Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлолцож яваа хүчтэнүүдийн нэг нь улсын харцага Оргихын Хангай. “Манай Хангай нэг л өдөр улсын наадамд түрүүлнэ, аварга цол хүртэнэ” гээд дээлийнх нь захыг мушгиж суудаг хүн олон. Ховд аймгийн Буянт сумын харьяат тэрбээр барилдааны өмнө хэрхэн бясалгаж суугааг манай папараци дуран онцолж байна.Тэрбээр үндэсний бөхийн талаар ярихдаа “Үндэсний бөх бол монгол түмний дархлаа, хамгийн том өв соёл. Бөхчүүд бэлтгэл, сургуулилалтаа хэрхэн хийдэг, барилдаан, бэлтгэлээс бусад үеийн амьдрал нь ямар байдаг, үндэсний бөхийн спорт хэчнээн сайхныг харуулахыг хичээж явна. Би 2010 онд сумын начин болоход барилдах эрмэлзэл төрсөн. Үндэсний бөхтэй салшгүй амьдралаа холбосноо 2012 онд…
Зохиогч: cool
Гэр бүлийн тухай хуулийн цоорхойг хамгийн овсгоотой ашиглаж чаддаг гэдгээ гайхуулж яваа хүн бол МУГЖ Түвшинбаяр. Өдгөө 60 насны босго алхсан тэрбээр насны залууд хэд хэдэн эхнэр сольж, улмаар сүүлийн 20-оод жил АЖ Ш.Чимэдцэеэтэй ханилан сууж байв. Гэвч сурсан занг сураар боож болдоггүйн үлгэрээр эхнэрийнхээ шавьтай амраглан, улмаар хэнз үр хүүхэдтэй болсноор АЖ бүсгүйд хаягдсан. Эр нөхрийнхөө ёс бус алдааг хэд хэдэн удаа уучилж байсан эрхэм ардын жүжигчин энэ их доромжлолыг тэсвэрлэлгүй хоёр тийш болох шийдвэр гаргаж байв. Гэвч монгол улсын гэр бүлийн тухай хуулиар өмч хөрөнгөө хувааж, улмаар Ш.Чимэдцэеэ гуайг орох орон, оочих аягагүй үлдээн, эцэг өвгөдөөс нь уламжлагдан…
Монголчуудын эв нэгдэл, өв уламжлал, үндэсний бахархлыг төрүүлдэг наадмын өдрүүд үргэлжилж байна. Энэ өдрүүдэд эх орондоо эзгүй ч гадаадад наадам, наадамдаж буй олны танилуудыг онцолж байна. МУГЖ С.Жавхлан өдгөө АНУ-ын Сан Францискод тоглолтоо хийнгээ Монголчуудтайгаа наадамдаж байна. Жүжигчин З.Онон өдгөө Туркийн Станбул хотод аялж, амарч явна. Мөн тэрбээр зүгээр байхгүй хумсны маникюр хийж яваа сурагтай. Жүжигчин Л.Сөрөлт эхнэрийнхээ хамт АНУ-д Чикаго хотноо гадаадын хамтлаг дуучдын тоглолт үзэж, шар айраг шимсэн шигээ наадмын өдрүүдийг өнгөрүүлж байна.
Урлагийн тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд өөрийн авьяас чадвараараа тодорч олонд танигдсан жүжигчин бүсгүй бол А.Ганчимэг. Тэрбээр наадмын өдрийг тохиолдуулан аавдаа зориулж өөрийн гараар хөөргөний даалин оёж өгч, уран цэцэг үгтэй бяцхан охиноороо хүндтэйгээр аавдаа бэлэглэж, баярлуулжээ. Хүн эцгийгээ аавыгаа баярлуулсан байхад хэдэн үедээ жаргадаг гэдэг. Нэрийнхээ урд бичигдэх эрхэм хүн бол аав аавынхаа нэрийг үргэлж өндөрт өргөж дээдэлж яваа миний уран ухаант шавь маань аавыгаа урт насалж удаан жаргаарай хэмээн энэ жүжигчин бүсгүй сайхан даалингаа аавдаа зориулжээ.
