“Содура” Ч.Очгэрэл уран зураг зурах хоббитой Олонд “Содура” нэрээр алдаршсан нэгэн бол жүжигчин Ч.Очгэрэл. Өдгөө дөрвөн хүүхдийн “Алдарт ээж” тэрээр тунчиг авъяаслаг бүсгүй ажээ. Дуулахаас гадна уран зураг зурах хоббитой тэрээр “Цэцэгс” нэртэй бүтээлээ олонд дэлгэжээ. Түүний энэхүү бүтээлийг урлаг ойлгодог хүмүүс тун сайшаалтай хүлээн авч урмын үгсийг “булах шиг” болж байна. Ч.Очгэрэлийн хувьд өөрийн цахим хуудсаараа фенүүддээ хааяа хааяахан ковер хийж “бэлэг” барьдаг. “Монголбанк”-ны захирал О.Чулуунбат агсны бэр тэрээр анх 2009 онд “Universe Best Songs” нэвтрүүлэгт оролцон улмаар “Мартагдашгүй намар” УСК-д дүр бүтээн урлагийн замд орсон тэрээр хамгийн сүүлд “Говийн домог” УСК-д тоглосон. Тун ч хуучинсаг үзэлтэй хэмээн өөрийгөө…
Зохиогч: cool
С.Уран борлосон биеэ гайхуулав “Амараа гэдэг” хэмээх брэнд үгтэй болсон жүжигчин Амарааг “Холливүүд” хэмээн хочлох нь ч бий. Урлагийн салбарт тууштай зүтгэж байгаа түүний гэргий С.Уран тунчиг гоо үзэсгэлэнтэй бүсгүй. Өдгөө дөрөв дэх үрийнхээ зулайг үнэрлэхээр хүлээж буй тус гэр бүлийнхэн Тайландад аялж явна. Харин хатагтай С.Уран өөрийн цахим хуудаснаа борлосон биеэ гайхуулав. Энэ тухайгаа тэрээр “Борлох яагаад дуртай вэ гэвэл илүү галбирлаг, эрүүл чийрэг биетэй харагдаад эхэлдэг. LA-д сурч байхдаа Уянгаа найз маань pool-тэй байранд амьдардаг, хааяа хааяа очиж биеэ шардаг байлаа. Тэрнээс хойш борлосон арьсанд нугасгүй болсоон” хэмээн бичжээ.
Найруулагч Б.Тамирыг найз бүсгүйнх нь экс бухимдуулав Фантастик продакшины найруулагч Б.Тамир жүжигчин А.Ганчимэгтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож, дотно харилцаа үүсгээд багагүй хугацааг үдэж буй. Тэгвэл жүжигчин А.Ганчимэгийн экс буюу А.Ганчимэгийн охиных нь төрсөн аав залуу жүжигчин Б.Энхтүвшин найруулагч Б.Тамирыг ихээхэн бухимдуулаад авчээ. Учир нь Б.Энхтүвшин хар тамхины хэрэгт нэг бус удаа холбогдож, сүүлд шүүхээр 150 мянган төгрөгөөр торгуулаад гарсан гэх мэдээлэл хэвлэлээр бичигдээд буй. Уг мэдээлэлд Б.Тамир “Авъяасгүй учраас жаахан авъяастай болох гэж хэрэглэдэг юм шиг байгаан, битгий ингэж заяагүй царайлж байгаа ч сда…үйлийн үргүй хар хүүрнүүд юмаа” хэмээн бичжээ.
За сүүлийн хоёр өдөр олон ангит кинонд улс орноороо тоглоод арай л шургаж унасангүй. Гол дүрүүд дараагийн ангидаа бэлдээд нүүрээ будаж, нөгөө үгээ цээжилж байгаа. Солонгос сериал, энэтхэг кино, америк дурлал, турк аж байдал, япон өш хонзон, хятад жонхуу цаашаа болсон шүү дээ. Хоёр том гэр бүлийн хооронд хүний амины нэхэлтэй дайн эхэлж, хөлд нь хэвлэлийнхэн тэр чигтээ, хөөрхий төрийнхөн бүр ташраараа, хууль хүчнийхэн хуу хамагдаад бужигнаж байх зуур чоно ганжиндаад унагаадаг бүсгүй бүр яг дундуур нь шуугиад л ороод ирсэн. Тэр юу ч биш, Ариг банкны үйлчлүүлэгчид арай ядан алалцаж байх хооронд тагнуулынхан үзэгдэл андуурч өрвөлзөж орж ирээд, хөөрхий…
Сагсанбөмбөгийн домогт тоглогч Коби Брайнт дөнгөж 41 насандаа харамсалтайгаар таалал төгссөн таагүй мэдээг дуулгаж байна. Майкл Жорданы домгийг сонсож, Коби Брайнтын тоглолтыг үзэж өссөн, өдгөө Леброны тоглолтыг үзсээр байгаа азтай олон залуус бий. Тэгвэл Лос Анжелес Лейкерс багтаа 20 улирал тоглож, түүх бүтээсэн алдарт тоглогч маань Ням гарагийн өглөө ослоор амиа алджээ. 41 настай Коби болон 13 настай охин Жианна нар энэхүү нисдэг тэрэгний ослоор нас барсан тухай мэдээллийг эх сурвалж өгч байна. Албаны хүмүүсийн хэлснээр Лос Анжелес хотын Калабасас орчимд осолдсон нисдэг тэргэн дотор 8 зорчигч, 1 нисгэгч, нийлээд 9 хүн зорчиж явжээ. Ослоос амьд хүн үлдээгүй байна. Ослын…
Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг ухуулахаар лиценз олгожээ Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханы орчимд лиценз олгосноос уул уурхайн компани олборлолт хайгуул хийж эхэлсэн байна. Энэ асуудлыг орон нутгийн түвшинд шийдвэрлэх боломжгүй болсныг Завхан аймгийн засаг дарга хэллээ. 2002 онд Отгонтэнгэр хайрханы бэлд “Монгол майнинг энд эксплорейшн” компанид лиценз олгосон бөгөөд “Цахир булгийн шороон ордын нөөц” нэрээр бүртгэгджээ. Отгон суманд үүнээс гадна хэд хэдэн лиценз олгогджээ. Нутгийн иргэд, хангайн нурууны ноён оргил, төрийн тахилгат хайрханы орчимд лиценз олгосныг эсэргүүцэж Ашигт малтмалын газар болон холбогдох газруудад хандсан байна. Гэтэл “Лицензтэй талбай нь ус, ойн сангийн давхцал байхгүй, улсын болон орон нутгийн…
Өмнөд хөрш болох БНХАУ-д коронавирусын халдвар дэгдэн 1975 хүн өвчилж, 56 хүн нас баран одоогоор 15 улсад тархаад байгаа. Ухань хотын томоохонд тооцогдох зургаан сургуульд монгол оюутнууд сурдаг. Зарим улс орнууд өөрсдийн иргэдийг нутагтаа авчирч байгаа талаар мэдээлэл тархаж байгаа энэ цаг үед халдварын голомт гэгдэж буй Ухань хотод амьдарч байгаа монгол оюутан Р.Болорцэцэг өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Р.Болорцэцэг: -Би их аймхай болж. Нойтон тугал барнаас айдаггүйгээс ч юм уу, хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар баргийн юмыг аймар гэж боддоггүй л байлаа. Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудлаас айдаггүй гэж…
БНХАУ-ын халдварт өвчнийг оношлох, эмчлэх лабораторийн захирал Ли Ланжуан (Li Lanjuan) тэргүүтэй зургаан судлаач Коронавирус нь 57-гоос дээш хэмд тэсвэргүй бөгөөд ийм нөхцөлд 30 минутын дотор устдаг болохыг тогтоожээ. Мөн Эфир, 75 хувийн этилийн спирт, хлор агуулсан ариутгагч ба пероксицетик хүчил зэрэг холимог нь вирусийг устгахад маш үр дүнтэй болох нь тогтоогджээ. ЭХ СУРВАЛЖ: WORLDOFBUZZ.COM
Амжилтанд хүрсэн хүмүүс өдрийн цайны цагаар хийдэг 15 зүйл 1. Өдрийн төлөвлөгөөндөө цайны цагаа ч оруулдаг Амжилтанд хүрсэн хүмүүс хэзээ ч чухал уулзалт хурлыг цайны цагтай давхцуулж хийдэггүй. Мөн тэд цайны цагийн дараа 10 минутыг өөртөө зориулж өдрийн хоёр дахь хагасынхаа төлөвлөгөөг гаргадаг. 2. Тэд ширээний араас босоод, гардаг Гарч амжихгуй мэт их ажилтай байгаа үе байсан ч ширээнээсээ хэдхэн минутаар ч байсан заавал босч холд. Үнэхээр цайны цагийг ажиллаж өнгөрөхөөсөө өөр сонголтгүй байгаа бол ядаж орчноо сольж ажиллах нь бүтээмжид тань эерэгээр нөлөөлөх болно. 3. Тэд танилын хүрээгээ тэлдэг Долоо хоногтоо дор хаяж нэг өдрийг ажлынхаа өөр өөр хүнтэй…
МЯНГАН ЖИЛД НЭГ УДАА НЭЭГДДЭГ ӨДӨР АЙСУЙ, БҮСГҮЙЧҮҮДИЙН ХУВЬД ЭНЭ БОЛ ШИДЭТ ӨДӨР Ирэх сард биднийг тун гайхалтай нэг өдөр хүлээж байна. 2020 оны 02 дугаар сарын 02-нд буюу 2020.02.02 гэсэн өдөр тоо судлаачдын үздэгээр эмэгтэйчүүдийн хувьд тун шидэт өдөр юм. Ийм цифр 1000 жилд нэг удаа тохиодог болохоор шидэт тоог ашиглан, амьдралаа эергээр өөрчлөх сайхан боломжийг бүү алдаарай. 02 сарын 02-нд Бархасбадь гарагийн эрчим хүч таарах тул эрчүүдэд ч хүчтэй нөлөөлөх өдөр. Гэхдээ эмэгтэйчүүдэд гайхамшгийг бүтээх хамгийн таатай үе юм. ЭНЭ ӨДӨР ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Энэ өдөр юуны түрүүнд хүслээ бодож, мөрөөдөж, дотроо сайтар төсөөлөх хэрэгтэй. Яг л…
