Өнөөдөр /02.08/ Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шинэ коронавирусийн сэжигтэй нэг хүн тусгаарлагдлаа. Уг хүн нэгдүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн байна. Өнгөрсөн шөнө 10 гаруй хүнтэй цуг нэг гэрт цагаан сарын бууз хийсэн. Өвчтөний биeийн байдал дунд зэрэг халуурч, ханиалгах шинж тэмдэгтэй бөгөөд хамт байсан хавьталын 10 гаруй хүнд тандалт судалгаа хийж байна. Ард иргэд та бүхэн олноороо нэг дор цугларч нягтрал үүсгэхгүй байхыг анхааруулж байна. Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Зохиогч: cool
Золгох гээд зовлон солилцохгүй ээ… Үнэгэн шар лоовуузтай, үзвээс олон бодолтой, нойр хоолонд дэндүү сайн, ном эрдэмд заримдаа мэргэн хүүхэн байна аа. Цагаан сараар уу, хэдхэн бууз чимхээд, хэдүүлхнээ золгоод, айл хэсэхгүй, амтай уруултай болгонд үнсүүлэхгүй…цаг наашилж, цар тахал дарагдсаны дараа ахмад настнуудынхаараа амжаад бууж мордоно оо. Тэр үед зассан тавагтай угтах шаардлагагүй, заавал ууц өвчүүтэй байх хэрэггүй, бууз банш гэхгүй, бэлэг сэлт тосохгүй, олдсоныг идэж, таарсныг амтархаж, өвлийн өнтэй, хаврын уртыг хэлэлцэж, өнжин суугаад өнгөтэйг ярилцаад гарна. Тэгээд ч Цагаан сарын баяр гэдэг чинь тэрлэг дээлэндээ хөлстэй зүдэрч, тэвэрсэн хүүхдээ нулимстай ядрааж, золгосон ахмад настнаа ачаатай цуцаах ёстой нүсэр…
УИХ-ын гишүүн өнөөдөр мэдэгдэл гаргасан байна. Тэрбээр өөртэй нь холбоотой зарим мэдээлэл мэдээллүүд худалд болохыг мэдэгдэж, үүнийг зохион байгуулсан хүмүүсийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан гэв. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэр орон, аж ахуйн нэгж, албан байгууллага болон үйлчилгээний байгууллагад халдваргүйжүүлэлт хэрхэн хийх тухай зөвлөмжийг хүргэж байна. ӨРӨӨНИЙ ДОТОР АГААРЫГ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ: Байгалийн агааржуулалт болон механик агааржуулалтыг хэрэглэж болно. Өдөрт 2-3 удаа 10-15 минут цэвэр агаарыг оруулж, сэлгэлт хийх. Хэрэв цонх нээхэд тохиромжгүй бол доторх агаарыг өдөрт дор хаяж 1-2 удаа халдваргүйтгэнэ. Агаар цэвэршүүлэгч төхөөрөмж ашиглаж болно. Хэт ягаан туяаг ашиглаж агаарыг халдваргүйжүүлж болно. (Анхааруулга: хүнгүй үед хэрэглэх ёстой), суурилуулах хэмжээ 1.5W / м –аас багагүй, өндөр нь 1.8м ~ 2.2м, хугацаа дор хаяж 30 минут хэт ягаан туяаг асаана. Хэрэв төвлөрсөн агааржуулалтын систем ашигладаг бол агааржуулалтын…
Томуугийн тархалт буурч, эмнэлгүүдийн орны ачаалал багасчээ Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 04-ний байдлаар, амбулаторийн 97.433 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 11002 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 2.9 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 24.9 хувийг 0-1 нас, 21.4 хувийг 2-4, 20.1 хувийг 5-9, 11.7 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1711 дуудлага ирснээс 64.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт орны ачаалал хэтрээгүй байна. Эрүүл…
Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор И.Пүрэвдорж, “Алдар цуут Анагаахын сургуулийн захирлын албыг өмнө нь хашиж байсан хүмүүс ч өөрсдөө алдар цуутай, эрдэм чадалтай энэ салбартаа домог мэт нэр хүндтэй улс байлаа. Харамсалтай нь одоогийн захирал гэгдээд байгаа Ж.Цолмон гэгч энэ бүсгүй намын нэрээр түрий барьж хууль бусаар захирлын суудалд суусан цагаас хойш сайн нэрт Анагаахын сургуулийн нэр сааралтаж бүдгэрсээр байна” хэмээн Өдрийн сонинд бичсэн нийтлэлдээ онцолсон юм. Тэрбээр мөн “Хууль бусаар” захирал болсон гэж үзэж байгаагаа тайлбарлахдаа, тухайн үед БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа нь Ж.Цолмонтой цуг гадаадад явж ирсэнийхээ дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тушаал гаргаж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж…
