Хамар өндөр, хацар улаан байхад л ҮЗЭСГЭЛЭНТЭЙ А.Баярцэцэгийг миссээр өргөмжлөхөд үл тоомсорлох хандлагатай хүмүүс байсан уу гэвэл тийм. Гэхдээ түүнийг дэлхий сонирхох үед тэдний бодол 360-н градус эргэсэн гэдэгтэй итгэлтэй байна. Мэдлэг боловсролоороо үнэлүүлж болдгийн нэг жишээ бол А.Баярцэцэг. Түүнийг эх орноо танилцуулсан бичлэг монголчуудыг огшуулсан төдийгүй нааш ирэх жуулчдын тоонд ч нөлөөлсөн. Мисс А.Баярцэцэг миссийн тэмцээнд оролцох үедээ будаггүй төрхөө нийтэд харуулсан нь амжилтыг дагуулсан гэхэд болно. “Түүнийг харахаар яг л монгол бүсгүйн шинж цөм бүрдсэн мэт” гэж буурлууд хэлэхийг сонсож байлаа. Дашрамд дуулгахад, монгол эмэгтэйн гоц долоон чимэг буюу хөөрхөн гэсэн шинжид хамар өндөр, хацар улаан, хөмсөг өтгөн,…
Зохиогч: cool
С.Баярцогтын “идэш” Авсртиалаас ирдэг Та нар Авсртали тугалын мах идэж үзсэн үү. Уг нь ч Улаанбаатарын тансаг зэрэглэлийн ресторанд нэг хэрчим тугалыг махыг 40.000-80.000-н төгрөгөөр идэх боломж бий. Бараг хонины өрөөл махны үнээр тансаглах боломжтой гэхэд хэцүүхэн. Тэгвэл С.Баярцогтын гэрт зочилбол өдөр бүхэн Австралиас ирсэн тугалын мах зооглоно гэнэ шүү. Бодвол түүний “идэш”-ийг дүү С.Баярбат нь алс холын Австралиас илгээсэн биз. Хэдэн жилийн өмнө тэндэхийн элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдож, хэл аманд өртөөд амжсан. Харин эмэгтэй дүү нь Америкт төвхнөсөн гээд ах дүү нараа аль болох Монголоос холдуулсан гэдэг.
Б.ХУРЦЫН ЭХНЭРИЙН ТӨРСӨН ӨДӨР ДЭЭР О.ОРХОН ЭХНЭРТЭЙГЭЭ ДУУЛААД Л… Монголын эдийн засгийн саалийн үнээ “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйврын аргаар авсан, бас С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт бусдыг тохохын тулд эрүүдэн шүүсэн зэрэг гэмт хэрэгт өнгөрсөн жил хэсэг бүлэг хүн буруутгагдаж байлаа. Энэ хоёр хэрэгт шалгуулж байгаа этгээдүүд нэг бүлэглэлийнх. Улс төр, хууль хяналт, бизнесийн МАНАН бүлэглэл гэхээр та мэднэ. Өнөөдөр тэр хэргүүд баларч эрүүдэн шүүсэн хэргийн яллагдагч Б.Хурц БЗД-ээс УИХ-д нэр дэвшихээр болж, ХХБ-ныхан 2020 оны 3 сарын 7-ноос “Эрдэнэт”-ийн 49 хувиа буцааж авах тохироогоо хийжээ. Тэд тэсч чадалгүй шалтаг л олдвол дэлбэ найрлаж байна. Энэ талаарх мэдээлэл нь цахим сүлжээ,…
Хэлсэндээ хүрж байдаг юм шүү хүү минь Хэн нэгэнд хий дэмий битгий амлалт өгж байгаарай Хийж чадахгүй бол хэлж түүнийгээ ойлгуулж байгаарай Ялихгүй гэж бодсон амлалт чинь ямар их хүлээлт бий болгодог гээч Ядмагхан бодол тээн ярьж байснаа мартах шиг гутамшиг бас байдаггүй юм шүү Амлалт яагаад мартагдадгүй гээч Амыг чинь асууж яагаад сануулдаг гээч Яриа төдий юм шиг санагдах боловч Яаж ч уурласан амлалтыг чинь санадаг хүн байдаг юм шүү Уурласандаа биш итгэсэндээ амлалтыг чинь ахин дахин асуух нэгнээс битгий залхаарай Энэ ч бас чиний өсөхөөс өдий хүртэлх сурсан чадвар байх ёстой юм шүү ……. Сайханбаатар Сайханбаяр
ЭМЭГТЭЙ хүний ЭНЕРГИ ИНГЭЖ СЭРГЭДЭГ. Дуул, буян үйлд, бүжиглэ, өөрийгөө эрхлүүл, сайн зохиол унш… 1. Даашинз, юбка өмсч бай. Ингэснээр эмэгтэй хүний төрөлх энерги сэргэдэг. 2. Гар хумсаа тогтмол арчилж, цэвэр байлгах. Үзэсгэлэнт гарыг үнсэх сайхан гэж эрчүүд ярьдаг. Сайхан гар сайн энерги төвлөрүүлдэг. 3. Сайн зохиол унш. Ялангуяа хүний хувь заяаны тухай зохиол унших нь илүү ашигтай. Иймэрхүү ном уншсанаар өөрийгөө илүү мэдрэх болно. 4. Бүжиглэ. Тэр тусмаа араб юм уу, латин америк бүжиг хамгийн тохиромжтой. Эмэгтэй хүний энерги, тачаангүй байдлыг улам цогцлоодог аж. 5. Дуу аялж, заримдаа чанга дуулж бай. 6. Дуртай хоолоо амттай хийж сур. Ямар ч…
