Зохиогч: cool

Гадаадын иргэн, харьяатын газраас хууль бусаар галт зэвсэг эзэмшсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан гадаадын иргэдийн асуудлаар Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат өнөөдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газраас “NINS” ХХК, “Ахлан” ХХК зэрэг нэр бүхий аж ахуй, нэгж байгууллагын урилгаар Монгол Улсад түр ирэгч ангиллын визээр ирсэн зарим улсын иргэд ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж, төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд зөвшөөрөлгүйгээр зорчсон,  зөвшөөрөлгүй ан, амьтан агнасан зөрчлийг илрүүлэн шалгаж, гэмт хэргийг шинжтэй үйлдлийг таслан зогсоохоор хуулийн байгууллагад шилжүүллээ. Мөн тухайн иргэд нь галт зэвсгийг хууль бус аргаар худалдан авч,…

Цааш унших

Манай сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлс хийх төвлөрсөн сан нээсэнтэй холбоотойгоор эхний ээлжинд хэрэгжүүлэх сайн үйлсдээ та бүхнээс санал сонсохоор дараах асуулгыг явуулж байна. Бид ганцхан удаадаа хийгээд өнгөрөх бус харин цаашид урт хугацааны туршид олон хүмүүст үр өгөөжөө өгсөөр байх сайн үйлсэд чиглэж байгаа учир та бүхэн бидний зорилгыг уншаад орхилгүй зайлшгүй тусламж хэрэгтэй гэж үзсэн асуудлаа бидэнд илгээж, холбож туслахыг хүсье. Санал хүсэлтийг коммент хэсэгт болон [email protected] мэйл хаягаар хүлээн авна. Санал асуулга 8/8-аас 8/10-ыг дуустал 3 хоног үргэлжлэх бөгөөд тус хугацаанд цугларсан саналуудаас эхний ээлжинд зайлшгүй туслах нэг саналыг сонгон авч үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх болно.

Цааш унших

Монголын Зохиолчдын эвлэлийн болон Г.Сэр-Одын шагналт яруу найрагч Нямжаргалын Минжинсайханы “Амьдрал чамдаа” шүлэг, дууны хос цомог хэвлэлтээс гарчээ. Яруу найрагч Н.Минжинсайхан өмнө нь 2008 онд “Он саргүй өдрүүд”, 2013 онд “Шувуудын ай”, “Навчис залбирахад”, 2017 онд “Усанд хөвсөн намар” зэрэг яруу найргийн номоо өлгийдөн авсан уран бүтээлч юм. Мөн 2020 онд дууны анхны эмхэтгэл гавьяат жүжигчин Д.Энхзулын хүү Э.Чинбаярын дуулсан “Сэтгэл чамайг таньсан ч билүү”, “Voice group”-ын дуучин Д.Отгонжаргалын дуулсан “Миний л ганцхан аав”, дуучин П.Баярцэнгэлийн дуулсан “Үүдэнд чинь ирээд буцлаа”, Н.Мөнгөнхонхын дуулсан “Аргадаарай”, Э.Батхуягийн дуулсан “Аав Алтай” хоёр, “Аадар” хамтлагийн дуулсан “Үүр цайна” зэрэг олны мэдэх хит дуутай “Сэтгэл…

Цааш унших

Их эзэн Чингис хааны өлгий нутаг хэмээн монгол түмэнд төдийгүй дэлхийд алдаршсан Хэнтий нутгийн сайн сайхан бүхнийг магтан дуулсан “Хан Хэнтийн дуулал” хэмээх шинэхэн уран бүтээл хэдхэн хоногийн өмнөөс эгшиглэж эхэлжээ. Тус уран бүтээлийн эздийг алдаршуулан танилцуулвал, Хэнтий нутгийн дуучин Н.Ундрал санаачлан бүтээсэн бөгөөд өөрийн албан ёсны цахим хуудастаа “Эх түүхийн голомт нутгаа, Эгэл жирийн уран бүтээлч би, Эгшиг аялгуугаар хөглөн дууллаа” хэмээн омогшсон, бахархсан сэтгэгдлээ илэрхийлжээ. Түүнчлэн уран яруу шүлэг, уянгат сайхан хөгжмөөрөө сонсогч түмнийг баясгаж буй тус уран бүтээлийн шүлгийг МУСТА Я.Гэрэлчулуун, хөгжмийг МУСТА А.Мөнгөншагай нар бүтээсэн бол, хөгжим, бичлэгийн найруулгыг Анир студи хариуцан мэргэжлийн түвшинд гүйцэтгэжээ. Ийнхүү…

