Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал нар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг болон Орхоны хөндий дэх Монгол-Германы хамтарсан археологийн судалгааны багийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Монгол-Германы Хархорум экспедиц”-ийн 20 жилийн судалгааны үр дүн болох гурван хэлээр бичигдсэн “Хархорум” номыг хүлээлгэн өгөв. ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндий дэх хамтарсан археологийн судалгаа нь ХБНГУ-ын Ерөнхийлөгч Роман Херцогийн Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр эхэлсэн бөгөөд 2020 онд тус судалгааны 20 жилийн ой тохиосон юм. Ойг тохиолдуулан…
Зохиогч: cool
Сүүлийн жилүүдэд Монгол Улсад цахим мөрийтэй тоглоом тоглож их хэмжээний мөнгө алдах иргэд маш их гарах болсон. Амьдарч байгаа байр, унаа, компаниа хүртэл зарж тоглосон тохиолдол байгаа юм. Цахим мөрийтэй тоглоомыг зохион байгуулагчид нь тоглогчдын гард байгаа хөзрийг мэдэж байдаг бөгөөд тоглолтын үр дүнг өөрсдийн хүссэнээр өөрчлөх боломжтой байдаг байна. Ингэхдээ залуучуудыг мөрийтэй тоглоомонд оруулахын тулд эхлээд хожих боломжуудыг олгож их хэмжээгээр мөнгө оруулбал их ашиг олон гэсэн сэдлийг төрүүлэх тактик ашигладаг байна. Харин энэ зарчмаар цахим мөрийтэй тоглоомонд бүрэн донтож, гурван жилийн дотор 1 тэрбум 200 сая гаруй төгрөг болон гэр бүлээ алдсан иргэний талаар мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс…
УИХ-ын гишүүн, төрийн өмчит “Мон-Атом” компанийн захирал зэрэг албан тушаал хашиж асан Р.Бадамдамдингийн хүү, АН-ыг засгийн эрх барьж байх жилүүдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн захирлаар ажиллаж байсан Б.Баттүвшин нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан талаар бид аравдугаар сарын 6-ны дугаартаа мэдээлсэн. Харин уг шийдвэрийг нь хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурорууд эсэргүүцэн давж заалджээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийнхэн прокурорын эсэргүүцлийн дагуу өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэлэлцэн шийдвэрлүүлэхээр буцаасан байна. Б.Баттүвшин нь дээрх сангийн захирал, Төсөл сонгон шалгаруулах комиссын нарийн…
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхээс Монгол Улсын Засгийн газар татгалзаж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүст давуу байдал бий болгон худалдсан гэх хэргийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлжээ. Уг нь 2020 оны хоёрдугаар сард прокурорын хяналтад хүргүүлсэн ч нэмж шалгах зүйл байна гэж үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” (Монголиан коппер корперэйшн) ХХК худалдаж авахад Монгол Улсын Засгийн газар давуу эрхээсээ 2016 оны зургадугаар сарын 13-нд татгалзсан билээ. Уг хэрэгт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Худалдаа…
ЦЕГ-ын ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуунтай ярилцлаа. -Цахим орчинд онлайн мөрийтэй тоглоомыг зохион байгуулах тохиолдол их гарч, иргэд тэр хэмжээгээр херөнгөө алдаад байна. Үүний ард залилангийн шинжтэй үйлдэл байна уу? Цаагуураа хэн нэгэн тоглогчид давуу байдал олгох ч тохиолдол байдаг уу? -Дэлхий нийтийн даяарчлалын өнөө цагт техник, технологи хурдацтай хөгжиж үүний зэрэгцээгээр нийгэмд үйлдэгдэж буй шинэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Цагдаагийн байгууллагаас үндсэн чиг үүргийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох тал дээр тусгай ажиллагаануудыг шат дараатай хийж байна. Тухайлбал 2021…
