Зохиогч: cool

Монгол Улсын Их хурлаас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдуулан 2021 оны долдугаар сарын 02-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийг баталсан. Дээрх хуулиар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 цагаас 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил, үйлдсэн зөрчлийг өршөөх тухай, “Хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Зөрчлийн тухай 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд…

Цааш унших

Зураг дээр эхний эгнээнд баруун гар талаас: Дарьзавын Лосол, П.И.Литвинцов\Ардын журамт цэргийн штабын дарга\, Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Сергей Степанович Борисов\Коментерны монголын хэлтсийн дарга монгол дээлтэй\, Арын эгнээнд зураг дээр баруун гар талаас: Рыбин, Цэдэн-Иш, Дашпилон, И.Г.Демко \Коментерны төлөөлөгч\, Ц.Баламцоо нар Хиагтад. ХИАГТ зуун жилийн өмнө худалдаа арилжааны том боомт байсан төдийгүй хувьсгалын үүр уурхай халх Монголын хувь заяаны үүд хаалга нь байв. 1921 оны гуравдугаар сарын тэрхүү өдрүүдэд улаан оросууд, цагаан оросууд, Япон, Хятад Богдын засгийн газар Ардын засгийн газар Панмонгол буриадууд зэрэг олон янзын ашиг сонирхол Хиагтад төвлөрч байв. Япончууд элэг нэгт Монголчууд болон ялангуяа панмонгол буриадуудыг хөөргөж…

Цааш унших

Монгол улс 2021 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ухнаагийн Хүрэлсүхийг эх орныхоо бэлгэдэл болгон сонгосон. Тэрээр энэ оны зургадугаар сарын 25-ны өдөр тангараг өргөснөөр Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн билээ. Түүнтэй хамт дөрөө харшиж ирэх жилүүдэд ажиллах түшээд тодорсоор өдгөө гурван сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд сөрөг хүчин өөрсдийн дотоод асуудлынхаа зэрэгцээ шинэ Засгийн газар, шинэ Ерөнхийлөгчийг эсэргүүцэж төв талбай дээр эсэргүүцлийн акц өрнүүлийн сацуу шинэ Засагт өөрийн хүнээ шургуулах арга зам хайсаар. Тэдний жагсаал, цуглааны туйлын зорилго нь албан тушаал шаардаж, “Ард түмэн жагсаж байна” гэх нэрийдлээр үнэ хөлсөөр жагсаж буй хэдэн жагсагчдаараа олон нийтийг өдөөн турхирч, өөрсдийн…

Цааш унших

УИХ-ын сонгуульд удаа дараа нэр дэвшиж, өвдөг шорооддог хүмүүсийн нэг бол Х.Бат-Ялалт. Өнгөрсөн жилийн сонгуулиар тэрбээр уламжлал ёсоор өвдөг шороодсон. Энэ удаад ч гэсэн өвдөг шороодохоор Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвших гэж байгаа аж. Тодруулбал, наашаа гэсэн нам бүрийг дагаж нэр дэвшдэг түүний улс төрийн карьер нэгэнт дууссан тул энэ удаад тэрбээр бие даан нэр дэвшихээр болсон нь энэ юм. Сонгох, сонгогдох эрхээ эдэлж хэн ч нэр дэвшиж болно. Харин ял шийтгэлтэй этгээд сонгуульд нэр дэвших нь хэр зохистой вэ? Х.Бат-Ялалт нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 77…

Цааш унших

Р.Эмүжин цахим орчинд өөрийн байр суурийг зоригтой илэрхийлдэг билээ. Тэрбээр энэ удаад “Надад хэлэх үг байна, учир нь би эх оронгүй төвд биш” нийтлэл бичсэнг хүргэж байна.  Шашин хоорондын мөргөлдөөн Их Эзэн Чингис хааны үед ч байсан. Чухам лалынхан Энэтхэгийг эзэлж, тэндхийн хамгийн эртний Наландра хэмээх их сургуулийг гурван сарын турш шатааж байсан нь 1200-гаад он. Тэр үед Эзэн Чингис хаанаас энэтхэг, төвдүүд тусламж хүсч, 10 мянган морьт цэрэг хөдлөн, лалынхны дайралтыг зогсоож байсан түүхтэй. Хожим 16 дугаар зуунд төвдүүд ойрадын Төрбайх, Шүхэрт Дайчин, Баатар хунтайж нараас мөн тусламж хүсч, Бурхны шашнаа авруулж байсан. Энэ мэтээр монголчууд Буддын шашныг өнөө…

