Зохиогч: cool

Үүнийг таниас өөр хэн ч түүнд хэлэхгүй Эх хүн байх – хамгийн том аз жаргал. Бас хүнд хүчир хөдөлмөр. Дэлхий үлгэрт гардаг шиг гоо үзэсгэлэнтэйгээс гадна муу муухайгаар дүүрэн гэдгийг бяцхан үрдээ хэрхэн ойлгуулах вэ? Хүн нийгмээс л ухаарал, мэдлэг, төлөвшил авдаг гэж ярьцгаадаг. Та түүнийг нийгмийн амьдралд хөл тавихад нь бэлдэх ёстой хүн. Бид охидыг гүнж шиг л өсгөдөг болжээ, энэ нь ч зөв. Гэхдээ амьдралын урт замд хүнд бэрхшээл тулгарна, тэр бэрхшээлийг толгой өндөр давж гарах ёстойг ойлгуулж бэлдэх ёстой. ИРЭЭДҮЙН амьдралд хөл тавихад нь бэлдэж та эдгээр зүйлсийг заавал хэлээрэй. Охидын хүмүүжил Хайр дурлал дандаа аз жаргал…

Цааш унших

Нийтийн дуучдын дунд учиртай гурван толгой бий. Тодруулбал, дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг гурвыг ийнхүү нэрлэдэг билээ. Б.Болд, Э.Чулуунчимэг хоёр хамтын амьдралдаа цэг тавьж, харин экс нөхөр Б.Болд нь Х.Мөнгөнцэцэгтэй амьдрал, уран бүтээлээр холбогдож шуугианы эзэд болсон. Тэгвэл дуучин Х.Мөнгөнцэцэгийн сүүлийн үеийн зургаас үзье

Цааш унших

Манайх ганга өвсийг амьдрал ахуйдаа их хэрэглэдэг, ялангуяа вирусын гаралтай ханиадтай үед. Хэрэглэх арга: – Усанд хийгээд дөнгөж буцалмагц галыг хамгийн бага дээр тавьж ширгэтэл нь хандлах (агаарт ууршиж өрөө тасалгааг тэр чигт нь ариутгадаг) – буцалсан усанд хандалж уг хандаа цэвэр архиар шингэлж өрөө тасалгаанд цацах – арц, аргальтай хольж уугиулах Ганга бол бактери, вирус устгах чадвараараа маш сайн ургамалд тооцогддог. Өөр бусад ашиг тусыг тоочоод баршгүй. Гадуур болон дотуур хэрэглэж болдог ургамал. Гэрээ ариулж, ариутгах энгийн арга юм. ( нимбэг нэмж болно) Edit [ургамалын харшилтай бол болгоомжтой байна уу]

Цааш унших

Миний гэр-Миний аюулгүй орчин Жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ хэрэглэгчийн өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл манай улс энэ жил, эл өдрийг “ХҮҮХЭД-ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Учир нь яг одоо дэлхий дахиныг Шинэ төрлийн короновирус СOVID- 19 халдвар түгшээгээд байгаа. Мөн манай улс ч энэ цар тахалаас урьдчилан сэргийлж, онцгой дэглэм тогтоогоод буй бөгөөд энэ цаг үед хүүхдүүд хамгийн аюулгүй газар гэж бодсон гэртээ гэмтэж бэртэх, аюул осолд орсоор байгаа юм. Энэ тухай ганцхан тоон мэдээ хүргэхэд улсын хэмжээнд жил бүр 20000 гаруй хүүхэд зөвхөн гэртээ гэмтэж бэртэж байна гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Иймээс ГЭР…

Цааш унших

Жүжигчин Р.Анхням кино урлагийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиглэн үлдээж буй цөөн жүжигчдийн нэг гэхэд хилсдэхгүй Дэлхийн хэмжээнд үнэлэгдэх уран бүтээлд дүрээ мөнхөлж чадсан тэрбээр өчигдөрхөн болж өнгөрсөн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн тухайд өөрийн үзэл бодлыг илэрхийлсэн нь чамгүй шүүмжлэлд өртжээ. Харин тэрбээр өнөөдөр тус бичвэрийнхээ тухайт тайлбар хийсэн байх бөгөөд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулаад өчигдөр нэг бодлоо хуваалцсан билээ. Эгдүүцсэн хүмүүс /голдуу эрэгтэй талдаа/ их байна аа. Өөрийнхөө амьдралыг битгий бич л гэнэ. Аав болгон адилхан биш л гэнэ. Нөхөр нь итгэдэггүй болохоор ингэж бичиж байна гэж ойлгосон л гэнэ ээ… Энэ өдөр манай…

