Жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Вилсон нар коронавирусийн халдвар авчээ Жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Вилсон нар Австралид байхдаа коронавирусийн халдвар авсан талаараа цахим орчинд мэдээлэл хийлээ. Оскарын шагналт 63 настай Том Хэнкс болон түүний эхнэр Рита Вилсон бага зэрэг ядарч, ханиад хүрсэн мэт халуурахын зэрэгцээ бие загатнасан тул эмнэлэгт хандсан. Улмаар өчигдөр орой буюу 2020.03.11-ны орой шинжилгээ хариу гарч коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ. Хосууд Варнер Бросын хийж буй Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор Австралид ирээд байсан бөгөөд халдвар авсан тул тусгаарлагдаад байгаа аж.
Зохиогч: cool
Л.Цандэлэг “Отгонтэнгэр”-ийн хормойд заслаа хийлгэв Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг Отгонтэнгэр хайрханд тахилга хийгээд иржээ. Тэрээр энэ тухайгаа твиттертээ “Шинийн 15 багтаад Отгонтэнгэр хайрхандаа мөргөөд хурал ном засалаа хийлгээд Ганжуур гороолоод жилээ даатгаж залбирч мөргөөд л ирлээ бүх Монголчууд амар тайван байг ээ” гэжээ. Түүний тахилгын цуваанд Завханы гаралтай нэр нөлөө бүхий бизнесмэнүүд явсан байна. Эх сурвалжийн мэдээллээр дан том оворын жийп автомашины цуваа очсон гэх. Харин Л.Цандэлэг тэдгээр хүмүүст хандаж “Их цасанд Ланд л явж байна дунд оврын жийп явсан хэцүүхэн л явсан ийм нүдээр битгий юмыг харж бай” гэжээ
Г.Алтаншагай гэр бүлээрээ Америкаар аялж явна “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай “ТВ-5” телевизийн хөтлөгч, редактор Насанжаргалтай гэр бүл зохиож багагүй хугацааг үдсэн. Тэднийх дэрсхэн хоёр хүүтэй. Хоёр хүүгийнхээ цэцэрлэг, сургуулийг амарч байх хооронд Г.Алтаншагайгынхан эрх чөлөөний эх орон АНУ-ыг хөндлөн гулд аялж яваа ажээ. Г.Алтаншагайгийн хувьд халамжтай хань, төдийгүй сайн аав гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Харин Г.Алтаншагай эхнэрийнхаа тухай нэгэн хэвлэлд ярихдаа “Миний эхнэрийн хувьд өөрөө бас уран бүтээлч хүн учраас ажилд маань байнга туслагч байхаас гадна арыг маань мөн сайн авч явдаг. Миний эхнэр маш их хөдөлмөрч хүн. Дээрээс нь эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, амжилттай ажиллаж явна гэдэг…
Жүжигчин Б.Амараагийн хоолойгоо хэрхэн брэнд болгосноо хуучлав “Намайг Амараа гэдэг” хэмээн олонд танигдсан жүжигчин Амараа буюу Б.Амарсайхан өөрийнхөө хоолойг хэрхэн брэнд болгосон талаараа бичжээ. Тэрээр “Сөрөгтэй өглөөний мэнд. Намайг СУИС дөнгөж ороод байтал нэг багш маань “Амараа минь чи хэзээ ч жүжигчин болохгүй, ийм сөөнгө хоолойтой хүнийг сургууль төгсөөд хаана ч авахгүй, эсвэл чи каскадёр (орлон тоглогч) л болно, миний хүү эртхэн өөр юм бод, энд ингэж цаг алдаад юүхэв” гэлээ. Жүжигчин болох хүсэл мөрөөдөл баяр хөөр маань царцах шиг л боллоо. Хэдэн өдөр унжийж явлаа, юу эсийг бодохов. Бас нэг багш маань хүртэл ангийн хурал дээр “Сөөнгө хоолойтой адгийн…
Ичиж амьдарна уу… УИХ-ын гишүүн А.Ундраа гэж бий, Б.Ундармаа ч гэж бас байгаа. Хэн хэн нь зээлтэй зээрэн холбоотой. Цөмийн энерги гээд л том шинжлэх ухаантай толгой холбож яриад гишүүн болсон А.Ундраа нь Ми.Энхболдын ахын охин ч билүү, хамаатан гэхээрээ их том, ингэтлээ ихэрхүү юм байлгүй. Боловсролын сангийн зээл аваад эргэн төлөөгүй л гэдэг. За тэр мөнгө төгрөг ч дүүрсэн хорвоо. Халдвар тархсан орноос ирсэн Францын иргэнийг эрхэм гишүүн Ундраагийн нэрээр ихэрхэж байгаад аваад явсан гэх. Одоо тэгээд хоёр дахь шинжилгээгээр монголчуудад халдсан байвал энэ эмэгтэйгээс эм тарианы мөнгө нэхэх үү, үхвэл амиа нэхэмжлэх үү? Өчүүхэн ч гэсэн эх оронч…
Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид нэг өдрийн цалингаа аймгийн Онцгой комисст хандивлалаа Коронавирус буюу “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ үед Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид нэг өдрийн цалингаа аймгийн Онцгой комисст хандивлалаа. Хандивыг Орхон аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Эрдэнэцэцэг аймгийн Онцгой комиссийн дарга Д.Батлутад гардуулан өглөө. Дэлхийн нийтээр эрчимтэй тархаж буй Коронавирус буюу “Ковид-19” халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажиллаж буй аймгийн Онцгой комиссын хамт олонд ард иргэд, албан хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийллээ.
