“Монгол” телевизийн зохион байгуулсан The Voice of Mongolia шоуны нэгдүгээр улиралд оролцон ялагч болж олон нийтэд танигдсан Ц.Энгүүн сүүлийн үед шинэ уран бүтээл гаргахгүй “чимээгүйхэн” байх болсон.

Тэрээр тавхан настайдаа Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч тэнцэн Ж. Энх багшийн шавь болж урлагийн гараагаа эхэлсэн байдаг.
Арван долоон насандаа “The Voice of Mongolia” шоуны ялагч болсон тэрээр хэдийнээ “сайхан бүсгүй” болжээ. Гэвч тэр уран бүтээлээ биш “чимээгүйхэн” амьдрахыг сонгосон бололтой.


