Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Фото сурвалжилга: Сурагчид энд нэгийгээ зоджээ
Гэмт хэрэг

Фото сурвалжилга: Сурагчид энд нэгийгээ зоджээ

coolBy cool11/23/2021Updated:11/23/2021Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Нийслэлийн 97-р сургулийн 9-р ангийн сурагчид нэгнийгээ бүлэглэн зодсон хэргийн талаар бид олон эх сурвалжаас өнөөдөр тодруулан мэдээлсэн билээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 97-р сургуулийн орчимд тус сургуулийн дөрвөн сурагчид зодууллаа гэсэн өргөдөл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг өргөдлийн дагуу шалгахад 97-р сургуулийн 9-р ангийн сурагчид нэгийгээ хичээл тарахыг хүлээн зогсож байгаад бүлэглэн зодсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд уг хэрэг болох үед гэрчүүд байсан аж.

 Зургийн тайлбар:Хэрэг гарсан газар.   Сургуулиас 100 орчим метр зайд байрлах цагаан идээний дэлгүүр байсан энэхүү цагаан байшингийн дэргэд болсон. 

 Зургийн тайлбар:Хэрэг гарсан газар.   Сургуулиас 100 орчим метр зайд байрлах цагаан идээний дэлгүүр байсан энэхүү цагаан байшингийн дэргэд болсон. 

 Зургийн тайлбар:Хэрэг гарсан газар.   Сургуулиас 100 орчим метр зайд байрлах цагаан идээний дэлгүүр байсан энэхүү цагаан байшингийн дэргэд болсон. 

Бид хэрэг болсон газар бол олны хөлийн газар бөгөөд ойр орчимд байрлах дэлгүүрээс хэргийн талаар тодруулахад тухайн өдөр өөр худалдагч ажиллаж байсан болохоор мэдэх зүйл байхгүй гэв. Харин зодоон болоход уг хэргийг харсан хүүхдүүд хэргийг гэрчилж, цагдаад тайлбар мэдүүлэг өгсөөр байгаа аж.

Манай сурвалжлах багийг 97-р сургуульд очиход Баянзүрх дүүргийн цагдаагийн II  хэлтсийн таван албан хаагч сурагчдыг сургуулиас нь авч явахтай таарсан юм.

 

 Зургийн тайлбар: Цагдаагийн алба хаагчид бүлэглэн сурагч зодсон байж болзошгүй хүүхдүүдийг цагдаагийн хэсэг рүү авч явав. 

Зургийн тайлбар: Цагдаагийн алба хаагчид бүлэглэн сурагч зодсон байж болзошгүй хүүхдүүдийг цагдаагийн хэсэг рүү авч явав.

Зургийн тайлбар: Цагдаагийн алба хаагчид бүлэглэн сурагч зодсон байж болзошгүй хүүхдүүдийг цагдаагийн хэсэг рүү авч явав. 

Зургийн тайлбар: Цагдаагийн алба хаагчид бүлэглэн сурагч зодсон байж болзошгүй хүүхдүүдийг цагдаагийн хэсэг рүү авч явав. 

Тухайн хүүхдүүдийн хамт эцэг эхчүүд нь мөн цагдаагийн хэсэг рүү явсан. Одоогоор тэдгээр сурагчдаас тайлбар мэдүүлэг авч байгаа бол, зодуулсан сурагч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, оношилгоо хийлгэхийн зэрэгцээ, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаад байгаа аж.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхээр 97-р сургуулийн холбогдох албан тушаалтантай уулзах гэсэн боловч цар тахлын улмаас дотогш нэвтрүүлээгүй.

