Зохиогч: cool

Реппэр Цэцэ бага хүүгийнхээ нэрийг зарлав Монголын хип хоп урлагт шинэ үеийг нээн гаргаж ирсэн дуучдын нэг бол реппэр Цэцэ юм. Тэрээр АНУ-д сурч ажиллан амьдардаг байсан ч гэр бүлтэй болонгуутаа эх орондоо бүр мөсөн төвхөнөсөн. Харин өнгөрсөн Валентины өдөр хоёрдахь хүүгээ өлгийсөн реппэр залуу маань шинэ хүндээ өгчээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа хүүдээ Ц.Агар гэдэг нэр хайрласан тухайгаа бичсэн байна. Н.Цэцэнбилэг буюу Цэцэгийн гэргийг Д.Саруул гэдэг. Тэд хоёр хүүтэй.

Цааш унших

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар оюутан байхдаа үерхэдэг байсан уу Нийтийн дууны “учиртай гурван толгой” гэгддэг дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын “дуулиан” дуусахгүй нь. Найздаа бяцхан охиныхоо аавыг “алдсан” Э.Чулуунчимэг эртний нэгэн ярилцлагандаа “Манай нөхрийг Х.Мөнгөнцэцэг найз маань анх надтай танилцуулсан. Тэд нэг анги” хэмээн ярьж байсан түүхтэй. Хэдхэн хоногийн өмнө сошиалд оюутан Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын гэрэл зураг дэлгэгдлээ. Тэд нэг ангийн найзууд байсан төдийгүй, Э.Чулуунчимэгээс өмнө хайр сэтгэлийн холбоотой байсан, үерхэдэг байсан гэх мэдээлэл гарав. Үнэн худлыг хэн мэдлээ, ямартаа ч гуравдахь хүүхдээ хүлээж буй тэд Э.Чулуунчимэгийн нэр хүндийг ашиглан олны болоод авлаа.

Цааш унших

Монголбанкны “мисс” захирал Монголбанкны ажилтнуудаас нэлээд сонирхолтой нэрсийг харж болно. Тухайлбал, С.Батболдын хүү Б.Баттүшиг, Н.Энхбаярын хүү Э.Батшугар ажиллаж байсан бол М.Энхболдын хүү Э.Анар өнөөг хүртэл Монголбанкны төлбөр тооцооны газрын захирлаар ажиллаж буй. Тэгвэл тус банканд гоо үзэсгэлэнгээрээ ялгардаг нэгэн захирал бий. Түүнийг Н.Булганхишиг гэдэг бөгөөд өдгөө Монголбанкны гадаад вальютын улсын нөөцийг удирдах хэлтсийн захирлын албатай. Тэрээр загварын шоунд алгасахгүй морилдог бөгөөд ажлынхаа хажуугаар Lebeautigue брэндийн нүүр царайгаар сонгогдон ажиллаж байгаа аж.

Цааш унших

Дуучин А.Хаянхярваа Д.Батсүх “даргаараа” дайлуулжээ “Номин талст” хамтлагийн дуучин Д.Батсүх, А.Хаянхярваа нар нийслэлийн газрын даргаар томилогдоод багагүй хугацааг үдсэн билээ. Тодруулбал, тус хамтлагийн ахлагч Д.Батсүх Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын даргын албатой бол хамтлагийн гишүүн А.Хаянхярваа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд дарга болсон. Хэдийгээр тэд нэг байшинд Төр түмний ажлыг нугалж байгаа ч, байнга тааралдаж уулзаад байдаггүй бололтой. Дуучин А.Хаянхярваа өөрийн цахим хуудаснаа “Батсүх даргын өрөөгөөр зочиллоо … Сайхан кофегоор дайлууллаа Дуучин хүн зөвхөн дуу л дуулдаг гэдэг ойлголтыг эвдэхийн тулд бид 2 нь хичээж л байна …” хэмээн бичжээ.

Цааш унших

Томуу, томуу төст өвчлөл буурлаа Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 02-ны байдлаар, амбулаторийн 39.085 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1951 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.7 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 34.7 хувийг 0-1 нас, 22.5 хувийг 2-4 нас, 12.6 хувийг 5-9 нас, 8.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 637 дуудлага ирснээс 40.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт ор болон хүүхдийн орны…

