Л.Цандэлэг “Отгонтэнгэр”-ийн хормойд заслаа хийлгэв

Монгол Улсын Тод манлай уяач, Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг Отгонтэнгэр хайрханд тахилга хийгээд иржээ.

Тэрээр энэ тухайгаа твиттертээ “Шинийн 15 багтаад Отгонтэнгэр хайрхандаа мөргөөд хурал ном засалаа хийлгээд Ганжуур гороолоод жилээ даатгаж залбирч мөргөөд л ирлээ бүх Монголчууд амар тайван байг ээ” гэжээ.
Түүний тахилгын цуваанд Завханы гаралтай нэр нөлөө бүхий бизнесмэнүүд явсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр дан том оворын жийп автомашины цуваа очсон гэх. Харин Л.Цандэлэг тэдгээр хүмүүст хандаж “Их цасанд Ланд л явж байна дунд оврын жийп явсан хэцүүхэн л явсан ийм нүдээр битгий юмыг харж бай” гэжээ

