Зохиогч: cool

Сэтгүүлч Б.Отгон хятад вакцинтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсээр байна. Түүний энэ талаарх байр суурийг хүргэж байна.  Хятадын Синовакийг чинь Европ вакцин гэж үзэхгүй байна!!! Бидэн дээр туршилт хийсэн юм уу? Ерөнхий сайд аа !!! Оны эхээр вакцин Монголд орж ирэнгүүт Ерөнхий сайд мах комбинатын цагаан ямааны үүрэг гүйцэтгэж, өөрөө хамгийн түрүүнд Астразеника хийлгэсэн. Дараа нь ард түмнээ вакцин хийлгэхийг өдөр шөнөгүй уриалж, 50,000-аар урамшуулж, Ковидгүй зуны төлөө гэх мэтээр тархи угаалтыг эрчимтэй явуулсан. Вакцингүй бол төрийн байгууллагаар ч үйлчлүүлэх эрхгүй болгож хясан боогдуулсан. Арга буюу вакцин хийлгэе гэхэд БНХАУ-ын вакциныг сонголтгүйгээр тулгасан. Хүн амын олонхи нь вакциндуулсан ч халдвар буураагүйгээр…

Цааш унших

Зууны шилдэг зохиол болох “Тунгалаг Тамир” романд баян Итгэлтээс хойно боссон түүний зарц Ням өвгөн эзэндээ хандаж “Улс та бид хоёрын хэн нь баян Итгэлт хэн нь хоньчин Ням болохыг таах гэж их зовдог бололтой” гэж хэлдэг. Түүн лүгээ манайд ирсэн гадаадын цэргийн төлөөлөгчид төрийн цэрэг хууль сахиулах байгууллагуудын дарга орлогч нарын хэн том болохыг таах гэж ихэд зүдэрдэг бололтой. ШШГЕГ-ын дарга нь хурандаа, тэргүүн дэд дарга нь бригадын генерал. Тусгай хүчний командлагч нь бригадын генерал бол штабын дарга нь хошууч генерал, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга нь хурандаа бол орлогч болон газрын дарга нар, командлагч нар нь генералууд байх жишээтэй.…

Цааш унших

Өө тэр ” Өөжин мед”- ээс нь хувь хүртдэггүй юм бол Нямбаатар ч гэсэн Боксын холбооноос Бадар-Ууганыг явуулах цаг болсон байна. Цэндбаатарын ярианаас их олон зүйл ойлгомжтой боллоо. Үе үеэрээ энэ спортынхон чинь дараагийн залуусаа нударгалдаг юм байна, нууцхан атаархаж, алахаас наагуур хорлоход бэлэн байдаг юм байна. Монголын боксын холбоонд албан ёсны гэх нэр сэтэр хоёроос өөр юу ч алга. Өндийж яваа ирээдүйтэй тамирчнаа өвдөглөөд дарахад бэлэн байдаг юм байна. Нэг тамирчныг шигшээ багаас хоёр хөөнө ч гэж юу байхав. Албан ёсны гэрээгээ сэргээж, тухай бүр хийх ёстой бичиг цаасны ажил нь ч хөсөр хаягдаад удсан юм байна. Ёстой зүгээр…

Цааш унших

Гавьяаны амралтдаа гарснаасаа хойш алт ухаж, уурхай ажиллуулдаг цагдаагийн хурандаа эрүүгийн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй асуудалд холбогджээ. Ингэхдээ одоо ч цагдаагийн байгууллагад ажилладаг өөрийн бүлэглэлийн албан тушаалтнуудаа ч татан оролцуулжээ. Цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа буюу ЦЕГ-ын Санхүү арын албанд ажиллаж байсан Ч.Энх-Амгалан гэгч хурандаа нь цагдаагийн байгууллагаасаа мөнгө шамшигдуулж байсан нь нотлогдож өнгөрөгч 2016 онд ялын тогтоолоо уншуулж 5-н жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг. Гэвч хуулийн салбарын хүн тул хөл хүрэх газраараа хөөцөлдсөөр өөрт оногдуулсан хорих ялаа тэнэсэн харгалзах ял болгон хөнгөрүүлж чадсан бөгөөд түүний тус ял нь өмнөх сард дуусгавар болжээ. Тэгвэл тэрээр Сэлэнгэ аймгийн Баянгол сум…