Сүүлийн үед хүүхэд залуусын тоглох болсон PUBG тоглоомын бүсийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монголын тамирчид уг тэмцээний ГУРАВДУГААР байрт орж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Тодруулбал, 150,000 ам.долларын шагналын сантай PMPL MENA& & SA Championship аварга шалгаруулах тэмцээн 11-р сарын 09-14-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд PMPL – South Asia бүсийн шилдэг 9 баг, PMPL Arabia бүсийн шилдэг 8 баг, PMCO 2021 Fall: HTM (Гонконг, Тайвань, Макао) бүсийн шилдэг 2 баг, PMCO 2021 Fall: Africa бүсийн аварга, нийт 20 баг оролцсон бөгөөд тэмцээний сүүлийн өдөр хоёр ялалт байгуулж, хоёр удаа ТОП 3-т орсон 🇸🇦Rico Infinity Team баг 130 оноогоор…
Биед нь таван зүйлийн солонгын өнгө бүрдсэн, эрүүний дор нэг мушгиа цагаан чандартай гарди лугаа төстэй үлгэрийн шувуу, тайван төвшин цагт байдаг, цөвүүн цагт байдаггүй, өндөг нь хагараагүй байхад яруу дуугаараа баясгадаг аман зохиолт гардаг шувуу аж. Эрийг нь гарьд, эмийг нь галбингаа гэдэг юм байна. Галбингаа шувууны тухай нэг ийм домог байдаг. “Эрт галавын үед манай дэлхий одоогийнх шиг ийм хөрс шороо, хад чулуу байхгүй харин усаар бүрхсэг байсан гэнэ. Тэр үед Хурмаст тэнгэр нэгэн түмэн жил болоод нэг өндөг гаргадаг гурван түмэн настай Галбингаа шувууг дэлхий рүү явуулжээ. Галбингаа шувуу эх дэлхийг тойрон явж явж өндөглөх болж гэнэ.…
Энэ жил 73 настай Мей Маскын амьдралын түүхийг сонсохоор үнэхээр хүн гэдэг хэр тэвчээр хатуужилтай, мундаг болохыг ойлгодог. Тэрбээр үргэлж одоогийх шигээ олон сая дагагчтай, үлгэр жишээ амьдралыг цогцлоосон модель нэгэн байсангүй. Хэдийгээр Мей Канадад төрсөн боловч бага байхдаа аав ээжтэйгээ хамт Өмнөд Африк улс руу нүүж очсон байдаг. Тэнд өсч хүмүүжсэн Мей дөнгөж 15-хан настайдаа моделиор ажиллаж эхэлсэн бөгөөд ахлах сургуулийн сурагч байхдаа Иррол Маск нэртэй чинээлэг инженер эртэй танилцсан байна. Ингээд орь залуу 20-иод насаа хүчирхийлэгч нөхрийн хажууд өнгөрүүлсэн байдаг. Түүний экс нөхөр нь Мейд бие махбодь болон сэтгэлзүйн маш их дарамт, хүчирхийлэл үйлддэг байсан юм. Мей хүчирхийлэгч…
Хаан банкны ажилтан 150 сая төгрөгийн зээл гаргаж өгснийхөө хариуд үйлялүүлэгчийг хясан боогдуулж, 15 сая төгрөгийн хахууль авсан хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. https://tac.mn/post/87573 Тодруулабал, Хаан банкны Хархорин салбарт харилцааны менежерээр ажиллаж байсан Т.Ууганбаатар нь иргэн Ц.Н-гийн зээл авах ашиг сонирхлын үүднээс Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Цэргийн хотхон /**/ Б.Доржийн гудамж *** дугаар байрны ** тоот хаягт байршилтай 97.5 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг барьцаалан 150,000,000 төгрөгийн зээлийг судалж, зээл олгох нөхцөлийг бүрдүүлсэн байна. Үүнийхээ хариуд буюу албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ц.Н -с Сонгино хайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлах…
Хэлэхэд ичмээр, ярихад ярдагламаар, бодоход бухимдмаар, санахад санчиг бууралтмаар юм ч ар араасаа болж байна даа. Түлш л гэхэд ганцхан төрийн компаниас хамааралтай, хэсэг тасалдана, хээрийн гал тойрч бүлээцэнгээ алдаад бүгшүүлж байтал хэн нэгэн дарга нь мэдэгдэл хийнэ. Түлшний нөөц, түгээлт гээд л харамч хүн алга тэнийлгэх мэт хатуухан шийдвэр дуулгана. Хөлдөж үхэх дөхсөн улс хөлд нь сөгдөхөөс наагуур шийдвэр болгоныг нь толгой дохин, чих тавин зөвшөөрнө. Хангамж ирж байгаа гэнэ үү, хахир өвлөөр овоо доо гэж баярлана. За тэгж байтал Боловсролын сайд нь хэдэн настан цэцэрлэгээс мултарсныг сонсгоно. Алга хавсраад л алдрай үрсээ насаар нь ялгуулаад гэртээ цоожтой үлдээнэ.…
