Клиникийн профессор хэмээх хүндтэй цолыг өвлийн өвгөний бэлгэнд бус, гуйж бус гуядаж авдаг тухай нэгэн эрхэм эмч анд маань өгүүллээ. Тэрбээр “Би эрүүл мэндийн салбарт, тэр дундаа мэс заслын тасагт 26 дахь жилдээ ажиллаж байна. Хэрэвзээ надад ийм цол олгох шийдвэрийг гаргах аваас “Миний нас ч, ажилласан жил ч болоогүй байна” гэж хэлнэ хэмээсэн. Гэтэл АШУҮС энэхүү хүндтэй цолыг шинэ жилээр өвлийн өвгөний бэлгэ дотор “дайж” . Бас хөдөө, орон нутагт ажилладаг эмч нарт 200 мянга, Улаанбаатар хотынхонд 500 мянган төгрөгөөр “худалдаалж” байгаа сурагтай. Эл мэдээг сонссон хэн бүхэн итгэхгүй байж мэднэ. Өмнө нь клиникийн профессор цолыг хэн ч худалдаж…
Зохиогч: cool
Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг зөвлөж, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уриалга гаргалаа.
Дундговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэн сонгуулийн нэг мандаттай болгосноос үүдэн улс төрийн намууд тухайн тойргийг булаацалдаж эхэллээ. Дундговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хийгдсэн ажил ихтэй учир сонгогч олон эдгээр ажлыг хийсэн эрхэм гишүүн, нутгийн уугуул иргэн Д.Дамба-Очирыг тойрогтоо нэр дэвшинэ хэмээн талархан хүлээн авч байна. Харин түүний хийсэн ажлын үр дүнг “өөрийн” болгож, түүгээр нь далимдуулан сонгуульд нэр дэвших сонирхолтой гишүүд нилээдгүй байгаа бололтой. Дамба-Очир гишүүн өөрийн эцэг, Монголын анхны нийтийн аж ахуйн гавьяат ажилтан Сүрэнжавын Дорждамбын нутаг усандаа элэгтэй, түмэнд олондоо дэмтэй яваарай гэж аминчилан захисан захиасыг сэтгэлдээ тээн өнөөдрийг хүртэл төрөлх нутаг Дундговь аймагтаа олон ажил хийсээр иржээ. 2016…
Сүхбаатар нас барав… Жанжны нас барсантай холбоотой тухайн үед гарч байсан албан мэдээнүүдийг түүвэрлэж тавихаар шийдлээ. Эдгээр мэдээнд нэмэлт тайлбар хийхийн оронд анхаарал татсан хэсгүүдийг тодрууллаа. Европ ба монгол заншлыг хослуулсан оршуулга болсон ба “Урьд хожид үзэгдээгүй явдал болов. Талийгаач Сүхбаатарын цогцсыг эртний Монголын ёсноос гадуур булав” хэмээн ихэд гайхан эгдүүцсэн уулга алдалтаар мэдээ эхэлжээ. Иймэрхүү үгс хойно нь олонтаа тохиолдоно. Чандарлах ба булах санал байсан бололтой байна. Мөн зүг, гаргах өдөр, газрыг лам багшаас асуужээ! 2 дугаар сарын 20-ны мягмар гаригт нас барсан тухай мэдээ “МОНТА”-с гаргаж байсан хураангуй сэтгүүлд долоо хоногийн эцсээр оржээ. Эмгэнэл илэрхийлж бичсэн зарим хүний…
Нэгэн ховор өдрийн учир тохиол яахав Нил ягаан гэрлийн алтан эрин айсуй Нэг ч нэгдэхгүй өргөл ерөөл чухал чиг Ний даяараа өдрөөс өдөрт гэрэлтэх нь чухал! Хүн та хүн шиг амьдарч чадаж байна уу гэж Хөх Мөнх Тэнгэр тань таныг ажин буй Хүн та хүн чанараа хадгалж байна уу гэж Хөх мэргэн өвгөд тань таныг сонжин буй! Хүн гэрлээр та орчлонг тэтгэнэ үү үгүй юу гэж Хөрст алтан дэлхий тань таныг тольдон буй Хүн сэтгэлээр нэгнээ хайрлана уу үгүй юу гэж Хүмүний энэхэн хорвоо таныг сорин буй! Бусдыг хайрлан энэрэх сэтгэл гэмээнэ Бумбал эринд хөл тавих виз гэлтэй Буурал газраа…
