Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг хэдийнээ эзлэсэн эрхэм бол Хөгжмийн зохиолч, төрийн хошой шагналт Н..Жанцанноров юм. Тэрээр гурван хүүхэдтэй ба тэд бүгд аавын авъяасыг өвлөж монголын урлагт зүтгэж яваа билээ. Тэдэнд дундаас “Манай энэ их мэдрэмжтэй юм байгаа юм” гэж аавдаа магтуулсан нь Ж.Ариунжаргал буюу Ари юм.
Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж буй “Voice” шоунд оролцож өөрийн авъяасыг батласан тэрээр хэдийнэ өөрийн гэсэн уран бүтээлүүддээ болж яваа “өсөх ирээдүйтэй” уран бүтээлч юм.


