Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдгээр шалгарлаа Энэ жил Монгол Ардын Намын түүхт 99 жилийн ой тохиож байна. Монгол Ардын нам жил бүрийн “Эх орончдын баярын өдөр”-ийг тохиолдуулан аймаг, нийслэлийн намын байгууллагуудынхаа үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдгийн шилдэг намын байгууллагаар Баянгол дүүргийн намын хороо шалгарлаа. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр шилдгээр шалгарсан Баянгол дүүргийн намын хорооны хамт олныг хүлээн авч, тус намын хорооны дарга Ж.Ганбаатар, дэд дарга Б.Сэмжидмаа нарт шилжин явах цом, батламж, мөнгөн шагналыг гардуулсан юм. Баянгол дүүргийн намын хороо шилдгийн шилдэг намын байгууллагаар шалгарсан нь дүүргийн намын хороод…
Зохиогч: cool
Урьсан ч улс төрд орохгүй гэдэг ЭДИЙН ЗАСАГЧ Эдийн засагч Д.Жаргалсайханыг нийтлэгч, “DeFacto” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр уншигчид илүү сайн танина. Тэрээр өдгөө 300 гаруй нийтлэл тойм бичиж өдөр тутмын томоохон сонингуудад нийтлэсэн. Гайгүй зүстэй, рейтинг өндөртэй түүнийг улс төрийн намууд ард урдаас нь татаж чангаадаг гэнэ лээ. Гэвч тэрээр “урьсан ч улс төрд орохгүй” гэж ам бардам хэлдэг цөөн хүний нэг гэсэн шүү.
Жүжигчин Д.Мөнхдалай урлагаас улс төр рүү “хальтрав” “Хувьсал” продакшны хэд хэдэн уран бүтээлд тоглож амжсан загвар өмсөгч, жүжигчин Д.Мөнхдалай урлагийн салбараас улс төр рүү “хальтраад” байгаа гэнэ шүү. Тэрээр НАМЗХ-ны гишүүн болж, улаан зангиа зүүж “бяцхан” улс төрийн уулзалт хийж явдаг болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, түүнийг улс төрд ороход нөлөөлсөн хүн нь түүний найзууд гэсэн. Загвар өмсөгч, жүжигчин Д.Мөнхдалайн аав нь МУ-ын Төрийн шагналт, гавъяат багш, доктор профессор П.Долгор агсан. Түүний аав 1991 онд өөд болсон хэдий ч, өдгөө П.Долгорын нэрэмжит мэс заслын клиник байдаг. Д.Мөнхдалайн хувийн амьдралын тухайд гурван хүүхдийн аав. Эхнэрээсээ салаад багагүй хугацаа өнгөрч байгаа ажээ. Ингэхдээ…
Дуучин Нара дахин хөл хүнд болсон гэв үү Урлагийн салбараас бичил бизнес, нийгмийн салбар луу урвасан хүн бол дуучин Нара. Аралын эх оронд дуучин мэргэжил эзэмшсэн тэрээр албан ёсны “The Start Nara” нэртэй ганц цомогтой. Гэвч түүний хувийн амьдрал ихээхэн ээдрээтэй. Хүүгийнхээ аавтай шүүхдэлцэж явсан тэрээр дахин хөл хүнд болсон мэдээлэл чих дэлслээ. Үнэн худлыг хэн мэдлээ. Гэхдээ дуучин бүсгүй маань дахин дурлаж, найз залуутай болсон аж. Эх сурвалжийн мэдээллээр түүний шинэхэн дурлалт залуу нь ямар нэгэн компаний босс мосс биш энгийн нэгэн гүндүүгүй нэгэн монгол эр гэсэн шүү.
Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 5631 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоожээ Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв. Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх нийслэлийн Шуурхай штабыг ажилуулж,нутгийн захиргааны байгууллагууд болон харьяа агентлагуудын 21 мянга гаруй албан хаагч зөвлөмж мэдээллийг иргэдэд…
Үндэсний сэтгүүл зүйн өдрөөр 108 сэтгүүлч “Тэргүүний залуу сэтгүүлч”-ээр шагнууллаа Монгол Улсад Үндэсний Сэтгүүлзүйн салбар үүссэний 107 жилийн ой, хэвлэл мэдээллийн ажилтны өдрөөр 108 залуу сэтгүүлч 99 жилийн түүхтэй Монголын Залуучуудын Холбооны “Андын Гэрэгэ”-гээ, энгэнрийн тэмдгээ гардан авч, гишүүнчлэлээр бүртгүүллээ. Сэтгүүл зүйн салбар нь нийхмийн харилцаанд тэргүүлэгч байр суурьтай байсаар ирснийг 107 жилийн түүр гэрчлэх бөгөөд нийхмийн үнэт зүйлийг ил болгон сэтгэн илжүүлж, урлаж, ухааруулах суу билигт илч нь сэтгүүлчид билээ. Энэ өдөр мөн Монголын Залуучуудын холбоо салбартаа үнэт зүйл, үйл хэргээрээ тэргүүлсэн залуу сэтгүүлчдэд “Тэргүүний Залуу Сэтгүүлч” цол тэмдгийг гардуулсан бөгөөд цаашид байгууллагууд дээрээ “Залуу Сэтгүүлчдийн Зөвлөл”-ийг, мөн “Залуу Сэтгүүлчдийн Холбоо”-г хамтран байгуулж Монгол…
Дуучин Э.Чулуунчимэг “бүтэн” амьдарч эхэлжээ Дуучин Э.Чулуунчимэг охиныхоо төрсөн аав дуучин Б.Болдод “араараа тавиулж”, орхигдсноос хойш дөрвөн жилийг ардаа үлээсэн. Хамгийн сайн найздаа нөхрөө булаалгасан тэрээр хэдхэн сарын өмнө болзоонд явж эхэлсэнээ фенүүддээ дуулгаж байлаа. Тэгвэл Баянхонгор аймгийн харъяат Улсын начин Д.Цэрэнтогтох дуучин Э.Чулуунчимэг нар хамтын амьдралаа эхлүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр тэд сар гаруйн өмнөөс хамт амьдарч эхэлсэн бөгөөд Э.Чулуунчимэгийн охин Б.Ялгуун “шинэ аав”-даа тун таатай ханддаг болсон гэнэ. Ямартаа ч, “бусдын дурласан зүрхэнд бүү дурлаа…” хэмээн экс нөхөр, эр нөхрийг нь булаасан найздаа зориулж дуулж явсан тэрээр “бүтэн” амьдарч эхэллээ. Үүнийг батлах гэсэн мэт дуучин бүсгүй өнөөдөр өөрийн…
М.Энх-Амар: Хамгаалал, хөгжлийн асуудлыг хамтад нь шийдээд явна “Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амарыг урьж, ярилцлаа. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар бүх хүнд нээлттэй байх болно -Монгол Улс гурван сая 327 мянга гаруй хүн амтай. Эдгээрийн 30 орчим хувь нь 15-35 насны залуус бол 1.6 сая нь 0-18 насныхан. Мөн 865 мянган өрх айл бий. Тэгвэл манай агентлаг хүн амын томоохон төлөөлөл болох энэ…
Жүжигчин, мисс Х.Баярмаа жирэмсэн гэв үү Найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин жүжигчин, мисс Х.Баярмааг жирэмсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Уг мэдээллийг батлах гэсэн мэт найруулагч Ц.Хүсэлбаатар өөрийн цахим хуудаснаа эхнэр охиныхоо зургийг нийтлээд “Манай гэрийг гэрэл гэгээ наран саран хоёр минь.Инээд хөөр аз жаргал бүхнийг хүсэе” хэмээн бичжээ. Жүжигчин Х.Баярмаагийн хувьд АНУ-д урлагийн боловсролоо дээшлүүлэн суралцаж, өдгөө Лос Анжелес хотод ажиллаж, амьдарч байгаа юм. Авьяаслаг жүжигчин бүсгүй маань өнгөрсөн онд Америк дахь азиудын дунд зохион байгуулсан “Miss Asia USA” уралдаанд оролцож, “First Runner” шагналын эзэн болсон билээ.
Далан давхар, Цагаан даваа,Буянт-Ухаа, Мянган лант, Орос толгой, Япон цэргийн оршуулгын газрууд дүүрсэн гэдгийг Нийслэлийн удирдлага албан ёсоор зарлав. Нийтийн буюу үнэ төлбөргүй оршуулгын газар үгүй болж 5-70 сая төгрөгийн үнэтэй хувийн оршуулгын газрууд бий болжээ. Хамгийн хачирхалтай нь хувийн гэх тодотголтой оршуулгын газрын ихэнх эзэд солонгос, хятадууд байх юм. Амьжиргааны түвшин доогуур хүнд гарз хохирол амссан иргэд нас барсан хүнээ ил хаях, нууцаар оршуулах, арын хаалгаар оршуулгын газарт тавьдаг болсон гэх мэдээлэл байна. Өвөг дээдсийн нутагт талийгаач нартаа оршуулах газар үнэгүй олдохоо байсан гэхэд гайхна. Мөн харь газрын доншуурчид монголчуудад цогцосоо булах газар зардаг энэ байдлыг өөрчлөх цаг болжээ.…
