О.Пүрэвдулам дахин хагас нүцгэлэв “Алтны магнат” асан Ц.Мянганбаярын отгон гэргий, топ модель О.Пүрэвдулам дахин хагас нүцгэлжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа нэгэн дотуур хувцасны брэндийн зураг авалтын хэсгээс оруулжээ. О.Пүрэвдуламын хувьд М.Мишээл охиноо төрүүлснийхээ дараа буюу 2016 онд анх хагас нүцгэн зургаа цахим орчинд нийтлэж байсан. Тухай үед хэвлэлүүд “Хөгшин нөхрийнхөө дэргэд дэндүү гоёхон харагддаг топ модель маань дотуур хувцастай тачаангуй зургаа дэлгэж, мисс хүүхэнд шунасан “дэггүй” нөхрөө эргүүлэн татлаа” хэмээн бичиж байсан билээ.
Зохиогч: cool
Жүжигчин А.Туяа ээжээрээ гоёв Халуунхан төрхөөрөө монголын тайз дэлгэцийн бүтээлд өөрийгөө тодорхойлж яваа жүжигчин А.Туяа ээжээрээ гоёв. Тэрээр ээжтэйгээ хамт агаар салхинд гарч байгаа зургаа өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ. Тэрээр 3 охинтой айлын дунд охин бөгөөд ханийн материалын унаган хүүхэд ажээ.
Жүжигчин Э.Алдар найз бүсгүйтэй болжээ “37-р точко” цуврал киноны Шизогийн дүрд тоглосон жүжигчин Э.Алдар өдгөө 35 настай ч гоонь эрийн амьдралаар амьдарч явсан. Өдгөө “Фантастик” продакшинд харъялагдаж явдаг тэрээр албан ёсны найз бүсгүйтэй болжээ. Түүний найз бүсгүйг Х.Хулан гэдэг бөгөөд үндэсний “We brand”-д ажилдаг юм байна. Жүжигчин Э.Алдар хэдэн жилийн өмнө өгсөн ярилцлагандаа “ Дэлхийн жишигээр 30 гэдэг бол ид нас шүү. Таарч тохирохгүй хүнтэй эрт гэрлэснээс таарч тохирох хүнээ олтолоо ганц бие явсан дээр. Миний хувьд 35 хүрээд хүнтэй гэрлэнэ гэж боддог. Тэр үед хувь хүний төлөвшилөөс гадна, санхүүгийн байдал ч бие даасан болсон байна” хэмээн ярьж байжээ.
“37-р точка”-ын Долгорын “жинхэнэ” нөхөртэй танилц Хангалуун амьдралтай ч хайргүй хүнтэйгээ насыг барж, хайр халамжгүй хатуу яхир нөхрийн сүүдэрт гундаж шаналан зовж, хайртай үрээ алдсан эхийн энэлэнг дүрийг ёстой л нэг ёг хийтэл мэдрүүлсэн жүжигчин бол Ж.Амарзаяа. Урлагийн тогоонд арын албанд олон жил ажилласан түүний Долгорын дүрд олон хүн хайр зарлаад байгаа. Ямар сайндаа л, Долгорын дүрийг бүтээсэн бүсгүй мэргэжлийнх үү, хаагуур явсан онцгой авъяас вэ хэмээн сошиол, гүүглээр хайсан хүмүүстэй ч таарлаа. Ж.Амарзаяагийн хувьд нэрт удирдаач УГЗ Ч.Жамсранжавын охин тэрээр багаасаа балетаар хичээллэж байсан юм билээ. Гэвч урлагийн хүн болоход аав нь нэлээд эсэргүүцэж байжээ. Эцэст нь Киевийг зорьж,…
28 настаны хөгшрөлт Комидеан Н.Амаржин хэдийгээд өдгөө 28 настай ч үеийнхнээсээ оворжуу харагддаг. Ямар сайндаа л жаахан царайгаа ярьсаар байгаад баяжина. Баяжахаараа ботикс шахуулж, арьсаа татуулна хэмээн хошигнож явхав. Эрчүүд нүүрэндээ мэс хүргэдэг болсон цагт засвар хийхэд амархан. Гэхдээ Н.Амаржин хошигнож байгаа шигээ засварт орохгүй л байх л даа. Учир нь түүний дүр төрх дахин давтагдашгүй билээ.
