“Бурханаас ирсэн бэлэг”
Аниргүйхэн орчлонг аргадах гэж та ирээ юу

Арван хуруундаа аялгуу шингээж та төрөө юмуу
Бусдын зүрхэнд мөрөөдлийн дууг нь эгшиглүүлэх гээд
Бурханаас та бэлэг болон мэндлээ юу
Чимээгүйхэн хорвоод аялгуу нэмэх гэж та ирээ юу
Чийгэтсэн сормуус арчих салхи болон сэвэлзээ юм уу
Өрөөлийн сэтгэлд хайр түгээж амьсгалхаар
Өөрөө та бэлэг болон мэндлээ юу
Инээд дутах дэлхийг хөглөх гэж та ирээ юу

Ижий хайрын совинг харцандаа гэрэлтүүлж яваа юм уу
Бүтэн биш хүмүүний амьдралыг гүйцээхээр
Бүсгүй биеэрэй та бурхан болж мэндлээ юу
Чихээрээ сонсохгүй хэн нэгнийг сэтгэлээрээ сонсог гэж
Чин зүрхэнд нь та сонор нь болон аж төрдөг юм уу
Бусдын төлөө энэ биеэ зориул хэмээн
Бурхан таныг элч болгон илгээгээ юу
Сэтгэл зүрхээрээ орчлонг чагнахад ямархан өнгөтэйг та л мэдэнэ
Сэтгэл зүрхэнд ямархан эгшигээр хорвоо аялгуулдагийг та л сонсоно
Таны нүдээр амьдрал ямархан гэгээнээр оршино вэ
Та бурханы бүтээсэн хайр юм аа
Хиргис Цогоо Отгонбаатар
2020.03.10

