Зохиогч: cool

АНУ-ын Вашингтон хотын Олон улсын худалдааны төвд ирэх арваннэгдүгээр сарын 15-аас 20-ны өдрүүдэд, Канад улсын Торонто хотод арваннэгдүгээр сарын 20-оос 25-ны өдрүүдэд “Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын олон улсын чуулган” зохион байгуулагдах гэж байна. Энэ хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчдын бизнес уулзалт, B2B , сургалт, семинар, хөрөнгө оруулагчдад оролцогчдын төсөл танилцуулах VIP уулзалт, Монголыг сурталчлах урлаг соёлын цогц арга хэмжээ, “МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ” үзэсгэлэн, худалдаа зэрэг томоохон арга хэмжээнүүд АНУ-ын Вашингтон, Канадын Торонто хотуудад зохион байгуулагдана. Уг олон улсын чуулганд оролцох хүсэлтэй Монголын үндэсний брэндүүд, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүд, байгууллагуудын БҮРТГЭЛ ХИЙГДЭЖ БАЙНА. Оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, үйлдвэрлэгчид…

Цааш унших

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө” хэмээн заасан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин, торгох шийтгэл хүлээсэн 2.8 сая хүний 66 тэрбум 517 сая төгрөгийн торгууль байгаа аж. Үүнээс 77.4 хувь буюу 2.29 сая иргэний 27 тэрбум 105 сая 695 мянган төгрөгийн торгох шийтгэлийг биелүүлээгүй байна. Энэ талаар мэдээллийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир хэвлэлд өгөхдөө “2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс…

Цааш унших

Төсвийн мөнгөөр албандаа авсан таван жийпнийхээ хоёрыг нь яаснаа хэлэхгүй юм уу, Д.Загджав хурандаа ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав АТГ-ын “хяналтад” байдаг юм байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг төрийн тусгай албан хаагчийнхаа хувьд бус, эрсдэл бүхий нэгэн тул ийн “хянадаг” аж. Ялангуяа ШШГЕГ-ын даргаар томилогдох үед нь түүний хүү Саруул гүйцэтгэх захирлаар нь ажилладаг CHHC гэх компанид Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хад хэмээх газарт олгосон 5488 га талбай бүхий хайгуулын лиценз дээрх газрынхны анхаарлыг ихэд татжээ. Учир нь Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан тул албан тушаалаа ашигласан байж болзошгүй байдал илэрсэн юм билээ. Бидэнд байгаа мэдээллээр CHHC компани…

Цааш унших

Сэрэмжлүүлэг: Цагдаагийн газар, хэлтсүүд ковидын голомт боллоо Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас ОБЕГ, ЦЕГ, эмнэлгийн бүх салбар цаг наргүй ажиллаж байгаа билээ. Өдөрт халдвар авсан тохиолдол хоёр мянгаас буурахгүй байгаа энэ цаг үед онцгой, цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллаж байгаа. Тэдний хувьд ковид тусаагүй л бол ямар ч цаг үед ажлаа хийж байгаа билээ. Хэрвээ цагдаагийн алба хаагчид ойрын хавьтал болсон бол “ажлаа хий” гэж дарга нар нь “үүрэгдэж” ажлыг нь хийлгэж байгаа аж. Хэрвээ ойрын хавьтал болсон алба хаагч ковид авсан бол эдгэх хүртэл ажлаас нь хэдэн өдөр чөлөө өгч байгаа аж. Харин ойрын хавьтал болсон…

Цааш унших

ОНЖАВ маань одоогоос арав гаран жилийн өмнө Африкт НҮБ-ын мандатын дор энхийг сахиулах албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваад алтан амиа алдсан бөгөөд Энхийг сахиулагч хурандаа Данзандоржийн Нарантулгынхаа алдар гавьяаг ард түмэн, армийнхан, манай цэргийн химичид, энхийг сахиулагчид болон онжав миний бие мартахын аргагүй. Нараа бид хоёр хамтдаа наян оны Улиастайн цэргийн карантинаас эхлээд Тамбовын цэргийн дээдэд зургаан жил тохой залган суралцаж, хот хөдөөгийн цэргийн ангиудаар салааны захирагчаас эхлэн салж нийлэн хорь гаран жил армид хамтдаа алба хаасаар хамгийн сүүлд хоёулаа 2005 оноос олон улсын мандаттай албан үүрэг гүйцэтгэхээр Араб, Африкийн зүгт салж одоцгоосон юм. Эх орны эрэлхэг хөвүүн хурандаа…