Ойрын хэдэн өдөр Олимпийн хороо хөл хөдөлгөөн ихтэй байгаа сурагтай. Учир нь Монголын Үндэсний Олимпийн Хорооны ээлжит ерөнхийлөгчийг ажил өрнөж, дөрвөн хүн өрсөлдөж байгаагын нэг нь Олимпийн аварга Н.Түвшинбаяр. Зарим нь түүнийг албан тушаалд шуналаа гэж харж байхад нөгөө хэсэг нь олимпийн аваргаараа удирдуулбал, наанадаж улсын нүүр царай, цаанадаж “булган сүүлтэй” байж олон аварга төрөх байх гэсэн горьдлого тээнэ. Гол нь аваргын өрсөлдөгчдөөс хамгийн ширүүн нь УИХ-ын гишүүн С.Батболдын хүү Б.Баттүшиг. Харвардад төгссөн хавийн хүн бараадахааргүй лут мэдлэгтэй, бас мөнгө хөрөнгөтэй. Тэрээр МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн үүргийг сайн биелүүлсэн хүн. Харин нөгөө хэдийн тухайд гэвэл, Э.Мөнх-Очир Монголын Буудлагын Холбооны ерөнхийлөгч, өмнөх…
Комбуча нь эртний уламжлалт жорын дагуу бэлтгэгдсэн 100 хувь цэвэр байгалийн гаралтай ундаа юм. Уламжлалт аргаар ферментжүүлсэн ундаа гэж ч ойлгож болно. Түүний ферментүүд нь цай эсвэл хандмалыг олон төрлийн аминдэм, энзим бичил элементүүд, үндсэн органик хүчлүүд бүхий амтат исгэлэн ундаа болгон хувиргадаг. Комбучаг дэлхийн олон оронд хэдэн зууны турш хэрэглэж ирсэн. Харин цайны мөөг буюу Комбучагийн үүссэн түүх өнөөг хүртэл домог мэт яригдсаар байдаг юм. Олон зуун жилийн өмнөөс Япон болон Зүүн өмнөд Ази, Төвдийн орнуудад түүний ханд алдартай байсанд эргэлзэх зүйл үгүй юм. Албаны эх сурвалжуудад комбучаг анх Хятадад үүссэн гэж үздэг. Улмаар Японд дэлгэрч Европ даяар тархжээ. Харин өдгөө Монголчууд энэ гайхамшигт эрүүл мэндийн ундааг МОНБУЧА нэрээр үйлдвэрлэж байна. Ингээд ЭРҮҮЛ МЭНДИЙН УНДАА-МОНБУЧА-ийн ид шидийн талаар…
“Цааш нь ярих уу, яах уу…” гэсэн ганц өгүүлбэрээр УИХ-ын гишүүдийн амыг барьж чаддаг хүн бол ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц. Солонгост суух элчин сайдын томилгоог хүлээсээр байгаа түүнийг зүс мэдэхгүй монгол хүн ховор биз ээ. “Хурц” генерал Б.Хурцын гэргийг Ү.Сарнай гэдэг, ёстой л “өргөст цэцэг”. Характер ижил, харагдах байдал нь хурц хүмүүс хоорондоо учирсан гэмээр заяаны хос ажээ,тэд. Ү.Сарнай нь төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн ач охин нь юм. Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн гэр музейн үнэт эдлэлүүд ач охин Ү.Сарнайд өвлөгдөн иржээ. Б.Хурц Ү.Сарнай нар дөрвөн хүүхэдтэй. Том хүү Х.Тайван нь УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хүргэн. Саяхан Н.Номтойбаяр гишүүнтэй гар зөрүүлсэн хэргээр олонд танигдсан. Удаах охин Х.Намуун аавынхаа байгуулсан…
Онигор хүмүүсийн томоохон төлөөлөгч комедиан Б.Идэр-Од. Тэгвэл түүнд эмэгтэй “хань” бас бий. Тэр нь MNTM тэмцээний оролцогч Т.Сарангэрэл. 24-хөн настай 183 см өндөр түүнийг Идэрээгийн төрсөн дүү гэвэл ямар ч хүн итгэнэ гээд бод доо. Б.Идэр-Одын хувьд чөлөөт цагаараа инээдмийн урлагаар олныг хөгжөөдөг гэдэг. Тэгвэл тэрбээр нисэхийн мэргэжилтэй бөгөөд технологийн салбарт хүч үзэж яваа нэгэн. Түүний сарын орлого нь 3 сая төгрөг хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