Цааш унших

Ковид-19 цар тахлын өмнө улсаараа “өвдөг сөгдөж” өдөрт 3000 гаруй тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо нэмэгдсээр байна. Энэ хэрээр эмнэлэгийн байгууллага ачааллаа дийлэхээ байж, эмч, сувилагч, асрагчид илүү цагаар ажиллаж буй. Нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой өрхийн эмнэлэгээс иргэдэд олгох эмчилгээний багц ч хүрэлцэхгүй байгаад иргэд бухимдалтай байгаа бөгөөд ковид-19 цар тахлын шинж тэмдэгтэй нас барж байгаа иргэдийн талаарх мэдээлэл нийгэмд айдас, бухимдлыг бий болгоод байна. Тэгвэл нөхцөл байдал ийм дээрээ тулна гэдгийг Засгийн газар, холбогдох байгууллагаас урьдчилан тооцоолж төрийн байгууллагын төсвийн зардлыг бүх боломжоороо хумиж, шаардлагагүй бүх зардлыг танах чиглэл өгсөн ч зарим “том толгойтой” дүүргийн Засаг дарга, орлогч…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлж, шүүхийн салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийх тухай мэдэгдсэн нь цагаа олсон түүхэн шийдвэр боллоо. Шүүх, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгосноор сүүлийн арваад жилийн хугацаанд хууль, шүүхийн байгууллагын дотроосоо ялзарч, төрийн өндөр албан тушаалтнуудын гар хөл болж, газрын наймаатай холбоотой хууль бус шийдвэрүүдийг зарим шүүгчид гаргаж, ард иргэд, ААН-үүдийг үлэмж их хэмжээний эд хөрөнгө, олон тэрбум төгрөгөөр хохироож ирсэн увайгүй байдлыг арилгана гэдэг найдлага төрлөө. Тухайлбал, “Туурайн төвөргөөн”, “Богд Асар” гэх хоёр компанийн олон жилийн газрын маргаанд Нийслэлийн төр, захиргааны холбогдох байгууллагуудаас гадна Шүүгчид гэх “том будлианы эзэд” байгаа нь тод харагддаг. Мэдээж ажил…

Цааш унших

МОНГОЛ ХҮН эжий аав нь дэргэдээ эсгий гэртээ тарвалзаж байхдаа анзаардаггүй мөртлөө эр цэргийн алба, их дээд сургууль, энхийг сахиулах ажиллагаа, гадаад дотоод улс ганзага арилжаа наймаанд гараад өгөхөөрөө эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг элэг зүрхээрээ ёстой мэдэрдэг нэгэн. Харийн нутагт хавчигдах хазаар Монгол ахан дүүстэйгээ харьцуулахад ээжийн хайраар эрхлүүлдэг эгч ах нартаа аавын харцаар ширвүүлдэг ард олондоо гүний газар хүний нутгаас гүйдлийн ганц морь шиг гүйгээд ирэх эх оронтой байна гэдэг хичнээн сайхан. Та таван тивээр хэрж долоон гайхамшгийг харлаа ч таанын үнэрт дуниартах талын Монгол ахуй, тараг цагаанд нэвчирсэн ээжийн бор гэрээс илүү сайхныг эрээд эрээд олохгүй. НҮБ-д зэвсгийн шинжээчээр орсноос хойш ажил ажил гэж…

Цааш унших

СПЕЦНАЗ бол энэ дэлхийн хамгийн шилдэг десантын цэргүүд, тиймдээ ч тэд Никто, кроме нас!  буюу Биднээс өөр хэн ч! гэсэн уриатай. Тэд бол хоолой хэрчих, хорлон сүйтгэх, олзлох, тэслэх дэлбэлэхдээ гаргуун, байлдааны цагт дайсны ар талд мянган км-ын гүнд ч харанхуй шөнө шүхрээр шидэгдэн төрөл бүрийн тусгай томилгоот үүрэг гүйцэтгэх чадвартай төр улсын урдаа барьдаг элит цэргүүд. Миний бие аль ерээд онд ардын армийн спецназ ангид албаны даргаар ажиллаж байхад манай ангийн спецназууд Марз ууланд осолдсон онгоцны сүйрэл, метрийн цастай Баянхонгорын зуд зэрэгт дайчлагдан агаараас шүхрээр буун тайван цагт ч  тавигдсан үүргээ амжилттай хурдан шуурхай гүйцэтгэж байв. Тэд бол орос школтой армид гурваас доошгүй жил алба хаасан манай армийн анхны…

Цааш унших

Цагдаагийн байгууллагын 100 жилийн ой тун удахгүй болох гэж байна. Харин 100 жилийн ойгоо цагдаагийн байгууллагын хамт олон таагүй олон мэдээгээр угтаж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн гурван алба хаагч бусдыг эрүүдэн шүүж, тухайн дүүргийн нутаг дэвсгэрт гарсан 15 эзэнгүй хэргийг тохож, хилсээр хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Ч, Г, Б нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт авч иржээ. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иргэн Д-г эрүүдэн шүүсэн,  15 гэмт хэрэг тохсон болох нь…

Цааш унших

Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл уг төслийн хүрээнд өнөөдөр Дэлхийн банкны санхүүжилтээр эмнэлгүүдэд нэн шаардлагатай эрчимт эмчилгээний 3.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Андрей Михев, ЭМЯ-ны Эмнэлгийн бодлого,хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох болон бусад албаны хүмүүс оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхийн банкны санхүүжилтээр нэн шаардлагатай эрчимт эмчилгээний иж бүрэн 1,2 сая ам доллар бүхий тоног төхөөрөмжийг…

Цааш унших