Цааш унших

УРТ НАСЛАХЫН ЕРӨӨЛ ХАЙРЛАГЧ АЮУШ БУРХАН Монголчууд хүмүүний урт наслахын бэлгэдэл Цагаан дара эх, Жүгдэрнамжил, Аюуш бурхадыг Цэлханамсүм буюу насны гурван шүтээн хэмээн эртнээс шүтэж бүтээдэг байжээ. Цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь диваажингийн орноо орших Авид бурханы хувилгаан бөгөөд санскритаар Амитаюс, төвдөөр Цэбагмид (Монголчууд Цэвэгмид гэж дууддаг) хэмээнэ. Хүний амьдралд аз жаргал, насан хутгыг оршоогч гадаад үйлийг эрхэмлэн зохиогч “Үйлдвэрийн үндэс” буюу “Жажүд” ёсны, цэцгийн язгуурын амирлангуй Ядам юм. Мутартаа залсан алтан бумбат рашаан нь үхэлгүй мөнх насыг, галбирваас зандан мод нь мөнх амьдралыг билэгдсэн бөлгөө. Аюуш бурхан бадмаараг эрдэнийн улаан өнгөт лагшинтай, амирлангуй дүртэй, нэг нигүүрт, хоёр мутраа…

Цааш унших

Хүмүүсийн давалгаалаад байгаа ДУГУЙ ХУУШУУР ХИЙХ ЖОР гурил: 1,5-2 цайны аяга татсан мах: 350-400 гр өндөг: 1 ширхэг давс: 1/2 цайны халбага хар перц: 1/4 цайны халбага сонгино: 1 ширхэг сармис: 1-2 хумс ургамлын тос: 3-4 цайны аяга 1. Хуушуурны гурилыг зуурахдаа гурилан дээр багахан зэргийн давс хийж сайтар холисоны дараа бүлээн усаар нялцгайвтар зуурна. Амттай болгоё гэвэл өндгийг тусд нь аяганд хагалаж миксэрдээд хийж зуураарай. 2. зуурсан гурилаа 15-20 минут амраана. 3. Хуушуурны махыг махны машинаар машиндсаны дараа үрж жижиглэн хэрчсэн сонгино, сармис, /хүсвэл ногоон сонгино, халиар зэрэг бусад амтлагч ногоо байж болно/, хар перц, давс, гоньд зэргээр…

Цааш унших

Ричард Гир:Энэ дэлхийгээс бидний хэн нь ч амьд буцахгүй ~Р.Гир бол олны хайр талархлыг хүлээсэн алдартай жүжигчин. Түүний “Энэ дэлхийгээс хэн ч амьд буцахгүй” гэсэн нийтлэлийн үг бүр гүн гүнзгий утга агуулж, амьдралыг өөрөөр харах бололцоог олон хүнд ойлгуулжээ. ~“Миний найзуудын нэгнийх нь ээж зөвхөн эрүүл хүнс хэрэглэж, архи дарс огт амсахгүй, тамхи татахгүй, биеийн тамирын дасгал тогтмол хийдэг. Мөн наранд хамгаалалтын тос түрхэхгүй гардаггүй, байнга эмчийн үзлэгт орж тэдний зөвлөгөөг мөрддөг. Заримд нь “гаж” юм шиг харагдаж магадгүй. Тэр одоо 76 настай. Гэтэл саяхан түүнд арьсны хорт хавдар, тархи нугасны хорт хавдар, ясны сийрэгжилтийн хамгийн хүнд шат гэсэн онош…

Цааш унших

Нэг зүйлийг л маш сайн ойлголоо. Монгол хүн короно тусахгүй байгаа юм биш Монголд байгаа хүн л тусахгүй байгаа юм байна. Цаг агаар хоол хүнснээс болж байгаа байх. Өчигдөр Солонгост 2 хүн короно туссан гэсэн мэдээ сонсоод бүгд айдас хүйдэстэй болчихлоо. Аймар юмаа.. За тэр яахав нэг зүйлийг хэлмээр санагдаад болохгүй нь: Монголын төр иргэнээ авах гээд онгоц хүртэл явуулж байна. Энэ чинь том сэтгэл юм шүү. Эрт орой нь хамаагүй үнэхээр сайхан санагдаж байна. Маш их баярлалаа. Харин эндээс Монгол явах гэж байгаа хүмүүс ямар өчүүхэн бодолтой арчаагүй юм бэ. Үнэтэй байна л гэнэ, яасан орой явуулдаг юм л…

Цааш унших

Энэ тэнгэр заяа гэдэг чинь дааж явахад даамай хүнд, өргөж явахад өчнөөн хэцүү юм байна аа. Уурлахаараа ниргэх нь хэцүү, уучлахаараа инээх нь амархан. Үхэхийг өвдөхийн чинээ санаж, өвдөхийг үглэхийн чинээ бодохыг яана. Хоёр хоногийн өмнө бол хотлоороо Дэнжийн 1000 дээр гацаж, мах харагдвал дагаж давхиад, гэдэс дотор үзэгдвэл гэзэгдэж хуйлраад…дэлгүүр болгоныг хоослоод, лангуу болгоныг нүүлгээд…тэнгэр заяатнууд чинь нэг доргихоороо тэнгэр ниргэхийн дайтай, нэг туйлшрахаараа аянга бууснаас өөрцгүй…чухам л дажин болохын наахнуур, дайн дэгдэхийн өмнөхөн хуйлрав даа. Бараан хар үүлтэй баргар тэнгэрийн аашийг ч үзүүлсэн дээ. Арайтай л ниргүүлсэнгүй, золтой л зодуулсангүй. Ядаж байхад халамцуу залуу “Үхсэний чинь ковид арван…

Цааш унших