Наадмын өдрүүдийн тохиолдуулан 9 хоногийн бүх нийтийн амралт үргэлжилж буй. Ихэнх иргэд нийслэлээс гарч, хөдөө орон нутгаа зорьсоор байгаа билээ. Харин хотод үлдсэн иргэдийн зарим нь нийслэлийнхээ хойно орших Долоон буудал, Чингэлтэй дүүрэг, зуслангууд руугаа түгжрэх болсон байна.
Үндэсний их баяр наадмаар монголчууд хөл хөдөлгөөнтэй, өргөн дэлгэр сайхан баярлаж байна. Нэг үеэ бодвол Монголчууд баярлаж сурч байгаа нь наадмын өнгөнөөс харагдах. Зохион байгуулагчдын зүгээс бие засах газрыг үнэ төлбөргүй болгосон нь нүдээ олсон ажил болсныг иргэд хэлж байна. Өмнөх жилүүдэд хог хаягдлын асуудал наадамчдад болон зохион байгуулагчдад төвөг уддаг байсан. Харин уг асуудал энэ жил бага байгааг тэд хэлж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн жилийн жилд хар зах шиг элдэв янзын худалдаа үйлчилгээнд дарагдаж, нь дараа нь хэдэн тонн хог ачсан тухай мэдээлэл хэвлэлд гардаг байлаа. Тэгвэл энэ жил наадамчин олон цэвэр цэмцгэр нааддаг болсон нь анзаарагдсан юм. Түүнчлэн…
Монголын урлагийн гэр бүлийн тоог нэгээр нэмж явсан гэр бүл бол дуучин Чойжоо, модель Энэрэл нар. Хэдийгээр тэд дундаасаа бяцхан хүүгээ өлгийдөөд хоёр тийшээ болсон ч одоог хүртэл сайхан харилцаатай байдаг бололтой. Өчигдөр болсон “Яг түүн шиг” шоуны санал хураалтын үеэр түүний экс эхнэр, залуусын дунд хүсэмжит бүсгүй гэгддэг модель Энэрэл өөрийн 36 мянган дагагчидтай цахим хуудсаараа “За, Чойжоогийн маань үзүүлбэр таалагдсан уу, саналаа өгөөрэй” хэмээн бичжээ. Түүний хувьд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би түрүүлж Чойжоог эргүүлсэн” хэмээн ярьсан байдаг. Хэдийгээр тэд салсан ч, экс эхнэр нь одоог хүртэл эр нөхөр аснаа крашладаг хэвээр бололтой.
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагнасан билээ. Энэ хүрээнд хэд хэдэн парламентын гишүүд Монгол улсын ГАВЬЯАТ цол хүртсэн байна. Тодруулбал, УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн С.Одонтуяад Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртээжээ. Тэрбээр 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байна.…
Их зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжгийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавихдаа найруулагч Б.Баатар физикл драмын хэлбэрт оруулан найруулсан. Уг жүжгийн хаалтын тоглолт өнгөрсөн сарын 07 /2022.06.07/-ны өдөр болсон. Тодруулбал,”Тамгагүй төр” тасралтгүй 70 удаа тоглож, 40 мянган хүн үзсэн болохыг уран бүтээлчид онцолсон байдаг. Мөн энэ хугацаанд 4,2 тэрбум төгрөгийн орлого олж, драмын урлагт өндөр босго тавьсан гэдэг. Тэгвэл өчигдөр /2022.07.10/-ны өдрөөс эхлэн “Тамгагүй төр” жүжгийг Англи, Солонгос, Хятад, Япон, Орос хэлний синхрон орчуулгатай дахин тоглогдож эхэллээ. “Тамгагүй төр” жүжгийг олон хэл дээр дахин тоглохоос гадна шинэчилсэн хувилбараар найруулсан гэдгийг найруулагч Б.Баатар онцолжээ.
Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадам тохиож байна. Монголын түүх, бахархалт өв соёл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Монгол наадам Есөн хөлт цагаан тугаа наадмын хоймортоо залж, ерөөлийн түмэн үгээр баярын сэтгэгдлээ зурахад хүчит бөхчүүдийн мэх уран, шандаст хүлгүүдийн хурд тавиу, цэцэн магнай харваачдын сум мэргэн, шагайн мэргэн харваачдын маань хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байж наадам албан ёсоор эхэлдэг билээ. Хүннү гүрнээс эх түүх нь бичигдэж, Их Монгол Улсын мандан…
