Хүн хүнийхээ л нөмөрт амьдарч, төр иргэнийхээ л зүрхэнд оршдог. Хүүхдэд ээлгүй Монголд ирж төрсөн гурван бяцхан сахиусан тэнгэр гунигт энэ орчлонг орхиод нисчихлээ дээ. Өр зүрхээ өмөлж, өрц цээжээ хувааж төрүүлсэн ээж аав нь энэлэл, шаналан дунд үлдлээ. Энэ эмгэнэлт явдал эхнийх нь ч биш, сүүлчийн тохиолдол ч бас биш ээ. Хэдэн жилийн өмнө Нэгдүгээр төрөх эмнэлэгт бохирын халдвар авснаас болж нялхас эндэж байсан гашуун өдрүүд бий. Дүн өвлөөр Хан-Уул дүүрэгт хүний хоёр сайхан үр гэртэйгээ шатаад өнгөрчихсөн хэрэг гарч л байсан. Саяхан хөдөө орон нутагт нэг айлын гурван хүүхэд бас л гэртээ цоожтой үлдээд галд амиа алдсан. Өнөөдөр…
Зохиогч: cool
Аялагч Г.Ганхүү гоо сайхны мэс засалд оржээ Цаана чинь “Царай муутнуудын холбоо”-ны ерөнхийлөгч огцорсон сурагтай. Учир нь холбоог олон жил даргалсан аялагч Г.Ганхүү Б.Чингүүн эмчид олзлогдсон гэнэ шүү. Амьдралдаа гоо сайхны салоноор шагайж байгаагүй түүнд эхнэрийнх нь зөвлөдөг үгс санаанд нь бууж Б.Чингүүн эмчийн эмнэлэг рүү алхахад хүргэсэн бололтой. Тэрээр нэн тэргүүнд нүүрэн дээрх толбо нөсөөгөө арилгуулж, бас болоогүй давхар эрүүгээ хасуулсан аж. Аялагчя Г.Ганхүү өөрчлөгдөхдөө үнэхээр HAPPY байгаа бололтой, олон жил даргалсан “Царай муутнуудын холбоо”-ны ажлаа хүлээлгэн өгч, хөөрхөнүүдийн холбоог удирдах шаанс гарч ирэхийг үгүйсгэхгүй гэдгээ ойр дотныхондоо хэлээд амжжээ.
Сумын төвийн шавилхан дан байр.Модон хаалгатай умгар өрөө.Энэ миний гэр.Дээд сургуулиа төгсөөд ажил хөдөлмөрийн анхны гараа минь.Эл сумын эмнэлэгт эмчээр ажиллаад хэдийн 5 жил өнгөрсөн аж. Нэгэн үеэ бодоход хэдийн дасчээ. Багахаан хүмүүстэй учир бие биенийгээ андахгүй. Эмч ээ эмч ээ хэмээн хүндлэгдэнэ.Мэргэжилдээ дуртай юм болохоор буйдхан амьдралдаа хэдийн зохицчихсон.Бүгд дажгүй болоод л,амьдраад л… Аагим халуун зуны нэг өдөр Ажил дээрээ ачаалалтай, ядахдаа халуунд толгой өвдөөд,хэдэн хүнээ үзэж дуусчихаад бушуухан харихын түүс. “Эмч ээ энэ нэг охин шүд нь өвдөөд уйлаад байнаа.Яах уу? Хүлээсэн 3 өвчтөнд ойлгуулаад оруулчих уу ” хэмээн сувилагч хаалгаар шагайж хэллээ…. Ингэж л миний хувь заяа…
-Улсынхаа төрийн тэргүүнийг хуурсан Г.Буяндоржид ямар хариуцлага хүлээлгэх вэ?- Өнгөрсөн даваа гарагт Г.Буяндорж гэх этгээд төрийн ордонд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг хажуудаа зогсоож байгаад өөрийгөө хохирогч болсон, хуулийнхан намайг хэлмэгдүүлсэн, 100 мянган ам.доллар нэхсэн гэх хачирхалтай зүйлсийг ярьж олныг төөрөгдөлд оруулсан. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Г.Буяндорж хэлмэгдэж түүнийг хилсээр гүтгэж, шоронд оруулсан уу гэдгийг сонирхъё. Яг үнэндээ 2014 оноос эхэлж Г.Буяндорж болон түүний хамтрагч нарыг бусдын эд хөрөнгө залилсан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэрэгт холбогдуулан шалгаж байсан ч өнөөг болтол хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Худалдах, худалдан авах гэрээг Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй БНХАУ-ын “Тайшин” худалдааны экспорт, импортын компани хийсэн. Тэр дагуу…
Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын ивээл дор ХБНГУ-ын Бавари мужийн нийслэл Мюнхен хотноо ” Монгол улсын хегжлийн гарц шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал 2020.02.01 өдөр болж өндөрлөлөө. Хурлыг МЗХ-ны Герман улс дахь салбар зөвлөл, Ханнс Зайделийн Сан болон Отгонбаяр сантай хамтран зохион байгуулав. Тус арга хэмжээнд Европын холбооны 10 гаруй улсаас нийт 100 гаруй зочид, төлөөлөгчид мөн зохион байгуулагч 50 гаруй залуус оролцсон юм. Хурал хоёр үе шаттай явагдсан бөгөөд сүүлийн шатанд нийт 6 оролцогчдын бүтээл шалгарсан ба салбар бүрийн сэдвүүд хэлэлцэгдсэн билээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд монгол, герман нийт 7 хүн ажилласан бөгөөд маш шударга, ил тод явагдсан билээ.…