Бид албан эх сурвалж болох цагдаагийн байгууллагаас энэ талаар тодруулахад, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Хурандаа Б.Батзориг тодруулахад

“Баянзүрх дүүрэгт 9-р ангийн сурагч бусдад зодуулсан талаар мэдээлэл өргөдлөөр ирсэн. Уг өргөдлийн дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн гэрч, хохирогч, хэрэгт холбогдогч болох хүүхдүүдийг цуглуулж мэдүүлэг аваад хэргийг мөрдөн шалгаж эхэлж байна. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр уг асуудлыг талаар мэдээлэл өгөх боломжгүй.  Сэрэмжлүүлэг байдлаар хэлэхэд, эцэг эхчүүд сургуулийн захиргаа бусад хүүхдүүдэд шаардлагатай мэдээллийг өгөх хэрэгтэй байгаа.Өсвөр насны хүүхдүүд хоорондоо үл ойлголцож, үе тэнгийнхнийхээ гадуурхалд өртөнө гэдэг өөрөө эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгддэг асуудал юм. Ялангуяа, Эрүүгийн хуулийн 11-р бүлэгт хэрвээ хохирогч хүүхдийн биеийн гэмтэл хүнд гарвал хорих ялтай, хөнгөн гарвал торгуулах ялтай гэх мэтчилэн тухайн хохирогчийн гэмтлийн зэргээс хамаараад үүрэг хариуцлага нь янз бүр байдаг. Тиймээс сургуулийн захиргаа, нийгмийн ажилтнууд сургуулийн орчиндоо хүүхэд хамгааллын чиглэлээр хүүхдүүд, эцэг эхчүүдэд мэдээлэл өгч байх хэрэгтэй. Тэр тусмаа ахлах ангийн хүүхдүүдийг нэг нэгнээ дээрэлхэх, гадуурхах асуудлаас урьдчилан сэргийлж харъяа цагдаагийн байгууллагатайгаа бат бөх харилцаа үүсгэн хамтарч ажиллахыг хүсч байна. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүмүүжил, нөхөрлөлд анхаарлаа хандуулж, хэнтэй хаана юу хийж явааг анзаарч байх хэрэгтэй. Урьдчилсан байдлаар дөрвөн хүүхэд дээрх асуудалд нэгнээ гадуурхах дээрэлхэх асуудалд холбогдоод байна” гэдгийг мэдээлсэн.

Тэгвэл уг хэргийн улмаас хохирсон болон холбогдсон сурагчдад Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хууль эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Тодруулбал, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хөгжлийн хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө: “Нийслэлийн 97-р сургуульд болсон асуудлын талаарх мэдээллийг бид хүлээн авсан. Хэдийгээр хүүхдүүд холбогдсон ч гэмт хэргийн шинжтэй тул цагдаагийн байгууллага зайлшгүй шалгана. Сургуулийн захиргаатай энэ асуудлыг тодруулахад, 40 хүүхэд нэг хүүхдийг зодсон асуудал гараагүй гэдгийг хатуу байр суурьтайгаар илэрхийлж буй. Үнэн хэрэгтээ, 40 хүүхэд байна уу, дөрвөн хүүхэд хэргийн холбогдогч байсан уу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоон ажиллана. Ер нь бол ийм асуудал хүүхдүүдийн дунд гарах ёсгүй. Цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хохирогч, холбогдогч хүүхдүүдийн аль алинд нь манайх тусламж үйлчилгээгээ үзүүлж байна. Эхний ээлжинд хэргийн гэрч, хохирогч, холбогдогч хүүхдүүдээс цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах үед эцэг эх, асран халамжлагч, багш, нийгмийн ажилтан гэх мэт насанд хүрсэн хүнийг байцуулах ёстойг манай байгууллага сургуулийн захиргаанд мэдэгдэж, зөвлөгөө зөвлөмж өгсөн. Тус сургуулийн нийгмийн ажилтны хувьд олон жилийн туршлагатай хүн байгаа. Тэр туршлагаараа хүүхэд бүрээс байцаалт авахад нь байлцаж, хүүхдийн эрхийг хангахаа бидэнд мэдэгдсэн. Үүнээс гадна, БЗД-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хууль ёсны төлөөлөгч томилогдож, хүүхэд тус бүрийн хүүхдийн эрхийг хангаж ажиллуулахаар бид ярилцаж байна.”

Бид хэргийн талаар тодруулан эргэж мэдээлэх болно.

Бэлтгэсэн:  Б.Цэрэндэжид, Д.Энхсайхан, П.Пүрэвчулуун,

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

Жүжигчин Ш.Мөнхбаяр: Эрдэнэт хүртэл 15 км дутуу байна

06/17/2026

“Анхны харцаар гэрлэсэн хос шуугиан тарив!”

06/16/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.