БНХАУ-д коронавирусийн халдвар эрчимжсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээ авч, олон нийтийг хамарсан үзвэр, үйлчилгээг хориглосон тул БНСУ-д эмчилгээ хийлгэж буй хөгжмийн зохиолч, продюсер Б.Чинбатад зориулсан хандивын тоглолтууд хойшлогдсон билээ. “PrayForChinbaFamily” хэмээх хандивын аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Niciton&Friends” тоглолт 2020 оны гуравдугаар сарын 14-ний 17:00 цагт “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд товлогджээ. Тус тоглолтод “Баян монгол”, “Харанга”, “Соёл Эрдэнэ-Өргөө-Хөх тэнгэр”, “Хурд”, “Титэм”, “Камертон”, “Хар сарнай”, “Сүнс”, “Люмино” , “S4”, хамтлагууд болон Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, МУСТА С.Сэрчмаа, Т.Дэлгэрмөрөн, хийлч Ч.Дэлгэрцэцэг, дуучин Анхмаа, Наагий, Наки, Gee, Мишээл нарын уран бүтээлчид оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ.…
Зохиогч: cool
Rokit bay-ийн гэргий жин хаясан нууцаа хуваалцлаа Реппэр Rokit Bay буюу О.Баярсайхан гэр бүл зохиогоод гурван жилийн нүүр үзэж байна. Тэрээр энэ хугацаанд хоёр ч хүүхдийн аав болж амжсан. Харин түүний үзэсгэлэнт гэргий С.Ану 2 жилийн зайтай ойрхон төрсөн учраас өөртөө хэсэг хугацаанд анхаарал хандуулж амжаагүй. Харин саяхнаас МУГТ Угалзцэцэгт шавь орж, фитнессээр хичээллэж, “өнгөө засч” эхэлжээ. Энэ тухайгаа С.Ану өөрийн цахим хуудаснаа “Хэвлийгээрээ инээмсэглье хөтөбөрт хоёр мундаг багшийнхаа удирдлага дор 1 сарын хөтөлбөрт явлаа. 7 хоногийн 6 өдөр дарааллаж хичээлдэг. Дан хэвтээ байрлалаас 1 цаг дасгал хийнэ. Эхний хэдэн өдөр дасгал хийдэггүй хүнд бол аймар хэцүү санагдаж, хүнд байсан.…
Жүжигчин О.Цэнгэл 30 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэв “Боолын гэрээ”, “Сайна уу амьдрал минь”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг киногоороо олны танил болсон жүжигчин О.Цэнгэлийн 30 насны төрсөн өдөр энэ сарын 26-нд болж өнгөрөв. Хөгжилтэй, сэргэлэн, эрч хүчтэй, чадварлаг жүжигчин маань энэ удаагийн төрсөн өдрөө гэр бүл, найз нөхөд ойр дотны хүмүүстээгээ хамт нижгэр тэмдэглэжээ.
Дуучин Ука алдарт “Versace”-ийн нүүр царайгаар сонгогдов Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаярыг /Ука/ танихгүй хүн цөөхөн биз ээ. Түүний хувьд “Voice mongolia” тэмцээний шүүгчээр хоёрдахь жилдээ ажиллаж байгаа. Тэгвэл тэрээр Италийн алдарт VERSACE брэндийн монгол дахь салбарын нүүр царайгаар сонгогдож ажиллаж эхэлжээ. VERSACE брэнд нь дэлхийн хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн брэнд юм. Италийн Версаче брэнд нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд зориулсан орчин үеийн шинжтэй загваруудыг бүтээдэг. Хамгийн сүүлийн үеийн загвар болон сайн чанарт гар татдаггүй загварт дурлагчдын дунд зэгсэн алдартай энэ брэнд загварын төрөл бүрийн хувцаснуудаараа өрсөлдөгчиддөө зай үлдээдэггүй. Загвар…
Ю. Балжидмаа ажилдаа оржээ “MNTM ” шоуны шилдэг оролцогчдын нэг, “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ю.Балжидмаа ажилдаа оржээ. Тэрээр “Бэрс” брэндийн цагаан сард зориулсан шинэ дээлнүүдийн нүүр царай болжээ. Ю.Балжидмаагийн хувьд “News” агентлагийн захирлын хүү Г.Анархүүтэй хамтран амьдарч, бяцхан хүүтэй болсон. Хүү нь өдгөө 3 сартай. Загвар өмсөгч бүсгүй хөл хүнд үедээ ч мэргэжлийн ажлаа хийж, сурталчилгааны зурагт хэд хэдэн удаа орж байв.
