Зохиогч: cool

Н.Алтанхуягийн чимэг болсон гэргийг Э.Сэлэнгэ гэдэг. Хоёр дахь амьдрал зохиосон гэж хэл аманд жаахан өртөмтгий ч Н.Алтанхуягийнх сайхан айл. Э.Сэлэнгийн хувьд нэгэн цагт Н.Алтанхуягийн нарийн бичгээр ажиллаж явсан түүхтэй. Харин түүнээс хойш нарийн бичиг нь биш гэргий нь болж өнөөдрийг хүртэл амьдралыг нь түшилцэж ирсэн юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ жил 52 настай бөгөөд одоогоос дөрвөн жилийн өмнө хэнз үрийн зулай үнэрлэж бяцхан охиноо өлгийдөн авсан юм. Найм дахь хүүхдээ хүлээн авсан Н.Алтанхуяг охиндоо Оюулаа гэх нэрийг хайрласан гэдэг. 2012 оны сонгуульд “Олуулаа” уриатайгаар ялалт байгуулсан тэрбээр энэ жил ч мөн ялагдлыг бэлэгдэж охиндоо Оюулаа нэрийг өгсөн гэх шум…

Цааш унших

“Хэцүү анги” ОАК, “Рашаантын 18” УСК, “Помогите нам”» гурван цуврал уран сайхны кино зэрэг бүтээлээрээ танигдсан, жүжигчин Б.Навчаа орос хэлийг амьдралын эрхээр сурч буй гэнэ шүү. Учир нь тэрээр бага охиноо “Орос 3-р сургууль”-д өгсөн байна. Охиныхоо багштай харилцахын тулд өөрийн эрхгүй орос хэл сурах шаардлагатай тулгарчээ. “Ларидма”, “Үүр битгий цайгаасай” зэрэг киногоороо чамлахааргүй сайн продюсер гэдгээ харуулсан Б.Навчаагын хувьд хоёр охинтойгоо амьдардаг. Гаднаасаа эршүүд хэнэггүй харагддаг ч дотроо ялдам энхрий, зөөлөн, цагаан цайлган эмэгтэй байдаг гэж ойр дотныхон нь дүгнэдэг. Түүний хувьд тайз дэлгэцийн дунд үеийн акулууд гэгддэг УДЭТ-ийн жүжигчин Болд-Эрдэнэ, Эрдэнэбилэг, “Баян” Базараа, Амарсайхан нартай СУИС-ийн нэг ангид…

Цааш унших

Хайр татам энхрий бас үзэсгэлэнтэй ч ааштай, ихэмсэг, дээр нь хөдөөнийхныг “Орк” гэж үздэг нийслэл хүүхний адал явдал түүний хамгийн их үзэн ядах “хөдөөний орк” амьдралыг өгүүлдэг “Нийслэл хүүхэн” олон ангит киноны хоёр дахь удиралын зураг авалт өдгөө өрнөж буй. Өмнөх бүлгээрээ үзэгчдийн талархалыг чамгүй хүртсэн тус киноныхон олны хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гавъяатуудаар энэ удаагийн киногоо чимжээ. Тухайлбал, дуучин С.Жавхлан, Г.Ариунбаатар нар тус киноны хэсэгт тоглож, дуу хуураа өргөсөн бололтой.

Цааш унших

Эдийн засагч, комедиан гэхээсээ илүү сошиал нөлөөлөгч гэдгээр олонд танигдсан Амараа буюу Д. Амартүвшин бэлгийн цөөнхийг гадуурхаж, эрх чөлөөг нь хаан боогдуулж, тэднийг басамжилж буйд бухимдлаа илэрхийлжээ. Тэрээр “LGBT хүмүүст дургүй байж болно! Дургүй байлаа гээд 2 хүн гэрээ хийгээд баталгаажсан эд хөрөнгөнд ингэж халдаж болохгүй, тэр тусмаа төрийн албан тушаал хашиж бгаа хүн! Өмчлөх эрх нь хүний үндсэн эрхүүдийн нэг, дуртай албан тушаалтан нь таалагдаагүй хүнийхээ өмчлөх эрхэнд дураараа халдаад бх юм бол дарангуйлалаас ямар ч ялгаагүй! LGBT байсны төлөө тэр хүний амь бие, өмч хөрөнгө, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд хэн боловч халдах ёсгүй!!” гэжээ

Цааш унших

МАК группын өв залгамжлагчдын нэг гэгддэг Н.Мөнгөншагай өдгөө Батлан хамгаалах яаманд ажилладаг. Тэрээр АНУ-д Тагнуулын сургууль дүүргэж, улмаар Ойрхи Дорнодод энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн чамгүй чадварлаг нэгэн. Тэгвэл тэрээр ажлынхаа хажуугаар ЕБС төгсөгчдийг ЭЕШ-д бэлдсэн байна. Өөрөөр хэлбэл, найзуудтайгаа хамтарч хүүхдүүдэд хамгийн хялбар аргаар ЭЕШ-нд бэлдэх upgrade.mn сайтыг үүсгэн байгуулж, боловсролын тэгш боломжийг бий болгосон байна.

