Зохиогч: cool

 Мянгат малчдын 100 сая буюу  Маскгүй  Монгол Ардчилсан нам сонгуульдаа бэлдэж, гишүүдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авч байна. Энэ их мөнгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдоос өгсүүлээд чамгүй олон нөхөд тушаасан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Г. Уянга мөнгөгүй учраас сонгуульд нэр дэвших эрхээ хасуулаад байна. АН-ын нөхөд хаанаас ийм их мөнгөтэй болов гэсэн асуулт ундарна. Ер нь бол төрд өндөр алба хашиж, хэрэг төвөгт орооцолдсон нөхөд илүү их мөнгөтэй байх магадлал өндөр байна. Хөрөнгө мөнгөө нэг бол оффшорт хийнэ. Эс бөгөөс ардын нэрээр нууж, гэнэт гаргаж ирдэг болжээ. Үүний нэг тод илрэл нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын мянгат малчид…

Цааш унших

Г.МӨНХБАЯР: Иргэд хууль дүрмээ сахин биелүүлэх нь цагдаагийн байгууллагын хувьд том дэмжлэг болно Корона вирусээс урьдчилан сэргийлэх, ард иргэдийн “энхийн манаа”-нд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Энэ талаар  ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Мөнхбаяртай ярилцлаа. -Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед цагдаа, доотоодын цэргийн алба хаагчид хэрхэн ажиллаж байна вэ? -Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын болон аймаг, нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, цагдаагийн байгууллагаас хуулиар тогтоосон чиг үүргийн хүрээнд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг холбогдох мэргэжлийн…

Цааш унших

Анир студийн уран бүтээлчид “Studio Live Concert” тоглолтоо хийнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Увертюра” хамтлаг, МУСТА Л.Чулуунбаатар, МУСТА Д.Отгонжаргал, МУСТА П.Идэржавхлан, дуучин Н.Ундрал нарын хамтарсан “Studio Live Concert” тоглолт энэ сарын 07-нд 19:00 цагт болно. Тус тоглолтыг дуу бичлэгийн “Анир” студиэс санаачлан “Анир” студийн байранд анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү онлайн тоглолтыг уран бүтээлчдийн албан ёсны цахим хаягнууд болон Монголын сайтын холбооны гишүүн сайтуудын албан ёсны фейсбүүк хуудсууд, “Ard news” хаягаар үзэгч та үнэгүй хүлээн авч үзэх боломжтой юм байна. Сонирхуулахад, тус тоглолтод дуулагдах бүх уран бүтээл амьд хөгжимтэйгээр эгшиглэх гэж буйгаараа онцлог. Тиймээс сонсогч та бүхэн энэхүү тоглолтыг хаана…

Цааш унших

“Сэтгүүлч Батдорж” сангаас долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдаанаа зарлалаа “Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангид сурч байгаа оюутнуудад зориулсан долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдааныг зарлалаа. Монголд тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагч нарыг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилээс уралдааны шалгаруулалтад бага зэргийн өөрчлөлт оруулж 2 үе шаттайгаар зохион байгуулдаг болсон юм. Эхний шатанд эссэ бичих бөгөөд шалгуурт тэнцсэн тохиолдолд телевизийн сурвалжилга бэлтгэх ажээ. Энэ жилийн уралдааны нэгдүгээр шатны эссэ бичлэг “Ондоошил” сэдэвтэй байх бөгөөд 500-гаас дээш үгтэй байх шалгуур тавьжээ. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд 3 хүртэлх минутад багтааж үйл явдлын бус чөлөөт сэдвээр телевизийн…

Цааш унших

Дуучин Ц.Намуунаа зураач болжээ Киви хамтлагийн дуучин Ц.Намуунаа соло уран бүтээлээ гаргаснаас хойш, сайн ээж, сайн эзэгтэйн үүргээ гүйцэтгээд нам гүмхэн амьдарч байгаа. Тэрээр “Содон фүүдс”-ийн эзэн Ганбаяр гэдэг залуугийн эхнэр болсон. Багаасаа урлагийн гэр бүлд төрж өссөн тэрээр дуучны карьериа орхисон ч, хоббигоороо уран зураг зурж эхэлжээ. Тэрбүү хэл, нэгэн нэртэй зураачид хадаг тавьж, шавь орон уран зургийн гайхамшгийг өөрийн биеэр мэдрэх болсон байна.

