Хөтлөгч Д.Санчирмаа моделийн кареараа эхлүүлжээ Дуучин Д.Сарангуагийн охин Д.Санчирмаа өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байгаа. Тэгвэл тэрээр моделийн кареараа алс холын Англи улсаас эхлүүлсэн байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Лондон дахь моделийн кареар маань маш амжилттай явж байна. Томоохон загвар зохион бүтээгчид, гайхалтай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. 2019 оны сүүлд хийгдсэн зарим нэг ажлуудаасаа сонирхуулъя” хэмээн гэрэл зургаа оруулжээ.
Зохиогч: cool
Шарк Д.Энхтүвшины мөрөөдөл тээсэн хобби Монголын хамгийн “эвдрээгүй” залуу тэрбумтан гэгддэг “Шарк” Д.Энхтүвшин сонирхолтой хоббитой ажээ. Тэрээр зуны дэлгэр цагт өөрөө өөртөө цаг зав гарган хөдөө орон нутгаар явж, хээрээр гэр хэцээр дэр хийн монголын нэн ховордсон ан амьтан, ургамал цэцгийн гэрэл зургийг дурандаа буулгадаг ажээ. Бага насаа хөдөө малчны гэрт өнгөрүүлсэн учраас ийнхүү хээр хөдөө гарч явах нь түүнд ёстой л амралт болдог гэнэ. Тэрээр дуранд буулгасан өвөрмөц гэрэл зургуудаараа хэзээ нэгэн цагт үзэсгэлэн гаргах мөрөөдөлтэй гэсэн шүү.
Жүжигчин А.Туяа “тачаадсан” зургаа дэлгэв Урин тачаангуй төрхөөрөө бусдаас ялгардаг жүжигчин бол А.Туяа. Тэрээр өөрийн цахим хуудаснаа санамсаргүй байдлаар поз авсан гэрэл зургаа дэлгэжээ. Түүний энэхүү гэрэл зургийг фенүүд нь “тачаадсан” хэмээн тодотгосон байна. А.Туяагийн хувьд Х-түц хамтлагаас гарснаасаа хойш дэлгэцийн уран бүтээлд түлхүү тоглох болсон. Өдгөө 35 нас хүрсэн ч гэр бүл зохиож амжаагүй яваа. Гэхдээ тэр SINLGE биш гэсэн шүү, залуусаа.
Дэлхий онц байдал зарлачихлаа, Монгол хилээ хаана уу… Одоогийн байдлаар дэлхийн 22 оронд илрээд байгаа коронавирусээр өвчилсөн хүний тоо 10 мянга шүргэж, 215 хүн нас бараад байна. Үүнээс гадна халдвар авсан хүний тоо 12 мянга гэж бүртгэгджээ. Хамгийн сүүлд Италид хоёр тохиолдол илэрсэн. Халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь БНХАУ-ын иргэд бөгөөд ихэвчлэн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө уг өвчний үүсгэгчийг биедээ тээсэн байна. Халдварлагчдын тоо хоногт мянга мянгаар нэмэгдэж байгаагаас гадна далд үе нь урт үргэлжилдэг, сарьсан багваахай, могойноос хүнд халдварласан гэж үзэж байгаа, амьтны гаралтай бүлэг вирусээс үүссэн. Амьтнаас хүнд, амьтнаас амьтанд халддаг тул хянах боломж муу,…
Хятад улсын бүх муж, нутаг дэвсгэрт Коронавирусын халдварын тохиолдол баталгаажиж, өвчний халдвар тархаагүй нутаг үлдсэнгүй. Орон нутгийн цагаар өнөө өглөө Төвдөд халдвар илэрснээр эх газрын Хятад улсын бүх нутаг дэвсгэрт Коронавирус тархаж, халдварын тохиолдлын тоогоороо л өөр хоорондоо ялгагдаж байна. Амь насаа алдсан хүний тоо ч 213 болж, сүүлийн нэг өдрийн дотор 2000 шинэ тохиолдол бүртгэгдэж, батлагдсан халдвартай хүний тоо 10,000-д дөхөж ирээд байна. АНУ нь ард иргэдээ Хятад улс руу зорчихгүй байхыг уриалж, 4 дүгээр төвшний аюулгүй байдлын эрсдэлийн журмаар ажиллаж байна. Төрийн департаментаас иргэдийг Хятад руу зорчихгүй байх уриалга гаргасан. 4 дүгээр төвшин гэдэг нь хамгийн өндөр аюултай эрсдэлийн үед ашиглагддаг нэр томьёо юм. Дэлхийн Эрүүл…
Энэ удаагийн ярилцлагын буландаа МЗХ-ны ХБНГУ дахь салбар зөвлөлийн дэд тэргүүн Б.Маргадыг урьж, түүнтэй цөөн хэдэн хором ярилцснаа уншигч танаа хүргэж байна. Сайн байна уу, Германд төрж өссөн Монгол охин олон нийтийн багагүй ажлууд хийсэн гэж дуулсан. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач? / Таны мэргэжил? – Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Баясгалан овогтой Маргад гэдэг. Би ХБНГУ-д улс төр, төр захиргааны удирдлага, олон нийтийн эрх зүйн чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд одоо мэргэжлийнхээ дагуу ХБНГУ-ын Бавари муж-д ажиллаж байна. Берлин хотод амьдарч байхдаа 2016 оноос хойш 4 жил амжилттай үйл ажиллагаа явуулж буй Берлин хот дахь оюутан залуусын “MAS-Berlin” холбооны…
