнхийлөгч асан Н.Багабандийн нөмөр нөөлөг дор орж ирсэн гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэвч тэрээр ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөхийн үлгэр шиг хуучин “эзнээ” хэвлэлээр элдэвлэж, хүний үнэргүй зан гаргаж байсан удаатай. Харин энэ удаад…
Шүүхийн салбарт шинэчлэл хэрэгтэйг шүүх хариу үйлдлээрээ тодхон харууллаа Манай сайтад 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Будилаантай шүүгчид, бусармаг явдлаас зоригтой салах цаг болжээ”, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “Хуудуутай шүүгчдийн гаргасан хуйвалдаантай шийдвэрийг таслан зогсооё” гарчигтай нийтлэл орсон. Уг нийтлэлтэй холбоотойоор шүүхийн шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор нэр бүхий шүүгчдэд чиглэсэн худал, гүтгэлгийн шинжтэй нийтлэлийг нэн даруй таслан зогсоож, залруулга хийж, хариуг заасан хугацааны дотор ирүүл гэсэн албан бичгийг Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны Шүүхийн Тамгын газрын дарга Н.Батхүү зарим сайт, сонины газарт илгээжээ. Үүнтэй холбогдуулан тус тамгын газраас Мэдэгдэл гаргасныг Шүүхийн…
Цар тахлаар 1000 хол давсан хүн нас барж, маш хүнд өвчтөний тоо 10000 хүрч, үүнээс 4000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын даац хэтэрч, нэн хүнд хүмүүсээ ч хүлээж авахаа байсан энэ үед дэлхийг айлгасан дельта вирусыг ч үл тоон Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газар шоудсаар, попорсоор… Сошиал орчноор дүүрэн тахлын хүндрэлээр зовж шаналан аврал эрсэн иргэд. Эмнэлгийн тусламж авч чадахаа больсноос гадна зайлшгүй шаардлагатай эм тангийн хүрэлцээ ч тасалдаж уух эмгүй болсон. Тахалд гэр бүлээрээ нэрвэгдэж байгаа тул өндөр өртөг бүхий шинжилгээг хийлгэж чадахгүйн дээр эмээ ч бүтэн авч чадахгүй тарчилж буй өрх дэндүү олон. Иргэдийн худалдан авах…
Дэлхий нийтээрээ Комбуча ундаа бол эрүүл мэндийн ундаа гэдгийг хүлээн зөвшөөрөөд байсан билээ. Тэгвэл энэхүү гайхалтай ундааг үйлдвэрлэгч О.Бямбагэрэл хэмээх бүсгүй өөрийнхөө цахим хуудсанд Комбуча ундааг эх орондоо үйлдвэрлэх сэдэл, эхлэл, зорилгын талаар бичсэнийг хүргэж байна. 2010 онд Европт #КОМБУЧА гэх исгэлэн амттай ундаа трэнд болж байв. Яагаад гэхээр эрүүл мэндийн өндөр ашиг тустай, гэхдээ маш энгийн орцтой байв. Олон лаборатори, сургуулиудад хийгдсэн судалгааг уншиж судлан хүүхэд, залуучууддаа эртнээс энэ ундааг уулгаж таниулах нь чухал юм байна гэж бодож эхэлсэн юм. #ЭНЭ_БОЛ_СЭДЭЛ Монголчууд бид ходоодны шарх, хорт хавдар, сахар, элэгний өвчлөл ихтэйг хэн хүнгүй л мэдэж байгаа… Тиймээс би 2010…