Авлигачдыг цээрлүүлэх жадны чинь үзүүр болье!!! Авлигын эсрэг зарласан Дайн-д агсах зэвсэг, ажиллах хамтрагчидаа бэлдэж, өргөн фронтоор дайрах бодолтой байна. Эх сурвалж нууцлах үүргээ эн тэргүүнд тавьж, эцсээ хүртэл тэмцэх болно. Эхлээд улс төрийн дээд түвшнээс эхэлсэн авлигал шүүх, цагдаа, прокурор …. дээд даргаасаа эхэлж халдварласаар одоо дунд шатанд тахал мэт тархаж байна. Улс төрийн бүлэглэлүүд захын прокуророор “ албан тушаалаа ашиглан олон сая төгрөг авсан нь тогтоогдсон ч хясан боогдуулах замаар аваагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгов” гэсэн тогтоол гаргуулаад авлигачийг ажилд нь буцаагаад томилуулж байна. Нэртэй баримттай нь нэгмөсөн дэлгэх болно. Авлигаас улс орноо салгаагүй цагт юун сонгууль.…
2020 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 9:00 цагийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол 37251-т хүрч биеийн байдал хүнд 6188, нас барсан 812, бүрэн эдгэрсэн 2651 байна. Тэгвэл Эрээн хотод 1-р зэргийн онц байдал зарлажээ. Үүнд: Гаднаас ирэх хүмүүсийг вирусын тархалт зогсохоос нааш хотруу оруулахгүй ба зөвлөгөө дагаагүй ирэгсдийг буцаах эсвэл тусгаарлах байранд 14 хоног байрлуулж, гарах зардлыг эзэн өөрөө хариуцах аж.
– Бусдад зориулсан хайр халамж хэдийд тээг болж хувирдаг вэ? – Үзэл суртал шургасан агшинд хайр хорон болж, халамж шорон болж хувирдаг. Жишээ нь, чи эх хүн бол үр хүүхдээ халамжилж таараа. Түүнд чиний хайр хэрэгтэй, хоол хэрэгтэй, ээл хэрэгтэй. Харин үзэл суртал чинь хэрэггүй. Түүнд Христос, Лал, эсвэл коммунист, фашист болох буюу үл болохыг тулгах ёсгүй. Эмч, инженер, бизнесмэн болохыг шаардах учиргүй. “Хайрлан өсгөе, хүүгээ. Өсч том болохоороо өөрөө чи хувь заяагаа сонгоорой. Юуг ч сонгосон, хэн ч болсон чамайг би адислах болно” гэж хэлж байгаа бол чиний хайр цэвэр ариун байна. Ондоо бол хайр чинь ов мэх болжээ.…
Хүүхэд насны минь хамгийн сайхан гэх үг таарсан эгч нар нэгээр зогсохгүй. Ямар хөөрхөн эгч вэ? гэж дуу алдан харсан эмэгтэй бол бидний хайртай жүжигчин МУАЖ С.Сарантуяа байлаа. (1959.06.16) Миний сэтгэл зүрхийг кино урлагт татсан тэр дүр нь 1984 онд хийгдсэн Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжид гуайн найруулсан “Ард Аюуш”-УСК-ны Оюун-эрдэнэ байсан юм билээ. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн ухаалаг харц сэтгэл татам инээмсэглэл гээд ямар сайндаа л охин хүүхэд татагдаж, бүр давраад кино гэх гайхамшигтай урлагийн тухай зүрхлэн мөрөөдөл тээсэн. Одоо бол зөвхөн гоо үзэсгэлэнд нь бус монгол эмэгтэйн намба шингээсэн жүжигчний уран…
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг жүжигчин Г.Ундармаа М-Си-Эс группын дэмжлэгтэйгээр засварлан, тохижуулж өнөөдөр хүлээлгэн өгчээ. Жүжигчин Г.Ундармаа өмнө нь Улаанбаатар хотод долоон эмнэлэг тохижуулж байжээ. Тэрээр орон нутагт тохижуулсан анхны эмнэлгийн төслөө хүлээлгэн өгөхдөө, “Өмнөх төслүүдийн санхүүжилтийг би өөрөө бүрдүүлдэг байсан бол энэ удаа М-Си-Эс Групп 100 хувь санхүүжүүлснээр хүн, хүч, хөрөнгө мөнгөний хувьд хүндрэлгүй, ажил хурдан шуурхай, сайхан бүтлээ. Ж.Оджаргал захирлын аав Б.Жамбалжамц, ээж Д.Бадамжав нар 1964-1969 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тасгийн эрхлэгч, эмнэлгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Аав, ээжийнхээ ажиллаж байсан эмнэлгийг ийм сайхан болгон засварлаж, тохижуулах үйлсийг дэмжсэн Ж.Оджаргал захиралд нийт Баянхонгорчуудынхаа өмнөөс талархлаа…