Цааш унших

Монголын эрүүл мэндийн салбар гүйцэтгэлээрээ санхүүждэг болоод хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сард эрүүл мэндийн салбарын багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл хэн үр бүтээмжтэй сайн ажилласан нь хөдлөмөрөө шудрагаар үнэлүүлэх боломж бүрдсэн юм. Шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүрийн өртөг, зардлыг шинэчлэн тооцож, эрүүл мэндийн байгууллагуудыг үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлээр нь Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Энэхүү эрүүл мэндийн салбарт хийгдсэн цогц шинэчлэлийн хэрэгжилт нь цаг хугацааны хувьд Коронавирусын цар тахлын үетэй давхцсан…

Цааш унших

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Япон Улсын Токушима дах Монгол Улсын Өргөмжит консул, Соёлын элч Каваүчи Широ сангийн санаачилгын дагуу “Cүүн зам” бүжгийн наадмыг Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Уг наадамд Япон Улсын парламентын гишүүн Ямагүчи Шүничи, Ямазаки Масаяасү, Токүшима мужийн дэд захирагч, мөн Анан хотын захирагчаар ахлуулсан албаны болон бизнес, соёл, урлаг, спортын 170 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцоно. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Хүн гэр театр”, “СУИС”-ийн Бүжгийн Урлагийн Сургууль, хамтран зохион байгуулагчаар НАЖГ ажиллаж байна. Тус бүжгийн наадам нь Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог…

Цааш унших

Монголын хамгийн их сенсацитай амьдардаг бүсгүйчүүдийн нэг бол Нара. Өдгөө Түнхэл тосгонд дуулиан шуугиантай амьдарч буй тэрбээр хэдхэн хоногийн өмнө “говийн бор залуу”-гаасаа жирэмсэн болсноо зарлаж, өнөө маргаашгүй төрөх дөхснөө цахим хуудаснаа нийтлэсэн. Тэгвэл түүний удахгүй төрөх үрийн аав нь 2004 онд төрсөн өдгөө 18 настай залуу байдаг гэнэ шүү. Түнхэлд газрын асуудлаар хэл ам татлаад буй Нарагийн шинэ “нөхөр”-ынх нь хойд аав нь 1985 онд төрсөн бол, ээж нь 1986 оны бүсгүй байдаг аж. Эндээс дүгнэхэд, дуучин Нарагийн “хэл амтай” хадмууд нь Нарагаас даруй 3-4 насаар дүү хүмүүс байх нь. Нара нь 1982 онд төрсөн өдгөө 40 настай юм.

Цааш унших

Хураангуй Монгол Улсын хөгжиж буй зах зээл, ашигт малтмалын асар их нөөц баялаг нь хөрөнгө оруулагчдад ашиг орлого сайтай боломж гэж харагддаг боловч гадаад эдийн засаг, санхүүгийн цочролд өртөмтгий байдал, маргаан шийдвэрлэх явц нь үр дүн муутай, хууль тогтоомж боловсруулах үйл явцад оролцогч талууд санал бодлоо оруулах боломж нөхцөл хязгаарлагдмал учраас болгоомжлоход хүргэдэг. Монгол Улсад зах зээлд бараа бүтээгдэхүүн зарж борлуулахад төр, засгийн зүгээс тогтоох саад тотгор багатай бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсад хөрөнгө оруулалттай холбоотой цөөн хэдэн хориг хязгаарлалтыг эс тооцвол ихэнхдээ зах зээлд саадгүй нэвтрэх эрх эдэлдэг. Түргэн хоолны газар, жижиг дэлгүүр гэх мэт франчайзийн бизнесүүд хүлээлтээс…

Цааш унших

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө “Загийн усны хоолой”-н гүний усны ордоос шугам хоолой татах төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Одоогоор үндэсний 6 компани оролцсон түншлэл компаниудтай барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 3 дугаар улиралд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Загийн усны хоолойн гүний усны орд нь Тавантолгой уурхайгаас 65 км орчим зүүн хойшоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 2015- 2016 онд гидрогеологийн нарийвчилсан…

Цааш унших

Сүүлийн үед монголын шарын шашин, тэр дундаа буддын сүм хийдийн тэргүүн хамба нар өөр хоорондоо маргаантай байх болсон. Монголчуудын 80 хувь нь буддын шашин шүтэж, тэдэнд хүндэтгэлтэй ханддаг. Гэвч нэр бүхий хамба нар болон гэгээнтэн гэх нэр зүүсэн хүмүүс шашны ном мөр, олон түмний тустай үйл хэрэг хийхээсээ илүүтэйгээр хувийн ашиг сонирхол, өнгө мөнгөний төлөө сүсэгтэн олны сэтгэлзүйгээр “нааддаг” байж болзошгүй тухай мэдээллийг хүргэж байна. Энэ бол олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гэгээнтэн болох Наро Банчэн. Түүнийг эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв нь царай зүс, бие хаа, оюун…

Цааш унших