Зохиогч: cool

Амттан бол бидний амьдралд өнгө нэмж, баяр баяслыг авчирдаг. Бид Комбуча ундаагаа үйлдвэрлэх хугацаандаа хүний биед ашиг тустай амттан хийх зорилго тавин олон туршилтыг хийсэн. Үүнд хамгийн тохиромжтой чихэр нь бүржмэл зөөлөн чихэр байв. Энэхүү чихэр зөөлөн тааламжит амттайгаас гадна шүдэнд наалдахгүй, шүд хорхойтуулахгүй, аманд уусан комбуча ундааны исгэлэн чихэрлэг амтыг давхар мэдрүүлэх болно. Орц найрлагыг нарийн сайн тооцоолж хийсэн нь хүний биед сөрөг нөлөөгүй, тэр тусмаа эрүүл мэндэд ашиг тустай амттан нь таны сэтгэлд яахын аргагүй нийцэх болно. Орц бүрдүүлэгч: Комбуча цайн ундаа, элсэн чихэр, пектин, нэрс, чацаргана жимсний өтгөрүүлсэн шүүс, органик эритритол 1. Комбуча: Антиоксидант агууламж өндөр…

Цааш унших

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар цахим хуудаснаа яагаад жин нэмсэн талаараа бичив. Тэрээр “Зарим хүмүүс намайг жингээ нэмээд байхаар гайхсан байх. Хөлөндөө хагалгаа н д ороод хоёр шүрүп хийлгэсэн юм. Тэгээд хөдлөж чадахгүй болохоор жин нэмэгдсэн. Нэгэнт нэмэгдсэн жингээ явуулж үзлээ. Яагаад гэж үү? Өөрийн биеэр том жинтэй болж хүнд жинтэй тамирчид бэлтгэл хийхэд хэрхэн ачаалал авдаг, ямар бэлтгэл хийлгэвэл таарах бол гэдгийг биеэрээ мэдрэхийг хүссэн учраас жингээ сул тавьж явуулж үзлээ. Дээд тал нь 110 кг боллоо. Одоо жингээ хасах цаг нэгэнт болсон байна. Мэдэхийг хүссэн зүйлээ мэдэж мэдэрч авлаа. Үндэсний бөхөөр бол би барилдах дуртай учраас…

Цааш унших

Сүүлийн үед youtube хөтлөх залуус нэмэгдсэн. Үүнийг гэр бүлээрээ, хосоороо влог хийж, олонд танигдсан залуусын амжилтаас харж болно. Өдөр тутмын амьдрал, хэрэгцээтэй мэдээлэл, өөрсдийн үзэл бодол, хөгжилтэй агшнуудаа дүрсжүүлж үлдээсэн влогуудыг бид үзээд уйддаггүй. Мэдээж сайны хажуугаар саар гэдэг шиг ямар ч хэрэггүй гэж хэлж болохоор влогууд ч олон гарч байгаа. Өөрөөр хэлбэл, өөрсдийн амьдралын хэмнэлээрээ мөнгө олдог влогчин хосуудын төлөөлөл болох Positive Mongolians, The Mongolian Couple нар нэг дор цугларчээ. Тэдний хувьд үргэлж л гэрэл гэгээг цацруулж, эерэг энергээр хүмүүсийг цэнэглэж байдаг учраас влогийг хүмүүс үзэх дуртай байдаг байх. Ядаж л тэдний хийдэг влог залуу хүмүүс ямар байх ёстойг…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар цахимаар оролцож үг хэллээ. Чуулганы үеэр ОХУ-ын Гадаад батлан ​​хамгаалах бодлогын зөвлөлийн Тэргүүлэгчдийн гишүүн Сергей Борисович Брилёв Улаанбаатар хотыг Швейцарийн Женевтэй адилтган дүгнэж АНУ-ын ерөнхийлагч Жое Байдентай хийх уулзалтыг Улаанбаатарт хийж болох юм гэсэн санал дэвшүүллээ. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улс бол хоёр хөрш улстайгаа хилийн маргаан байхгүй, дотооддоо шашин хоорондын мөргөлдөөн байхгүй, терроризмгүй, улс төр нь тогтвортой улс тиймээс гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай ажиллах бүрэн боломжтой, та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна гэсэн юм.

