Ричард Гир:Энэ дэлхийгээс бидний хэн нь ч амьд буцахгүй
~Р.Гир бол олны хайр талархлыг хүлээсэн алдартай жүжигчин. Түүний “Энэ дэлхийгээс хэн ч амьд буцахгүй” гэсэн нийтлэлийн үг бүр гүн гүнзгий утга агуулж, амьдралыг өөрөөр харах бололцоог олон хүнд ойлгуулжээ.
~“Миний найзуудын нэгнийх нь ээж зөвхөн эрүүл хүнс хэрэглэж, архи дарс огт амсахгүй, тамхи татахгүй, биеийн тамирын дасгал тогтмол хийдэг. Мөн наранд хамгаалалтын тос түрхэхгүй гардаггүй, байнга эмчийн үзлэгт орж тэдний зөвлөгөөг мөрддөг. Заримд нь “гаж” юм шиг харагдаж магадгүй. Тэр одоо 76 настай. Гэтэл саяхан түүнд арьсны хорт хавдар, тархи нугасны хорт хавдар, ясны сийрэгжилтийн хамгийн хүнд шат гэсэн онош илэрчээ.
~Харин өөр нэг найзын минь аав амьдралынхаа туршид эмч нарын зөвлөгөөг огт ойшоохгүй, зөвхөн өөрт таалагдсанаар буюу юунаас ч татгалзахгүй цадтал идэж, ууж, наранд түлэгдтэлээ шарагдахыг огт тоодоггүй өөрийн дураар амьдарсан.
Тэр одоо 81 настай бөгөөд эмч нар үзээд залуу хүн атаархмаар бие организмтай байна гэжээ. Эдгээрийг бичсэнээрээ, зөв хэвшил, хорт зуршил аль алийг нь хөндөхийг хүссэнгүй. Харин хүн хичнээн хичээгээд ч дотроо байгаа хор хөнөөл болон хувь тавилангаасаа зайлж чаддаггүй болохыг ойлгосноо хуваалцахыг хүслээ.
~Эрт орой хэзээ нэгэн цагт бидэнтэй тулгарах зайлшгүй зүйлээс зугтах биш өөрөөрөө байхын чухлыг л харуулахыг хүссэн юм.
Хүнд өвчтэй байгаа найзын минь ээж: “Би хэрэв амьдрал ингэж дуусахыг мэдсэн бол, хэзээ ч бусдын зааварчилгаагаар явахгүй, өөрөөрөө, өөрийн дураар амьдрахсан” гэж хэлсэн. Энэ бол амьдрал, эндээс бид хэн нь ч амьд гарахгүй. Тиймээс өөртөө хөндлөнгийн, хоёрдугаар шатны хүн мэт хандахаа больж, цаг хугацаа байгаа дээр өөрийн тааллаар амьдрах хэрэгтэй биш үү. Магадгүй маргааш оройтох ч юм бил үү.
Амтлаг хоол идэж, наранд шарж, дуртай зүйлсээ хийж, багахан тэнэгтэж, өвөрмөц, өөрөөрөө амьдрах хэрэгтэй гэж бодном”.
Та бүгдийг хүндэтгэсэн Р.Гир