Хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлтэй холбоотой асуудал буурахгүй байгаа энэ цаг үед арабын хэв маягийг харуулсан Nazira ресторанд “Раунд” нэвтрүүлгээрээ олонд танигдсан сэтгүүлч Б.Даваа нарын залуус насанд хүрээгүй байж болзошгүй охиныг хагас нүцгэн байдалтай зогсоож, тансаг зоог барьж буй зураг сошиалд цацагдсан. Энэ зураг ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “ТАРХИНЫХАА ХУУЛИЙГ ӨӨРЧИЛ!!! Өөрсдийнхөө тархины хэмжээнд тааруулаад хууль зохиочихсон. Тэрнийгээ туйлын үнэн гээд итгэчихсэн хүмүүс өчигдрийн постонд орсон хөөрхөн охины зургийг зулгааж сэгэн дээр суусан шаазгайнууд шиг шаагиж байна. Тэр зоогийн газрын зөөгчдийн хувцасны онцлог хүн төрөлхтний хаа сайгүй орон, оронд байдаг энгийн л нэг үйлчилгээний…
Зохиогч: cool
Үг хэл нь хүний сэтгэхүй болон ертөнцийг үзэх үзэлд гайхалтайгаар нөлөөлдөг. Ажил үйлс бүтэлгүйтсэн үед бусдын хэлсэн сайхан үг биднийг тэврээд авсан юм шиг л тайвшруулдаг. Хүний тархин дахь үгийн төв биеийн дулааныг зохицуулах, нийгмийн юмс үзэгдлийг хүлээн авч боловсруулах үүрэг гүйцэтгэдэг. Үгийн хүчийг роман уншиж буй хүн, хайрын захиа авсан юмуу ширүүхэн хэрэлдсэн нэгэн илүү мэдэрч байдаг. Үгээр хүнийг гомдоож, бас аргадаж болох бөгөөд зарим үгийг хүн хэдэн сар жилээр сэтгэлдээ тээж явдаг. Тэр ч бүү хэл өөрийн хэлсэн үг өөрт нь нөлөөлж байдаг бөгөөд муу муухай үгхэлсэн үед хүний биед тодорхой хэмжээний стрессийн шинж тэмдэг илэрдэг байна. Гэвч…
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас оффшор бүсэд данстай дэлхийн нөлөө бүхий удирдагч,улс төрч, хөрөнгөтнүүдийн мэдээллийг нэгтгэсэн “Пандора баримт”-ыг дэлгээд удаагүй байгаа. Тэгвэл уг баримт бичигт Монголоос 2 улс төрч багтсан нь Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд Ч.Сайханбилэг нар ажээ. Тэд өмнө нь Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан, оффшор данстай улс төрчдийн жагсаалтад багтжээ. Сү. Батболд Сү.Батболд нь оффшор компаниараа дамжуулж, Эрдэнэт, Оюутолгойн орд газраас албан тушаалаа ашиглан олсон хууль бус орлогоо нуусан гэх хэрэг нь гадаадын хэд хэдэн улсад шалгагдсан. Тухайн орны шүүхээс зарим хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж гарсныг өмнө нь мэдээлж байсан.Энэ удаа “Пандора төсөл”-д Сү.Батболдыг…
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ийн дотуур байранд амьдардаг байсан XII ангийн сурагч О бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа билээ. Энэхүү ноцтой хэргийн мөрөөр Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, талийгаач охин О амиа алдахаасаа өмнө О.Банди гэгчид удаа дараа дарамтлуулж, бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, энэ тухайгаа дотуур байрныхаа багш, жижүүр, ангийн багш, сургуулийнхаа захиралд мэдэгдсэн ч тэд ямар ч хамгаалах арга хэмжээ аваагүй, харин ч эсрэгээрээ доог, тохуу хийж байсан тухай бодит мэдээллийг нийтэд ил болгосон юм. Түүгээр зогсохгүй, О.Банди гэгч нь дотуур байрны гадаа удаа дараа очиж, талийгаач О-г…
Соёлын яамнаас 11 дүгээр сарын турш хэрэгжүүлж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-Залуучуудын оролцоо” сэдэвт соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 10:00-15:00 цагт зохион байгуулах гэж байна. Соёлын яамны Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй соёлын салбарын залуучуудын цахим зөвлөгөөнөөр, Монгол Улсад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр Соёлын яамнаас баримталж буй бодлого болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаар салбарын залуучууддаа дэлгэрэнгүй танилцуулна. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд салбарын залуучуудын үүрэг, оролцооны талаар хэлэлцэж нэгдсэн ойлголтод хүрэхийн зэрэгцээ олон улсын болон манай улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн сайн туршлагыг хэлэлцэнэ.…
УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар сүүлийн үед хуулийн шахаан дээр хоршин тоглох нь илүүтэй болж, холион бантан хутгаж явна. Саяхан хөрөнгө оруулалтын тухай хууль нэрийн дор иргэн харьяатын асуудлыг батлуулахаар чичрэн зүтгэсэн нөхдийг хөтлөн гүйлдэж, оны төгсгөлд шахам хэлэлцэгдэх байсан хуулийн төслийг Г.Занданшатар нь “яаралтай” хэмээн улаан кант татаж ирээд зүтгүүлж, Н.Учрал нь сошиал орчинд нэр нүүрээ ашиглан байж өмөлзөн өмөөрч суусан тэд өнгөрсөн өдрүүдэд койныг эсэргүүцэн чих дөжиртөл шаагилдав. Эцэстээ УИХ-ын даргын мэдэлд харьяалагддаг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хоёроор шинээр койн гаргахыг хориглосон мэдэгдэл гаргуулж технологийн дэвшилд хориг тавиулан шившиг болж байна. Хууль эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхлэх…
Нийслэл хот хөгжихийн хэрээр гадаадын соёл өргөн дэлгэрч буй. Тэдний нэг болох Nazir нэртэй ресторан энэ сарын 4-нд нээлтээ хийжээ. Рестораныхаа эрэгтэй үйлчлүүлэгчийн дэргэд насанд хүрсэн нь үл мэдэгдэл залуу охидыг бүжиглүүлж, хагас нүцгэн зогсоож үйлчлүүлж буйд иргэд ихээхэн дургүйцлээ илэрхийлж эхэлжээ. Тэдний энэхүү үйлдэл нь охид бүсгүйчүүдийг бэлгийн мөлжлөгт урин дуудсан, хүчирхийлэлийг дэмжсэн өнгө аястай байгааг уншигч та анзаарч буй биз ээ. Хууль хяналтынхан иймэрхүү өнгө аясаар үйлчлүүлэгчээ татаж буй газруудыг анхааралдаа авч, цаашдын үйл ажиллагаанд нь хяналт тавихыг хүсэе. Магадгүй миний охин, таны охин, бидний дүү охид танихгүй эрсийн өмнө ингэж хагас нүцгэлээд зогсож байвал иргэн танд хэр…
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд энэ сарын 8-нд буюу өчигдөр унтаж байсан нялх хүүхдийн хамрын зөөлөн эдийг муур идэж аминд нь халдсан аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын цагдаагийн газарт өчигдөр 2 сартай хүүхэд хамрын зөөлөн эд ухагдсан, нүүр толгой хэсэгт олон тооны цэгэн шархтай нас барсан байна гэх дуудлага ирж, цагдаагийн албан хаагчид ажилласан байна. Цагдаагийн байгууллагын дүн шинжилгээгээр нас барсан хүүхдийн хамрын зөөлөн эдийг муур ухаж идсэний улмаас нас барсан байна гэх дүгнэлтийг гаргаад байна. Ташрамд дуулгахад муур, нохой зэрэг гэрийн тэжээмэл амьтдаас болж эрүүл мэнд, гоо сайхнаараа хохирсон хүүхдүүд багагүй байдаг гэдгийг мэргэжлийнхэн сануулж байна. Тиймээс иргэн та…
Ардын хувьсгал ялан мандсанаас хойш манай охид, хүүхнүүдийн царай зүс улам өнгө орж, хувцас хунар нь дэгжин болохоос гадна үзэл бодол, сэтгэл санаа, соёл боловсрол нь аргагүй дээшлээд иржээ. Чухамхүү энэ үеэс “Хүрээний гангачууд” гэсэн нэр томъёо өмнөхөөсөө улам хүчээ авч хожим нэр алдараа дуурсгасан олон сайхан хүүхэн тодрон гарсан түүхтэй. Жишээ нь хүрээ дуунд мөнхөрсөн Хэенхуар, Дунжидмаа, Цэенпил, Эрдэнэдүүрэгч ван Намхайжанцангийн хатан Дашбалжир, Жинжий Бадам, “Ванлий” буюу алдар цуут Баянжаргал, “Уяхан” Тамжид, Ши данжаадын авааль эхнэр Цэенхуар, “Ихэмсэг” Пунсаа, “Цоохор” Цэнд, “Хүрээ” Янжиндулам, Минжүүр, Пагмадулам, Маа бээсийн Дулмаа, “Маршал”-ын Дэвээ, “Барон” Дашзэвэгийн эхнэр “Хар нүдэн” Гаамаа, “Орос” Долгор, Манлай…
“Мунзуй” гэх нэрээрээ зарим хүнд танил болсон Г.Нямдорж болон Ч.Шинэцэцэг, Н.Галмандах хэмээх эмэгтэйчүүдэд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрлээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд тэднийг шалгаж, НПГ-аас уг хоёр эмэгтэйг Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан”, Г.Нямдоржид мөн хуулийн 20.8-1 дэх хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд 2020 оны арваннэгдүгээр сард Г.Нямдоржийг гэртээ мансууруулах бодис хадгалж байхад нь саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм.…