“Тоонот” студи 2018 оноос шинэ, залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлж, сонирхолтой уран бүтээлүүд хүргэж буй. Тус студи хөгжмийн найруулагч, дууны инженер Э.Дэлгэрмөрөн, продюсер, реппер Desant буюу Г.Батболд, дуучин Jason (Б.Баяржавхлан), реппер OZ-trip (Э.Золбоо), Bilgang (Э.Билгүүн) нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээл туурвиж байна. Тус студиэр овоглож буй уран бүтээлчид хамтарсан “Toonot volume 1” нэртэй цомог гаргаснаа өнгөрсөн оны зургадугаар сард танилцуулсан. Тэгвэл тэд үргэлжлүүлэн “Toonot volume 2” цомгоо гаргажээ. Цомогт тус студийн уран бүтээлчдээс гадна реппер B.A.T, дуучин Б.Маралжингоо, регги дуучин Ratabuzz нартай хамтарсан сонирхолтой дуунууд багтжээ. “Тоонот-ынхон цомгийн баяраа энэ сарын 24-нд буюу ирэх баасан гарагт “iloft” клубт тэмдэглэх гэнэ.
Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах вирус гэх мэт шинэ хүндрэлтэй нөхцөл байдал бий болсоор байгаа. Үндсэндээ манай улсад 12 сараас 2 дугаар сар хүртэлх хугацаанд эмчийн үүд сахиж, эмнэлгийн коридорт хэвтэгсдийн дараалал эрс нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хүчин чадлыг шалгаад авдаг гэхэд болно. Тэгвэл шинэ онтой зэрэгцэн “ХАВДРЫН ЭСРЭГ ДОВТОЛГОО” хэмээх шинэ төслийг эхлүүлээд байгаа Баянгол дүүрэг дээрх ачаалал шуургыг ажралгүй өнгөрөөж байна. Учир нь Баянгол дүүрэг өнгөрсөн хугацаанд тусгайлсан ахмадын,…
Бурхантын хөндийнхөний ихэнх нь “Мөнгөөддөг” Тогооч Г.Мөнгөндолгио Зайсан хавийнхныг талхаар хангадаг болоод удаж буй. Түүний “Сэмбэгэр”, герман талх, гурилгүй талхнууд нь пийшингээс гаргаад хөрж амжаагүй байхдаа зарагдаад дуусдаг гэнэ лээ. Тогооч залуу маань хэрэндээ л шинэ талхаа олон тоогоор барьдаг ч, өөрт үлдэлгүй дуусдаг ажээ. Аль болох эрүүл, зөв хооллохыг эрмэлздэг хүмүүсийн хэрэглээнд нийцсэн бүтээгдэхүүн хаана байгааг дор нь мэдчихсэн байдаг Мөнгөө амархан “мөнгөжих” нь аргагүй. Хамгийн гоё талхыг халуунаар нь иднэ гэдэг бөөн кайф болохоор Зайсангийнхан байсхийгээд “мөнгөөддөг”.
Дуучин К.Номинжин шинэ ажлын байр бий болгоно гэв Дуучин К.Номинжин ямааны ноолуураас татгалзах уриалга гаргаж байгаагаа илэрхийлсэн. Түүний энэхүү уриалга олон хүнийг бухимдуулаад байгаа. Тэрбүүхэл, дуучин бүсгүйн фенүүд түүнийг цахим орчинд “Ямаанжин” хэмээн гоочлох болжээ. Тэгвэл дуучин бүсгүй байгальд ээлтэй бизнес үүсгэж, шинэ ажлын байр бий болгохоо илэрхийллээ. Тэрээр “Би 12 настайгаасаа байгаль болон ан амьтанаа хамгаалах сэдэвтэй дуу дуулж байсан. Насаараа ийм юм ярьж байгаа намайг мэддэггүй хүмүүс их бухимдаж байна. Миний хувьд өчигдрөөс эхэлж олон улсын бизнес эрхлэгчидтэй ярьж Монголд хэрхэн байгальд ээлтэй бизнесүүдийг үүсгэж, ажлын байр бий болгох талаар судлаж эхэлсэн. Ер нь ноос ноолуур эрхлэж байгаа…
Шарк” Н.Цэлмүүн амралтын өдрөө агаар салхинд гарсан шигээ өнгөрөөдөг аж. Ганган хээнцэр төрхөөрөө түмэнд нүдлэгдсэн тэрээр хээр хөдөө амрахдаа чонын арьсан дах нөмөрсөн шигээ суудаг гэнэ шүү. Англи маягаар зоог хүртдэг гэж бодогчид амаа барьсан биз. Учир юу гэхээр шар тосоор багсарсан арвайн гурил түүний өглөөний цайны цэсэнд заавал багатдаг гэнэ. Харин хөдөө хээр гарахдаа хонины чанасан гэдэс, таван цулын бууз, хуушуур хүртдэг сурагтай.