Цааш унших

Сэлэнгэ аймгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн тэргүүн Д.Өнөрболортой ярилцлаа. -Тасүүлийнүед 1945 оны хоёрдугаар сард Крымд болсон их гүрнүүдийн удир­дагчид оролцсон Ялтын ба­га хурлын талаар сонирхол­той баримтуудыг нийтэлж, бас баримтат кино санаачилжээ. Энэ талаараа манай уншигчдад танилцуулна уу. -Тухайн үеийн Холбоотон гүрнүүдийн төрийн тэргүүн И.В.Сталин, Ф.Рузьвелт, У.С.Черчилль нар оролцсон Ялтын бага хурлын түүхт 75 жилийн ой энэ жил тохиож буй юм. Энэ бага хурлын түүхэн ач холбогдол ялангуяа монгол­чууд бидний хувьд асар өндөр. Дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн дэг журмыг хэлэлцэх зорилготой хуралдаж түүхт Ялтын гэрээ батлагдсан байдаг. Гитлерийн эвслийн эсрэг холбоотон улс орнуудын тө­рийн тэргүүн нар гарын үсгээ зурсан…

Цааш унших

М.Зоригт Монголын улаан фен залуутай уулзжээ УИХ-ын гишүүн асан М.Зоригт тун сониуч нэгэн. Тэрээр гэрэл зураг авах хоббитой гэдгээ хэн хүнээс нуудаггүй, харин ч өөрийнхөө гэрэл зургийн хальсанд буулгасан бүхнээ олон нийтэд хуваалцаж байдаг. Өдгөө ОХУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй холбоо тогтоож яваа тэрээр монголын улаан фен залуутай танилцсан тухайгаа твиттэрт жиргэжээ. Тэрээр “Москвад Костя гээд Монголын улаан фэн залуутай танилцлаа. 10 гаруй иж бүрэн гэртэй, дотор гадна дутуу юм үгүй, бүр гэрийн гадна нь хятад мотоцикль хүртэл байна. Одоо Ланд 80 авчхан гэнэ. Хувьд нь Халхын голын ялалтын бүр хөшөө ч байхым” хэмээжээ.

Цааш унших

Баткагийн “утга учир” Гачууртын Л.Чинбатын охин Номингийн нөхөр бчируюу нийтэд “Mongol hd”-ийн Батка хэмээн танигдсан Г.Бат-Эрдэнэ инстаграм хуудаснаа эхнэрийнхээ зураг нийтэлж, “утга учир” хэмээн тодотгожээ. Батка олон нийтийн сүлжээнд чамгүй олон фентэй. Хошин мэдрэмж, амьдралын хэв маягаараа олныг дагуулсан тэрээр зөвхөн эхнэрээ хайрладаг гэдгээ цахим сүлжээгээр “байнга” зарладаг. Ч.Номин, Г.Бат-Эрдэнэ нарын гэр бүлийн амьдралыг сонирхох хүмүүс чамгүй бий. Тэд 3 сайхан хүүтэй. Батка эхнэртэйгээ танилцсан тухайгаа “Би багадаа цэцэрлэгийнхээ нэг охины орыг байнга хурааж өгдөг байлaа. Хожим нь миний 3 хүүгийн ээж, хань минь болно гэж харин ёстой төсөөлөөгүй шүү” хэмээн өөрийн олон нийтийн сүлжээ хуудаснаа сонирхуулж байсан түүхтэй.

Цааш унших

Дуучин С.Сэрчмаа Төрийн албан хаагчдаа “эргэжээ” Хайрын дууч шувуухай гэгддэг дуучин С.Сэрчмаа Төрийн албан хаагчдаа “эргэжээ”. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Шинийн 8ний билэгт сайн өдрийн мэнд хүргэе. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын нийт албан хаагчиддаа халуун аарц, хоол, бээлий масктай эргэж очлоо.Төрийн албан хаагчид та нараа алдаршуулъя! Хаа ч явсан цуг гэж мэдээрэй Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэжээ. Сонирхуулахад, тэрээр 25-р суваг телевизийн хөтлөгч Нямбаатартай хамтарч “NB&Sally” нэвтрүүлгээ дахи хөтлөх болсон гэнэ лээ.

Цааш унших

Хөтлөгч Н.Ундрал “Loriblu” брэндийн фэн Италийн “Loriblu” брэнд дэлхийн баячуудын хэрэглээ болж зиндаа тодорхойлдогоороо онцлогтой. Тэгвэл тус брэндийн үнэнч фэн нь МҮОНРТ-ийн хөтлөгч Н.Ундрал гэнэ шүү. Түүний хувьд монголын хамгийн баян хөтлөгч нарын тоонд зүй ёсоор ордог. Аав нь Их засаг их сургуулийн үүсгэн байгуулагч, ээж нь тус сургуулийн ерөнхий захирал. Харин газар дээрх ганц ах нь УИХ-ын гишүүн Н.Учрал. Эхээсээ хоёулханаа тэрээр өвлөгдөн ирэх их дээд сургууль, гэр бүлийн бизнесээ үл хайхран өөрийн хүсэл мөрөөдлөөрөө улсын төсвөөр цалинжиж, төв телевизийн сэтгүүлч хөтлөгчийн албатай.

Цааш унших