М.Зоригт Монголын улаан фен залуутай уулзжээ
УИХ-ын гишүүн асан М.Зоригт тун сониуч нэгэн. Тэрээр гэрэл зураг авах хоббитой гэдгээ хэн хүнээс нуудаггүй, харин ч өөрийнхөө гэрэл зургийн хальсанд буулгасан бүхнээ олон нийтэд хуваалцаж байдаг.
Өдгөө ОХУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй холбоо тогтоож яваа тэрээр монголын улаан фен залуутай танилцсан тухайгаа твиттэрт жиргэжээ.
Тэрээр “Москвад Костя гээд Монголын улаан фэн залуутай танилцлаа. 10 гаруй иж бүрэн гэртэй, дотор гадна дутуу юм үгүй, бүр гэрийн гадна нь хятад мотоцикль хүртэл байна. Одоо Ланд 80 авчхан гэнэ.
Хувьд нь Халхын голын ялалтын бүр хөшөө ч байхым” хэмээжээ.