Өнгөрсөн оны 05 дугаар сард гал түймэрт өртөж, шатсан “Anna home” асрамж, халамжийн төвийн байрыг шинээр барих ажил аймаг, орон нутгийн захиргаа, байгууллага, аж ахуйн нэгжүүд, ард иргэдийн хамтын дэмжлэг, хандив тусламжаар өрнөж, өнөөдөр /2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр/ шинэ байрандаа нүүн орлоо. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, цэцэрлэг, сургуульд ойр байршилд газар олгож, аймгийн Засаг даргын А/234 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 77.0 сая төгрөг, Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр барилгын ажилд шаардагдах 30 тонн цемент буюу 600 уут, байшингийн блокны туслалцаа үзүүлсэн бол…
Уншигч та хэрвээ санаж байгаа бол АНУ-ын иргэн Надя Сулеман хэмээх эмэгтэй 2009 онд 12 ихэр хүүхэд суулгуулснаас найм нь буюу зургаан хүү, хоёр охин эрүүл төрүүлж, дэлхийн дээд амжилтийг тогтоож байв. Найман ихэр хүүхэд энэ сарын 26-ны өдөр 11 нас хүрсэн бөгөөд ээж нь тэдний зургийг өөрийнхөө Инстаграмд оруулсан юм. Надя Сулеман найман ихрээс өмнө 2001 оноос эхлэн зургаан хүүхэд төрүүлсэн бөгөөд тэдний хоёр нь ихэр юм. Өөрөөр хэлбэл Надя 14 хүүхдийн ээж бөгөөд хамгийн том нь 19 настай залуу ажээ. Тэрбээр 14 хүүхдээ тэжээхийн тулд тайчихийн зэрэгцээ насанд хүрэгчдэд зориулсан кинонд хүртэл тоглож, боломжит бүхий л аргыг хэрэглэж байсан…
УИХ-ын 2020 оны сонгуулиар анх удаа Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэсэн тойрог хуульчлагдаж байна. Энэ тойрогт нэр дэвшихийг хүсч байгаа горилогчид МАН, АН-д олдоод, жинхэнэ гал авалцсан ширүүн тойрог болох бололтой. Тухайлбал энэ тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Д.Дамба- Очир, Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, яруу найрагч Г.Мөнхцэцэг, НААБ группын ерөнхийлөгч, цагтаа МАН- ын Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны тэргүүний албыг хашиж байсан Б.Амарсанаа нар яригдаж байна. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Б. Наранхүү УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Р.Эрдэнэбүрэн, АН-ын дарга С.Эрдэнийн туслахаар ажиллаж байгаад Улаанбаатар Смарт карт компанийн ТУЗ-ын дарга Б.Мөнхболор нарын нэр яригдаж байгаа бол Шинэ намаас Гаалийн ерөнхий газрын дарга асан О.Ганбат идвэхтэй гүйж байна. Гол нь энэ тойргийн мандатын тоо нь ХОЁР учраас нам тус бүрээс горилж байгаа 4 нөхөр нэг нэгнээ намнах, нэр хүндтэй нэгнээ нийлж гүтгэх ажилд оржээ. Хоёр аймгийг…
Сүүлийн үед сошиал ертөнцөөр тархаад буй, мөн иргэд, олон нийтийн зүгээс асууж тодруулж байгаа зарим зүйлд эрүүл мэндийн байгууллагаас дараах зөвлөмжийг хүргэж байна. 1. Хаалганы бариулаа даавуу, самбайгаар ороохгүй. Хүний гар хүрч болох бүх л гадаргууг хоёр цаг тутамд хлорын уусмал шингээсэн алчуураар арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийнэ. 2. Эмнэлгийн нэг удаагийн (гаднах өнгө цэнхэр, дотор тал цагаан өнгөтэй) амны хаалтыг хэрэглэх бөгөөд хамар амаа бүрэн халхлан зүүнэ. Хүн бүр зүүхийг зөвлөхгүй. Ямар нэгэн ханиад, томуу болон амьсгалын замын өвчтэй хүмүүс бусдад халдварыг тараахгүйн тулд зүүвэл илүү зохимжтой. 3. Гарын ариун цэврийг сайтар сахих. Автобус, галт тэрэг зэрэг олон нийтийн…