Шинэ долоо хоног эхэлж буйтай холбогдуулан “Саак өнцөг” булан та бүхэнд Марк Менсоний алдарт ном болох “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номон дээрх урам өгч, ухаарал хайрлах ишлэлүүдийг хүргэж байна. Доорх ишлэлүүдийг уншаад шинэ долоо хоногоо эрч хүчтэй, үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. 1 Амьдрал покертой адил Хүн үнэхээр муу модтой байж болох ч сайн модтой хүнийг хожиж болно. Сайн мод ялах магадлалыг ихэсгэдэг ч эцэст нь ялагчийг юу тодорхойлдог гээч? Тоглолтын турш хийсэн тоглогч бүрийн сонголтуудаар тодорхойлогддог. Би амьдралыг үүнтэй адилтгаж хардаг. Бидэнд бүгдэд нь гарын мод ирдэг. Зарим нь бусдынхаасаа муу модтой байдаг. Хөзрөө хаяад яах ч аргагүй мэт санагдаж болох…
1. Аз. Тийм ээ, азыг нэрээр нь дуудахад тэр их баярладаг. Гэхдээ энэ үгийг өөртөө итгэлтэйгээр, мөн сэтгэл санаа өөдрөг байх үедээ хэлэх хэрэгтэй. “Аз өөдөөс минь инээмсэглэдэг ч болоосой…” гэж бүү хэл. Үүний оронд “Өнөөдөр аз өөдөөс минь даллана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлэх хэрэгтэй. 2. Аз жаргал. Аз жаргал бол таны хүсэж эрмэлздэг зүйл. Өдөр бүр ирээдүй рүүгээ харж энэ зорилгоо өөртөө сануулж байгаарай: “Би заавал аз жаргалдаа хүрнэ”. Энэ үгийг давтсанаар та зорилгоо өөртөө алхам алхамаар ойртуулах бөгөөд хэсэг хугацаа өнгөрөхөд та өөрийгөө аз жаргалтай байгаагаа мэдрэх болно. 3. Хайр. Өөрийгөө болон хүрээлэн буй орчноо хайрлаж чаддаг…
П.Анужингийн экс мацагаас болж өвдөгний хагалгаанд орж байжээ M1NT баарны эзэн Э.Нандинзүрх П.Анужингийн “ачаар” олны танил болох үүд хаалга нь нээгдсэн эрхэм. Хөтлөгч хийж явсан бүсгүйтэй нэр холбогдсоных энэ мэтийн зовлон ч юм уу жаргал ч юм уу эдлэхээс яахав. Тэд дундаасаа дэрсхэн хоёр хүүтэй. Гэвч тэдний хамтын амьдрал дөрөвхөн жилийн настай байсан. Баячуудад 1-3 сая төгрөгөөр зөв хоололтын багш хийдэг байсан хөтлөгч П.Анужин мацаг барих дэглэмийг монголд анх нэвтрүүлсэн хүн гэж хэлж болно. Тэгвэл хоёр хүүдийнх нь аав ноён Э.Нандинзүрх хэт удаан мацаг барьсны улмаас өвдөгний үе солиулах мэс засалд орж байжээ. Гольф тоглодог гоё цээжтэй идэр насны эр…
Жүжигчин Ч.Болд хүүхдүүдээ дагуулж “айлчин” хийхгүй байхыг уриаллаа ДЭМБ-аас манай улсыг коронавирусын сэжигтэй улсаар улсаар тодруулаад буй. Тэгвэл жүжигчин Ч.Болд өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдтэйгээ айл хэсэхгүй байхыг уриалжээ. Тэрээр “Улсын онцгой комиссын ямар ч шийдвэрээс үл хамааран үр хүүхдүүдийнхээ төлөө энэ жил танайд очиж золгож чадахгүй тул уучлаарай.Намайг хараад хэрэггүй шүү гээд ах дүү, хамаатнууддаа эртхэн хэлчихье өө. Зун намрын дэлгэр сайхан, амар тайван үеэр уулзаж учирч болох байлгүй дээ. Та нартаа ч гэсэн элдэв нян вирус, ханиад томуу тараахгүй гэж хичээх нь миний үүрэг гэж бодож байгаа шүү” гэжээ. “Боолын гэрээ” “Надтай гэрлээч” “Мөрдөгч”, “Богд хаан” зэрэг киногоор нь…
Ц.Цэрэнпунцаг гарьд Завханаас нэр дэвших үү Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг сураг чимээ алдраад удаж буй. АНУ-д суралцаж, бас бизнесийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан гэх түүнийг улстөрд орно гэсэн яриа үе үехэн гараад намждаг. Тэгвэл тэрээр ирэх УИХ-ын сонгуулиар МАН-аас Завхан аймагт нэр дэвшихээр байгаа бололтой. Учир нь сүүлийн үед аливаа баяр ёслолын үеэр төрсөн нутгийнхандаа, завханчууддаа мэндчилгээ дэвшүүлэх болсон. 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулиар Завхан аймагт МАН ялагдал хүлээсэн бөгөөд АН-аас хариу авах нэг боломж нь Ц.Цэрэнпунцаг гарьдыг нэр дэвшүүлэх гаргалгаа ч байж болох юм.