Цааш унших

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Бүх шатны шүүхийн шүүгчээс бүрдсэн хуралдаан /цаашид “Нийт шүүгчийн чуулган” гэх/-ыг хоёр жил тутам зохион байгуулна.”, 20.9-д “Нийт шүүгчийн чуулганыг Улсын дээд шүүхийн Зөвлөгөөнөөс сонгосон хоёр, нийслэлийн эрүү, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг /цаашид “Ажлын хэсэг” гэх/ зохион байгуулна.”, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн…

Цааш унших

Дорноговь аймаг дахь Автотээврийн төвийн даргаар ажиллаж байгаад АТҮТ рүү дэвшин ирсэн Б.Хүдэрболдыг яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн цагдан хорих, эсэхийг шийдвэрлэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Торгох ял шийтгүүлэн нийтийн албанд ажиллах эрхээ хоёр жил хасуулсан АТҮТ-ийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн Бүртгэл, хяналтын тасгийн дарга Ч.Болорын оронд тэрбээр томилогдсон ч бас л хээл хахуулийн хэрэгт холбогдож, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг саатуулаад байсан юм. Б.Хүдэрболдыг Дорноговь аймгийн Автотээврийн төвийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр буруутгаж буй. Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн…

Цааш унших

Монгол угсаатны аль ч хүнд эхнэрээ, нөхрөө, бие биенээ хүндлэх бичигдээгүй хууль байдаг. Монгол эмэгтэй хүн түүхийн аль ч үед хүүхэд, хань нөхрөө халамжлан асарч, гэр орноо өнгөтэй авч явж ирсэн түүхтэй. Айл гэрийн өнгө төрх нь улс орны амьдрал, байдлыг харуулдаг юм шүү гэж настан буурлууд маань сургадаг. Эмэгтэй хүн хань нөхрөө хайрлан хүндэтгэж байж өөрөө хариуг нь хүртэнэ гэдгээ сайн мэдэх тул монголын олон олон өрх айл аз жаргалтай амар жимэр амьдарч байна. Тэдгээрийн дотроос олны танил, үлгэр жишээ эрчүүдийг онцолж байна. Уртын дуучин Г.Эрдэнэчимэгийн нөхөр С.Жавхлан Нэгэн цагт зохиолын дууны ханхүү явсан дуучин С.Жавхлан хоёрдахь амьдралаа уртын…

Цааш унших

Бурхан урлаач гэдгээрээ олонд танигдсан Д.Ухаанзаяа энэ жил 45 настай. Сар орчмын өмнө өөрөөсөө 20 насаар дүү залуу амрагтайгаа цэнгээний газар зугаацаж буйгаа дэлгэсэн тэрээр сүүлийн үед хаана ч явсан эрх хонгор бүсгүйгээ эрхлүүлж явдаг болжээ. Өөрөөр хэлбэл, муу нуухаар сайн илчил гэдэг шиг залуу найз бүсгүйгээ энд тэндэхийн арга хэмжээнд дагуулж явах болсон байна. Уг нь тэрээр анхны гэргийтэйгээ олон удаа сэтгүүл сонины нүүр чимж, “Манай гэр бүлийн хүнийг Энх-Од гэдэг. Нисэхийн ерөнхий газрын хамгийн анхны нисэхийн эмэгтэй удирдагч. Монголын газар нутгаар орж ирж байгаа бүх л олон улсын онгоцны бууж, суух чиглэлийг удирддаг, өндөр, нам, хурд гээд бүх…

Цааш унших

“Рио-2016” олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын Гавьяат тамирчин Г.Отгонцэцэг өөрийн зурагтай хивстэй болжээ. Түүний хувьд энэ жил 28 настай, анхны үрийн зулайгаа үнэрлээд нэг жилийн нүүр үзэж буй тэрээр өдгөө эх орондоо амарч байна. 2015 оны нэгдүгээр сард Монголын жүдо бөхийн холбоо, Казахстан улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд Казахстан улс Г.Отгонцэцэгийг өөрийн улсынхаа нэр дээр барилдуулах санал тавьсан. Ийнхүү тэрбээр дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт Казахстаныг зорьсон билээ. Улмаар Г.Отгонцэцэг Риогийн олимпын дэвжээнээс хүрэл, 2017, 2018 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн монголчуудыг төдийгүй казахстанчуудыг баярлуулсан юм.

Цааш унших

Сошиал медиа платформын хэрэглээ нь маркетеруудын хувьд анзаарахгүй өнгөрч болохгүй суваг болсон. Нэг ёсондоо, шинэ төрлийн бизнес өдрөөс өдөрт цэцэглэж байгаа. Монголын хүн амын 2.2 сая нь фээсбүүкчин бөгөөд 95,4 хувь нь гар утаснаасаа ханддаг байна. Үүнээс 205 мянга нь төлбөртэй зар сурталчилгаа явуулдаг идэвхитэй FB page хуудас аж. Саяхныг болтол монголчууд инфлүүсэр, энтрэпрэнэр гэж юу болохыг мэддэггүй байлаа. Харин одоо олон хүн инфлүүсэр болж, сошиал медиа платформын зах зээлээс мөнгө олж байна. Инфлүүсэр, энтрэпрэнэр гэдгийг 10 жилийн өмнө ойлгох хүн Монголд байхгүй байсан байх. Энэ нэг үгээр хэлбэл, олны танил хүмүүс. Олон дагагчтай, пост, шейрийг нь уншдаг, хүлээдэг…

Цааш унших