“Гоолиг” болсон жүжигчин Г.Чулуунцэцэг төрсөн өдрөө тэмдэглэв Монголын хошин урлагийн “Маск” продакшн урлагийн “акул”-ууд хийгээд шигтгээ болсон залуу, эмэгтэй жүжигчдээрээ бусдаас ялгардаг. Тэдний нэг бол жүжигчин Г.Чулуунцэцэг. Тэрээр хоёр жилийн өмнө гурав дахь хүүхдээ өлгийдсөн. Төрснийхөө дараа огцом гоолиг болж, нийт 25кг хаясан гэдэг. Харин өнөөдөр түүний төрсөн өдөр. Тэрээр өнөөдөр 37 нас хүрч байна. Дашрамд дуулгахад, Монголын хошин урлагийн хамтлаг “Маск продакшн”-ы жүжигчин А.Гэрэлцэцэг, Г.Чулуунцэцэг нар нэг өдөр төрсөн онцлогтой. Авъаслаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүддээ төрсөн өдрийн мэнд хүргэж, урлагийн их амжилтыг хүсэн ерөөе.
Хятадын тэргүүн хатагтайгаас “мөнгө босгосон” монгол бүсгүй “Монголын сайхан бүсгүй” тэмцээний ялагч Э.Энхриймаа БНХАУ-ын тэргүүн хатагтай Пэн Лиюанийн хараанд өртөж явсан түүх түүнд бий. Тодруулбал, одоогоос 2 жилийн өмнө мисс бүсгүй хүмүүнлэгийн ажлынхаа шугамаар тус улсын тэргүүн хатагтайд захидал илгээсэн байдаг. Тэрээр захидалдаа сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлж, ард түмнээ хамгаалах зорилгоо тусгасан гэнэ лээ. Харин Хятадын тэргүүн хатагтайд Монголын мисс Э.Энхриймаагийн санаа зорилго нь таалагдсан учраас “Сүрьеэгүй Монгол” төсөлд 100-н мянган юань хандивлаж байжээ.
Босс аав, “мисс” ээжтэй реппэр бүсгүй Цагтаа миссүүдээс ялгарахааргүй бие хаа царай зүстэй явсан жүжигчин О.Энхтуулын том охин монголын рок попын ертөнцөд цахиур хагалж эхэллээ. Реппэр Mrs.M хэмээх энэ бүсгүйн төрсөн аав нь “Алтан Дорнод Монгол”-ын хувьцаа эзэмшигч Т.Ариунболд. Яагаав, нөгөө “хамар” Т.Ганболдын төрсөн ах. Баян хүний том охин гэхэд тэр бүр брэнд хөөгөөд байдаггүй гэсэн. Өөрт нь таалагдвал 35 мянган төгрөгийн үнэтэй нүдний шил, аксессуар авч зүүдгээ ч Mrs.M бүсгүй хэвлэлийнхнээс нуудаггүй. Гэхдээ гар утсыг нь эс тооцвол түүний нэг өдрийн хувцаслалт 1,6 сая төгрөгийн үнэтэй байдгийг загвар мэддэг эх сурвалжууд хэлдэг. Түүний хувьд мөнгө бол проблем биш. Баян…
“Бурханаас ирсэн бэлэг” Аниргүйхэн орчлонг аргадах гэж та ирээ юу Арван хуруундаа аялгуу шингээж та төрөө юмуу Бусдын зүрхэнд мөрөөдлийн дууг нь эгшиглүүлэх гээд Бурханаас та бэлэг болон мэндлээ юу Чимээгүйхэн хорвоод аялгуу нэмэх гэж та ирээ юу Чийгэтсэн сормуус арчих салхи болон сэвэлзээ юм уу Өрөөлийн сэтгэлд хайр түгээж амьсгалхаар Өөрөө та бэлэг болон мэндлээ юу Инээд дутах дэлхийг хөглөх гэж та ирээ юу Ижий хайрын совинг харцандаа гэрэлтүүлж яваа юм уу Бүтэн биш хүмүүний амьдралыг гүйцээхээр Бүсгүй биеэрэй та бурхан болж мэндлээ юу Чихээрээ сонсохгүй хэн нэгнийг сэтгэлээрээ сонсог гэж Чин зүрхэнд нь та сонор нь болон аж…
