Алга дарам цаасан дээр нулимс асгаруулан бичсэн энэхүү захидлыг би хогийн савнаасаа олсон юм. Эмэгтэй хүн гэх нэр томъёо бардам зан гэгчийг үргэлж дотроо агуулж байдаг бол надад тэр зүйл нь байгаагүй эсвэл хэн нэгнийг хайрлах замын дунд гээгдсэн юм шиг байна. Бүхий л амьдралдаа хайж явсан тэр хүн нь гэнэт гараад ирсэн үүлэн дээрх өдрүүдийг эргэцүүлж суухдаа инээмсэглэж, тэгснээ тольруу бага зэрэгт хавдаж хөхөрсөн нүүрээ хараад захиагаа дахин уншиж энэ удаад түүний гараар биш үзэг барьж үгс нийлүүлсэн өөрийн гараар хогийн савруу чулуудаад чемоданаа чирэн гадагш гарлаа. Амнаас минь урсаагүй үгс бичгээр очихдоо түүнд сонсогдоогүй бололтой. Магад танд ч…
Зохиогч: cool
Гадаадад буй монголчуудыг аяга угаасаар ухаан санааны бухимдалтай (бүр сэтгэцийн конфлекстэй гэсэн шүү) болсон хүмүүс гэж нэлээд нэр бүхий улс төрчид, бизнесийн бүлгийн олны танил хүмүүс твиттер дээр тохуурхах маягтай жиргэж байхыг би саяхан харлаа. Сонгуулийнх нь бухимдал, хорсол хараахан тайлагдаагүй тэднийг буруутгаад одоо яахав ээ. Гэхдээ энэ талаар санал бодлоо нэг удаа хэлье гэж бас бодов. Аяга угаах ариун буянтай ажил гэж би өөрөө боддог шүү. Хүн болохын тулд ажлынхаа гараагаа аяга угааж эхэлдэг хэмээн би бодном. Би бага насаа эмэг эхтэйгээ өссөн нэгэн. Хүн гэрт ороод гарахаар эмээ маань за аягаа угаагаарай миний хүү гэнэ. Би бөөн баяр…
Түвшөө маань АНУ явахыг, OSCAR 2020-г зах зухаас нь ч болов үзэхийг харахыг мөрөөдөж байлаа. Энэ жил бидэнд бололцоо гарав. Гэтэл Байраа тохижуулах уу? АНУ явах уу гэсэн сонголтод эргэлзэв. Хоорондоо ярилцаж тооцоолж, бодож бодож байгаад АНУ явахыг сонгов. Хоосон байр маань бага багаар тохижиж л таараа. Залуу хүмүүс юм чинь Харин юм үзэж нүд тайлах аялал бидэнд илүүг хийх хүсэл сэтгэлгээ, амьдралд үлдэх дурсамж, мөрөөдлөө биелүүлэх боломж гээд олон хэрэгтэй зүйлтэй байсан болохоор нь нүдээ аниад л явахыг сонгов. Хүүдээ дараагийн удаа туршлагатай аялагч болоод илүү ихийг үзүүлнэ ээ Дагинаа маань жаахан цагийн зөрүүд орсон ч бид сайн явж…
Ё.Баатарбилэг сайдад шаардлага хүргүүллээ Монголын хуульчдын холбооны гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Наранбулаг өнөөдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт хандан шаардлага хүргүүлжээ. Шаардлагад АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Ш.Батбаатарыг 2018 оны 07-р сарын 09-ны өдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сайд үндэслэлгүйгээр халсан болохыг гурван шатны шүүх тогтоож, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж 2019.07.30-ны өдөр гарсан байна. Уг захирамжийг Ё.Баатарбилэг сайд өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа тул биелүүлэхийг шаардаж байгаа юм байна. Шаардлагыг эх хувиар нь хүргэж байна.
“Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой, уг ордын тусгай зөвшөөрлийн маргааныг хэлэлцэхдээ хэргийн оролцогчдоос хахууль авсан гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 21-нд хийхээр товлолоо. Дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Б.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч…
Дуучин гэхээсээ илүү улс төр сонирхогч, зөгийчин, сошиалын идэвхитэй гишүүн гэдгээрээ олонд танигдсан М.Нарантуяа буюу Нараг танилууд нь шударга шулуун үгтэй, тунчиг хөгжилтэй бүсгүй байдаг тухай ам булаалдан ярьдаг. Түүнд дургүй хэсэг ч бий. Тэгвэл тэрээр өөрийн цахим хуудаснаа “Үерхэх санал авсан, намайг март “хайр”-уудаа” хэмээн наргижээ. Наргианы 80 хувь үнэн гэдэг. М.Нарагийн хувьд одоогоос 5 жилийн өмнө хүүгийнхээ эцгээс салсан. Түүнээс хойш хэн нэгэнтэй учир ургуулсан тухай мэдээлэл гарч байсангүй. Ёстой л ганц хүүгийнхээ төлөө өнгөрсөн хугацаанд өөрийгөө “мартан” амьдарсан гэхэд хилсдэхгүй. Ямартаа ч, тэрээр ганц бие “статус”-аа тун удахгүй солих бололтойдог шүү.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг албан тушаалаа ашиглан дүүгийнхээ компанид ЖДҮ-ийн зээл авсан нь Эх сурвалж:/ Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл / …..Б.Саранчимэгийн дүү Б.Одончимэгийн “Сингапурхэльткейр сентр” ХХК нь ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалд багтсан. Энэ тушаалын дагуу 2018 оны наймдугаар сарын 6-нд ЖДҮХС-гийн Төрийн банк дахь 100900037019 тоот данснаас 900 сая төгрөг шилжүүлэн авчээ. Тус компаний нэрийн ард Б.Саранчимэгийн нэрийг бичээд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг зарим гишүүний компаниудын хамт ЖДҮХС-гийнханд өгчээ Дараахан нь ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэгийг Төрийн ордонд явж байхад нь УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тааралдаад “Танай сайдын өгсөн чиний 9911……. дугаар холбогдохгүй байна. Ямар дугаар…
Тарваганы шагайн итгэмээргүй ач тус Хүүхэд багачууд эмэгтэй хүнд их ээлтэй ач тустай хэн хүний мэдээд байдаггүй зүйлээс товч дурдъя. Өөрийн мэдэх хэдэн домын аргуудаас хэлэх гэсэн юмаа хэрэгтэй нэгэнд нь хэрэгтэй л байх. Тарваганы шагайг 4 мөчинд хөл гарт зүүнэ, хүүхэд ,томгүй, эмэгтэй зүүн талд , эрэгтэй нь баруун талд , Хүүхдийн толгой тархи доргих , гэмтэх , яс хугарах , бэртэх, гээд бас лусын хамгаалалт ч болгож хэрэглэх арга ч тоочоод байвал тоймгүй л юм шиг байгаан .Хүн л болсон хойно өвдөж гэмтэхгүй зүйл гэж юу байхав . Хэрэв зүүж байгаад чанга унах таван цул доргих, ханиад, бие…
Найруулагч Г.Цоггэрэл болон МУГЖ, “Хувьсал” продакшны жүжигчин У.Уранчимэгийн бахархал нь мэдээж түүний охин Ц.Анударь юм. Өдрөөс өдөр гоо үзэсгэлэнтэй болж буй ганц охиндоо аав, ээж нь амиа тавьдаг гэнэ лээ. Тийм ч учраас жүжигчин У.Уранчимэг уран бүтээлийн цаг наргүй их ажлынхаа дараа өөртөө амралт өгч, амин хайртай ганц охиныхоо хамт гадаадаар аялж зугаалах дуртай аж. Царай зүс төдийгүй нуруу туруу, бие галбирын хувьд ээжээсээ дутахааргүй адилхан Ц.Анударь өөрийн цахим хуудаснаа гоё галбираа ил гаргасан зургаа нийтлэсэн байна. Ц.Анударийн хувьд өдгөө 24 настай, ганц бие “статустай”. Тэрээр багаасаа усан спортоор хичээллэсэн бөгөөд Усанд сэлэлтийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж…
“ТВ-4” телевизийн “Дөрөв дэх засаглал” мэдээллийн хөтөлбөрийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дугаарт иргэн И.Энхсайхан ярилцлага өгчээ. Тэрбээр “….Авлигач, хулгайч шүүгч байдгийг би өөрийн биеэр амсаж яваа юм. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хулгайч, авлигач, луйварчин шүүгч байна. Тэд Ц гэгч халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилтай, хулгайч, луйварчин авгайгаас авлига авсныхаа төлөө, ерөөсөө хулгайчийн амаар ажил хийгээд байна…” гэж шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийснийг няцааж дараах мэдэгдлийг гаргаж байна. Иргэн Ц нь тус шүүхэд иргэн И.Энхсайханд холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, орон сууцыг хуваарьт хөрөнгө…