Таны харж байгаа энэ залууг Баатарчулууны Рэнцэнпэлжээ гэдэг. 34 настай Рэнцэнпэлжээ тусдаа гараад удаагүй байхдаа уурхайд хүнд машин механизмын жолооч, засварчин хийдэг бөгөөд 2019 оны 7-р сараас хөл нь хавагнах болсон тул эмчид үзүүлжээ. Улмаар B,D вирусын гаралтай элэгний хатуурал эцсийн шатандаа орсон, солиулах шаардлагатай гэж оношлогдсон бөгөөд төрсөн эгч нь түүний донор болохоор болсон. Одоо зөвхөн хагалгааны зардал хэрэгтэй байгаа тул ТА АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ ЧАДНА- сэтгэлийн дэм багадахгүй хэмээн хандив хүсч байгаа юм. Учир нь 2020 оны 01 сард тун яаралтай элэг солиулах мэс засалд орох шаардлагатай болжээ. Түүний хандив хүссэн тайлбарыг хүргэж байна. Миний бие Баатарчулуун овогтой РЭНЦЭНПИЛЖЭЭ 1986.07.02-нд Улаанбаатар хотод төрсөн. Ерөнхий боловсролын 6-р сургуульд…
Жүжигчин Б.Цэцэгээ аавынхаа оёулсан дээлээр гангарав Дэлхийн томоохон кино наадмаас “Азийн шилдэг жүжигчин” шагналыг хүртсэн хүн бол жүжигчин Б.Цэцэгээ. Амьдралын алдаа оноог ганц бие ээжийн замналаар үүрч яваа тэрээр аавын амин хайртай бага охин байсан гэдэг. Түүнийг жирэмсэн байхад аав нь цаг бусаар өөд болж, удалгүй үрийнх нь аав салж одсон хүндхэн өдрүүд түүнд байсан тухайгаа хэвлэлд ярьсан байдаг. Тэгвэл тэрээр аавынхаа ээжид нь хийлгэж өгсөн хурган дотортой дээлээр энэ өвлийг өнөтэй даваад байгаа гэнэ шүү. Б.Цэцэг өөрийн цахим хуудаснаа “Аавын минь ээжид хийлгэж өгсөн сүүлчийн дээл нь юм. Ээж минь надад өгсөн учир би гангараад явж байна” гэжээ.
Дуучин Ч.Ану дүр төрхөө 100 саяаар үнэлэв Дуулахаас илүү блог хөтлөх болсон дуучин Ч.Ану азийн шилдэг загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалтай 100 саяын гэрээ байгуулсан сурагтай. Тодруулбал дуучин бүсгүй маань зөвхөн дээд зэрэглэлийнхэнд зориулсан “O couture” брэндийн 2020 оны дүр төрхөөр ажиллахаар болсон байна. “O couture” брэнд нь дизайнер Д.Отгонжаргалын бүтээлүүд гар ажиллагаа шингэсэн, дахин давтагдашгүй цор ганц загварууд бий болдгоороо онцлог болдог хэмээн загварын ертөнцийнхөн болооп хэрэглэгч, захи алагчид нь онцолдог юм билээ.
Т.Ундармаа өөрийгөө “гичий” гэв Н.Номтойбаяртай амрагийн харилцаатай болсон гэгдэх загвар өмсөгч Т.Ундармаа өөрийгөө “гичий” хэмээн тодотгожээ. Тодруулбал тэрээр өөрийн цахим хуудаснаа “Аймар тураад хоолноос гарчихсан байсан… Одоо 52кг bitches /гичий/” хэмээн бичжээ. Т.Ундармаагийн хувьд дэлхийд дээгүүрт жагсдаг алдарт ELITE MODEL агентлагт загвар өмсөгч хийдэг. Өсвөр насаа Өмнөд Солонгост өнгөрүүлж, хожим Сингапурт загварын чиглэлээр ажиллаж эхэлсэн тэрээр өнгөрсөн жил өв залгамжлагч тэрбумтан Англи нөхрөөсөө салж эх орондоо суурьших болсон. Өдгөө 34 настай тэрээр Elite Model агентлагийн Вьетнам дахь салбартай гэрээ байгуулан ажиллаж буй чадварлаг модель билээ.
Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүвийн айлдсан сургаалаас хүргэж байна. “Бид бусдын хайр энэрлийн хүчээр амьдралаа эхлүүлж, бусдын тус дэмээр сурч боловсорч, бусдын тус дэмээр аж төрдөг. Энэ хорвоод төрсөн цагаасаа эхлээд л бид эцэг эхийнхээ энэрэл хайрын хүчээр хүн болж, өсөж торнидог. Эцэг эх маань биднийг тоолшгүй олон аюул ослоос хамгаалж, бидний амь насыг тоолшгүй олон удаа аварсан байдаг. Тэд бидний төлөө өдөр бүр сэтгэлээ чилээж, бүхий л амьдралаа бидний тусын тулд зориулж, бидний төлөө амьдардаг. Загнаж зэмлэх нь хүртэл бидний тусын тулд, биднийг битгий зовоосой, битгий алдаж эндээсэй…