Цааш унших

Төрийн өмчит “Мон-Атом” ХХК компани “Өглөөний сонин”-оос 100 сая төгрөг нэхэмжилсэн талаар МСНЭ, салбарын эрдэмтэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өнөөдөр /2021.09.06/ мэдээлэл хийлээ. Сэтгүүлч С.Өлзийбаяр “Өглөөний сонин”-ы “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буланд 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэл хэвлүүлжээ. Уг нийтлэлтэй холбогдуулан “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус сониныг бусдыг төөрөгдүүлэх замаар ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргажээ. Ингэхдээ, дээрх нийтлэлийг түгээсэн хэлбэр, хэрэгслээр сонины…

Цааш унших

Х.Бээжин нь Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Нөхөрлөл уул уурхайн компанийн үйл ажиллагаанд эдийн болон эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн аж. Тиймээс “Дэлхийн Монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжинд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.6 буюу бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон гэсэн зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч, Х.Бээжинг гэм буруутай эсэхийг 2021.03.24-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн…

Цааш унших

Ц.Жадамба: Түр зуурийн улс төрийн томилгоонууд боловсрол дээр дуугүй байвал сүртэй шүү Ц.Жадамбааг улс төрийн намын гишүүн гэхээсээ илүүтэйгээр Мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын даргаар 2012-2016 онд ажиллаж байсан гэдгээр нь олон нийт мэднэ. Цахим орчинд идэвхтэй байдаг тэрбээр гэгээлэг пост оруулдаг ч энэ удаад тун бухимдалтай бөгөөд шүүмжлэлтэй үгсийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд чулуудав. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: “Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч Кембриж, Орос сургууль байхгүй” хэмээн жиргэсэн байна. Энэ нь экс Мэдээлэл технологи шуудан харилцаа…

Цааш унших

Төв аймгийн Батсүмбэр суманд болсон “Осло-2021” насанд хүрэгчдийн ДАШТ-ий баг тамирчдыг сонгох хяналтын барилдаанд 72 кг-ын жинд аваргын төлөөх барилдаанд ОУХМ Э.Даваанасанд бэртлийн улмаас ялагдсан Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа дэвжээндээ хүндэтгэл үзүүлж зодог тайлжээ. Монгол Улсынхаа нэрийг дэлхийн дэвжээнд сүүлийн 10 гаруй жил “тахалсан” О.Насанбурмаа гавьяатдаа цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. ТҮҮНИЙ ГАРГАСАН АМЖИЛТУУД: 2003 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл – Азийн цомын хүрэл 2004 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө – Азийн АШТ-ий хүрэл 2005 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий алт – Өсвөр үеийн Азийн АШТ-ий алт – Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл 2006 он: Насанд…

Цааш унших

Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг биелшгүй мөрөөдлөө сэтгэл дотроо тээсээр, эцэстээ түүнийгээ зохиолоороо дамжуулан илэрхийлж, мөрөөдлөө биелүүлсэн гэдэг. Зохиолч бүсгүй өнөөдөр вакцины 3 дахь тунг хийлгэсэн байна. Энэ талаар цахим хуудаснаа “3-р тун файзер хийлгэлээ Манай ХУД 11,17-р хорооны вакцины цэг Удирдлагын акаадеми дээр байна. Файзер, вероселл 2 сонголттойгоор нас харгалзахгүй хийж байна. Би өмнө нь 2 тун вероселл хийлгэсэн. Кино натур дээр халдвар гарч 18 хүн өвдөхөд би өвчтэй хүмүүстэй 1 гэрт 3 хонож, хот руу машинаараа эмнэлэг хүргэсэн ч ковид тусаагүй. Дархлаа сайн тогтсон байсан. 6,7-р сард Америкийн эрдэмтдийн судалгаагаар 2 тун вакцины дараа өөр вакцин хольж тариулсан хүмүүст дархлаа…

Цааш унших