Цааш унших

Ю.Балжидмаа үсэндээ өөрчлөлт хийжээ Загвар өмсөгч Ю.Балжидмаа ээж болоод удаагүй. Тэгвэл тэрээр үсний засалтдаа өөрчлөлт хийж шинэ дүр төрхийг бүрдүүлсэн байна. Хэдийгээд тайрмал үстэй байсан ч, жирэмсний хугацаанд үс нь нэлээд ургасан байсан билээ. Үснийхээ өөрчлөлтийн талаар тэрээр “Урт үс угаасаа би биш юм байна” хэмээн инстграмдаа бичжээ. Дашрамд дуулгахад, Ю.Балжидмаа Г.Анархүү нар хүүдээ Аатөр гэдэг нэр өгсөн гэдэг. Ээж болоод тун ч намбатай харагдах болсон загвар өмсөгч Ю.Балжидмаа ажлаа түр хугацаанд завсарлан хүүгээ харж байгаа гэсэн.

Цааш унших

Ч.Уянга хатагтай гүйлтийн цанаар хичээллэж эхэлжээ “Ард санхүүгийн нэгдэл”-ийн босс Ч.Ганхуягийн эхнэр Ч.Уянга монголын хараа булаам сайхан хүүхнүүдийн нэг. Өндөр зэгзгэр нуруутай брэндлэг хатагтай Ч.Уянга цагтаа миссийн тэмцээнд орж байсан гэдэг. Хэдийгээр дөрвөн хүү төрүүлсэн ч 18-т шиг л биеэ авч явдаг. Тэрээр гүйлтийн цанаар хичээллэж байгаа аж. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Өнөөдрөөс гүйлтийн цанаар гулгана, гулгана биш тэшинэ гэж хэлдэг санаж байна. Уулын цанаас ялгаатай нь тэсвэр тэвчээр их шаарддаг. Гэхдээ ядарсан ч гэсэн аливаа зүйлээс өөрийнхөө биеэ удирдаж сурах нь сонирхолтой байдаг. Хүн болгон мэргэжлийн тамирчин байх албагүй гэхдээ хоёрхон гар хоёрхон хөлөө хүссэнээрээ хөдөлгөж, хэрэглэж, удирдаж…

Цааш унших

Загвар өмсөгч Нора коронавирусээс ингэж хамгаалав Mongolian next top model нэвтрүүлгийн хөтлөгч Нора өдгөө Итали улсад загварын карьераа хөөж яваа. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудсаараа халуун ваннтай нүцгэн зургаа оруулаад “Коронавирусээс хамгаалах улаан бүс” хэмээн бичжээ. Түүний оршин сууж буй Итали Улсад халдвар авсан хүний тоо 3089 -д хүрч, 107хүн  амь насаа алдаад байгаа юм. Тиймээс тус улсын 11 хотод хөл хорио тогтоогоод байгаа юм.

Цааш унших

Гониогийн хүү гоё дээрээ тавьж байгаад селфи хийв УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржийн хүү Г.Эрдэмхишиг сүүлийн үед сошиалд нэлээд идэвхитэй байх болсон. Түүний ийнхүү сошиалд “хайртай” болсны учир УИХ-д нэр дэвшиж магадгүй гэсэн таамаглалыг батлах шиг. Загварын ертөнцөөс эхнэр буулгасан тэрээр тунчиг чамин хээцэр хувцасладаг бололтой. Өөрийн цахим хуудастаа “Толь бас Өрөг” гэсэн сэдвээр сэлфи хийж нийтлэсэн байна. Харин түүний танил найз нөхөд нь эхнэрээсээ зөвлөгөө ав, одоо л сэлфи хийж сурах нь дээ гэсэн сэтгэгдэлүүдийг үлдээсэн харагдана. Дашрамд дуулгахад, АН-ын туршлагатай лидерүүдийн нэг Р.Гончигдорж Г.Уянгахишиг, Г.Ариунхишиг, Г.Эрдэмхишиг, Г.Төрхишиг хэмээх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь бүгд гадаадад боловсрол эзэмшсэнээс гадна, хүмүүжил сайтай…

Цааш унших

Дуучин Б.Аззаяа “Баян” Базараад хаягджээ “Хөгшин гүү жороо сурна” гэгчээр охид бүсгүйчүүдийг оймс шигээ сольдог эрээр “Алтайн хүдэр”-ийн “Баян” Базараа тодроод буй. Өдгөө 50 насны босохыг алхасан тэрээр хэдхэн сарын өмнө “ард түмний мисс” Д.Ариунцэцэгийг дөрвөн хүүхэдтэй төрхөмд нь буцааж залуу дуучин Б.Аззаяатай амрагласан. Тэр байтугай тэд үрийн зулай үнэрлэсэн билээ. Тэгвэл Базар ахиад л уйдсан бололтой. Залуу амраг дуучин Б.Аззаяагаа орхиж, оронд нь нарийн бичиг хүүхнээ дагуулан гүйх болжээ. Тэрбүү хэл, бие хаа царай зүс “тэгш” нарийн бичиг хүүхэндээ 0990 УББ серийн дугаартай цагаан өнгийн Range Rover бэлэглэсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр “Базараа Сингапурын Чанги онгоцны буудал дээр нарийн…

Цааш унших