Цааш унших

Шинэ үе хамтлагийн ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо дөрвөн сайхан охинтой. Тэдний хоёр том охин нь АНУ-аас эрдэм өвөрлөхөөр гурван хоногийн зайтай морджээ. Том охин нь хэдийнэ хүрэх газраа хүрсэн бол, бага охиноо жүжигчин Бооёо өөрөө хүргэж өгөхөөр хамтдаа явсан байна. Охинд нь алсыг зорихоосоо өмнө аав, ээждээ хос бөгж бэлэглэж, эргээд ирэхэд “эрүүл энх, эсэн мэнд, амар тайван, баяр жаргалтай байхыг хүсье” гэжээ. Ямартаа ч, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас Бооёоогийн үзэсгэлэнт охид эрдмийг өвөрлөн эх орондоо хэдхэн жилийн дараа ирэх бололтой.

Цааш унших

Монголын загварын ертөнцөд цойлж гарч ирсэн загвар өмсөгч бол Ю.Балжидмаа. Царай зүсээрээ үеийн охидоос ялгардаг тэрээр ялдам инээмсэглэл, сэтгэл татам байдлаараа бусдаас онцгойрдог. Хоёр жилийн өмнө бизнесмэн Г.Анархүүд хүү төрүүлж өгсөн тэрээр өдгөө ганц бие бүсгүйн амьдралаар амьдарч буй. Тэгвэл тэрээр сайн найзынхаа хуриманд хуримын гэрчээр оролцож байгаа аж. Түүнд сүйт бүсгүй биш, хуримын гэрчийн даашинз хэр зохимжтой байгааг сонжоорой.

Цааш унших

Lumino хамтлагийн дуучин Бажи сүүлийн жил гаруйн хугацаанд “Бажи ба Ялалт” влогоороо үзэгчидтэй уулздаг болсон. Тэгвэл тэрээр хүндээр өвдсөн учраас влогоо түр хойшлуулаад байгаа талаараа цахим хуудаснаа онцолжээ. Тэрээр “64 долоо хоног тасралгүй явсан влог маань эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ долоо хоногт яалтчгүй хойшлохоор боллоо. Ойлгоно уучлана гэж найдаж байна. Удахгүй сонирхолтой түүвэр бичлэг хүргэх болно” хэмээжээ.

Цааш унших

Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Ө.Содгэрэл тун ч нууцлаг бөгөөд сонирхолтой нэгэн. Мөнхийн залуу хэмээгддэг Э.Одгэрэлийг хүртэл гоо сайхнаараа бүдгэрүүлж яваа тэрээр дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг загварын “Buro247” сэтгүүлийн Монгол дахь салбарыг хариуцдаг. Тэгвэл тэрээр Buro-гийн брэндийг бүтээгдэхүүн болгож худалдаанд гаргасан байна. Хайртай дотны хүмүүстэй зориулж болох тус бүтээгдэхүүнийг хамгийн боломжийн үнээр худалдаалж байгаа аж. Ө.Содгэрэлийн хувьд Монголын загварын холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Загварын ертөнцөөр өөрийгөө төсөөлсөнгүй энэ загварлаг хатагтай Зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү З.Тэмүүний гэргий. Түүний нөхөр З.Тэмүүн хамгийн анх Ө.Содгэрэлийг рекламны самбар дээрээс харсан аж. Тухайн үедээ “Эластин” шампуньны рекламанд тоглож олон…

Цааш унших

УИХ-ын гишүүн асан М.Билэгт УИХ-ын дарга Г.Занданшатарт зөвлөхөөр болжээ. Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 25-ны өдрийн 63 дугаар захирамжаар Монгол Улсын их хурлын даргын орон тооны бус зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан М. Билэгтийг томилсон байна. М.Билэгт нь 1981 онд Барилгын техникум, Геодезийн техникч, 1989 онд Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач мэрэгжлээр суралцаж төгссөн. Мөн 1999 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежерээр төгсөж байжээ.

Цааш унших