Цааш унших

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монгол хүн бүрийн хуулиар хамгаалдагдсан хувь хүний нууц, аюулгүй байдалд заналхийлж болох гаднын оффшор компанийн асар их мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалттай бизнесийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа, холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын шууд дэмжлэгтэйгээр хэсэг бүлэг залуус оруулж ирснээ хэд хоногийн өмнө нийгмийг талцуулан, олныг бухимдуулан байж сүр дуулиантай хийсэн “Цахим үндэстэн-2021” шоугаараа дамжуулан ил тодоор зарлан тунхаглалаа. Энэ бол маш ноцтой аюул гэдгийг бодвол Монгол Улсын тагнуул, хууль хүчний тусгай байгууллагууд анхааралдаа авсан байдаг биз гэдэгт итгэж байна. Өнөөдөр дэлхий даяар дижитал технологийн эринд шилжиж, түүний үр шимийг хүртэж байгаа…

Цааш унших

БНХАУ-аас оруулж ирсэн гар утасны цэнэглэгч, чихэвч зэрэг дагалдах хэрэгслүүд дээр “Эхлэл” гэсэн бичиг нааснаа Үндэсний үйлдвэрлэгч хэмээн андуурсан залуу бол н.Батзаяа. Эсвэл БНХАУ-аас түүхий эдийг нь оруулж ирээд эх орондоо угсараад дээр нь “Эхлэл” гэсэн бичиг нааснаа Үндэсний үйлдвэрлэгч хэмээн андуурсан залуу бол н.Батзаяа.  Аль нь ч байсан эх орондоо үйлдвэрлэсэн гэхэд бэрх байгаа биз. Ийм л хүн өнөөдөр өөрийгөө үндэсний үйлдвэрлэгч хэмээн цээжээ дэлдэж явна. Гар утасны дагалдах  хэрэгслээс гар утас угсрах хэмжээнд хүртлээ түүний энэхүү угсаралтын ажиллагаа өргөжиж өчигдөр /2021.09.21/ Монголын хамгийн анхны ухаалаг гар утас “Hulan21 Plus” албан ёсны нээлтийн үйл ажиллагаа гээчийг хийв.  Уншигч та…

Цааш унших

Авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн 2021 оны 3 дахь удаагийн хурал 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Платиниум зочид буудлын 2 давхрын хурлын танхимд хуралдаж холбогдох асуудлыг хэлэлцэн, зөвлөмж шийдвэрийг гарган ажиллалаа. Хурлаар дараах 4 асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших “Эрээн Толгой” (MV-021459) хүрэн нүүрсний уурхайгаас Бичигтийн боомт хүртэлх хатуу хучилттай авто зам барих техник эдийн засгийн үндэслэл – “Ангад Арвижих” ХХК 2. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших “Баян ус” хүрэн нүүрсний уурхай Хавирга боомт чиглэлийн авто замын техник эдийн засгийн үндэслэл – “Ти Ай Би” ХХК 3. Дорнод аймгийн Хатанбулаг…

Цааш унших

АВТО ЗАМЫН УУР АМЬСГАЛ ГЕОТЕХНИКИЙН НӨХЦӨЛ 2.01.01-2004 НОРМЫГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ ТӨСЛИЙН ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА. НОРМЫН ТӨСЛИЙГ https://we.tl/t-G5Vr6I3xf1 ХОЛБООСООС ТАТАН АВЧ ТАНИЛЦАНА УУ. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2021 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 29 ӨДӨР 11:00 ЦАГТ ЦАХИМ ХУРЛЫН ХОЛБООС https://us02web.zoom.us/j/88458652463?pwd=bjZHcVplL0NZUzFSdVN2UGlTYnVnZz09 ZOOM ӨРӨӨ: 884 5865 2463 НЭВТРЭХ КОД: 171717

Цааш унших

Монгол Улс шатахууны хомсдолд орж, ШТС-ууд хаалгаа барьж эхлэв. Манай гол хэрэглээ болсон “АИ-92”, “АИ-95” маркийн бензиний нөөц шавхагдаж, түргэн тусламжийн, цагдаагийн болон гал унтраах, онцгой байдлын, Зэвсэгт хүчний нэн тэргүүнд хөдлөх машинуудад тодорхой лимитээр өгч байгаа ч өнөө маргаашгүй дээрх газруудын ажилтнууд XX зууны эхэн үеийнх шиг морь тэрэг хөлөглөхдөө тулах нь. Учир нь бензиний ямар ч нөөцгүй болж байгааг нефть импортологчид хэлж байна. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын яам, агентлагийн сайд, дарга нар, эвэртэн туурайтнууд нь “Шатахууны төдөн сарын нөөц байна, санаа зоволтгүй” гэх зэргээр олон нийтийг хууран мэхэлж байсан нь үнэнд ийн гүйцэгдэв. Олон улсын зах зээлд дээрх…

Цааш унших