Уртын дуучин Д.Жавхаасайхан сугалаагаар адуу өгнө гэв Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Жавхаасайхан буурал азрагынхаа эр охин хоёр даагыг сугалаагаар өгөхөөр болжээ. Энэ тухай “Мон-Эрдэнэ” группын захирал, уяач П.Энхмөнх өөрийн цахим хуудсаараа мэдээлэл хүргэсэн байна. Уртын дуучин Жавхаасайханы тухайд “Эр бор харцага”-аас эхлэх уртын дуунуудаар нь сонсогчид төдийгүй манай язгуур урлагийг шимтэн сонирхдог гадныхан ч мэддэг юм билээ. Нуруу туруу тэгш дуучин залуу уран бүтээлийн их ажлын хажуугаар хурдан моринд тун ч хорхойтой нэгэн. Тийм ч болохоор ямар ч ажилтай байсан салхинд гарч морьдоо эргэх завыг гаргадаг гэсэн шүү. Тэрээр хэд хэдэн хурдан адуутай бөгөөд мэр сэрхэн жижиг наадмуудаад…
Цэдо давхар биетэй зургаа анх удаа дэлгэв Жүжигчин, найруулагч Г.Ундармаагийн хараанд өртөж, “Тютю” киноны гол дүрээрээ үзэгчиддээ танил болсон залуу жүжигчин Цэдо буюу М.Цэрэндолгор давхар биетэй зургаа анх удаагаа өөрийн цахим хуудаснаа дэлгэлээ. Москва хотноо театр, киноны жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн тэрээр Хятадад мэргэжил дээшлүүлэхээр явсан ч сургуулиасаа чөлөө аваад эргэж ирсэн. Цэдо ирэх гуравдугаар сард шинэ хүнтэйгээ “уулзах” юм.
Б.Шүүдэрцэцэг : Гэнэтийн бэлэг /Өгүүллэг/ Оюyн ээлжээ хүлээлцчихээд өрөөндөө орж халаадаа тайлахдаа л сая ядарсанаа мэдрэв. Ийнхүү халаад, малгайгаа тайлан, чагнуураа хүзүүнээсээ мулталж зогсохдоо жижүүрийн шөнийн хүнд ачаанаас саалж сэтгэл амран гэртээ харьж бушуухан хөөстэй бүлээн усаар дүүргэсэн онгоцонд хэвтэхийг мөрөөднө. Тэр цагаан халаад, эмчийн малгайгаа тайлан богинхон өдөн хүрэм, ноосoн малгай өмсчихөөд арван жилийн өмнөх шигээ сургуулийн сурагч охин мэт харагдана. Гэвч энэхүү өндөр турьхан бие, будаг шунхгүй цэвэрхэн бор царайтай бүсгүйн сэтгэлд удахгүй айлчлан ирэх гучин насны тухай бодол гуниг төрүүлэн, хайр амсаагүй зүрх нь үе үехэн ганцаардан гунигладгийг ээжээс нь өөр хэн ч мэдэхгүй. Дандаа л дөч…
Жа ноёнтны жаахан охин Авьяас гэж алт болсон Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын амин хайртай хэнз охин Ариунжаргал нь зураач мэргэжилтэй ч дуу хөгжимд зүрх сэтгэлээ “олзлуулсан”. Жааз хөгжимд дурлагч тэрээр Мон-Турк сургуульд суралцаж байхдаа англи дууны тэмцээнд тэргүүн байр эзлэсэн мөчөөсөө дуу хөгжмөөс хором ч холдоогүй гэдэг. Харин аав, ээж нь дуугаа зөвхөн хобби болгож, өөр мэргэжилтэй болохыг зөвлөдөг гэнэ лээ. “Чимгээ шоу”-ны үеэр аавынхаа зохиосон “Би чамд хайртай” киноны дууг ахтайгаа хамт дуулж аавынхаа сэтгэлийг огшуулаад авна лээ. Н.Жанцанноров “айхтар сэтгэлтэй золиг байгаа юм” хэмээсэн нь Ариуг хэр чансаатай дуучин болохыг илтгэнэ. Нэртэй аавын охин гэхээсээ илүү өөрийнхөө хийж…
Хөвсгөлийг хоёрхон цаг туулдаг хосгүй гэр бүл Монголчуудыг дэлхийн загварын ертөнцөөс хол байлгахыг хүсдэггүй хөдөө хээрээр явахдаа нисдэг тэрэг хөлөглөдөг Ө.Содгэрэл өдөр нь Е мартад үдэш нь Хөвсгөл далайн эрэг дээр тухлах нь энүүхэнд. Ө.Содгэрэлийн хувьд Зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү З.Тэмүүний гэргий. Түүний нөхөр З.Тэмүүн хамгийн анх Ө.Содгэрэлийг рекламны самбар дээрээс харсан аж. Тухайн үедээ “Эластин” шампуньны рекламанд тоглож олон ч хүний харааг булаагаад байсан гэргийгээ уйгагүй хайсны эцэст найзуудтайгаа өглөө бүр ордог кафег нь олж очсон З.Тэмүүн шууд л Ө.Содгэрэлийн хажууд очоод суучихсан аж. Энэ цагаас хойш тэдний хайрын түүх эхэлсэн бөгөөд хосууд нэг охинтой ажээ.…
