Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Гэмт хэрэг»Гэмгүй иргэнд 15 хэрэг тохсон гурван цагдаагийн ялыг хэвээр үлдээлээ
Гэмт хэрэг

Гэмгүй иргэнд 15 хэрэг тохсон гурван цагдаагийн ялыг хэвээр үлдээлээ

coolBy cool02/02/2023Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид болох Д.Чинбат, Г.Гандалай, Л.Батцэнгэл  нар Монгол улсын иргэн Д-г гэртээ байхад нь баривчлан цагдаагийн хэсэгт авч ирсэн. Улмаар 2019.10.24-25-нд шилжих шөнө гавлаж цагдаагийн хэсэгт хонуулахдаа эрүүдэн шүүж СХД-ийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн эзэнгүй 15 хэргийг тохсон байна. Ингэхдээ нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байна. Иргэн Д-г эрүүдэн шүүсэн,  15 гэмт хэрэг тохсон болох нь шүүхээр нотлогдсон. Тиймээс гэмгүй хүнийг эрүүдэн шүүж, 15 хэрэг тохсон цагдаа нарыг гэм буруутай эсэхийг шүүхээр хэлэлцсэн.

Тодруулбал, гэмгүй иргэнд 15 хэрэг тохож, эрүүдэн шүүсэн цагдаа нар болох Д.Чинбат, Г.Гандалай, Л.Батцэнгэл  нарыг 2022.01.04-05-ны өдрүүдэд хуралдсан Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож  цагдаа тус бүрд нь долоон сая төгрөгөөр торгох ял оноосон юм. Мөн гурван цагдаагийн нэг нь болох  Д.Чинбатын нотлох баримт будлиантуулсан хэрэгт нь 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  5.400.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 12.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгээд өнгөрсөн.

Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж цагдаа нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.

Дашрамд дуулгахад, цагдаа нар хэрхэн эрүүдэн шүүсэн талаар хохирогч Д “… миний өөдөөс ирээд баруун гараараа зүүн хацар руу 2 удаа алгадсан. Би 2 дахь алгадалт дээр нь хажуу тийшээ, биеийнхээ баруун хэсгээр газарт унасан. Би газарт унахад тэр дарга нь гэх эрэгтэй баашлаад байгаарай бос гээд зүүн хөлийн шилбэний урд хэсэг рүү зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Би боссон… Ариун цэврийн өрөөнд байхдаа гар утсаар бичлэг хийж байсан ба Ч, Б хоёр ээлжлээд бичлэг хийсэн…. зүүн гарын булчин хэсэгт баруун гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон, хажуугаас нь Ч “чи үнэнээ хэл, хэнээс авсан юм бэ гээд” зүүн талын хавирга хэсэг рүү баруун гараараа 2-3 удаа цохисон, Б цагдаа зүүн гуяны дээд хэсэг рүү баруун хөлөөрөө 2-3 удаа өвдгөөрөө өвдөглөж цохисон, мөн шилбэ хэсэг рүү гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн, урд талд зогсож байгаад гутлынхаа урд хэсгээр өшиглөсөн. Тэр хоёр ээлжлээд л над руу ирээд өшиглөх, цохихдоо 2-3 удаа цохих, өшиглөх байдалтай байсан. …”  хэмээн мэдүүлсэн байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон цагдаа нарыг эрүүгийн хуулийн

21.1 дүгээр зүйл.Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах

2.Энэ гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

21.12 дугаар зүйл.Эрүү шүүлт тулгах

1.Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял, шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус зааснаар ял оноосон.

Өөрөөр хэлбэл, шүүхээс цагдаа нарт хорих ял оноож болох байсан ч торгох ял оноогоод өнгөрсөн юм. Харин гэмгүй иргэнийг эрүүдэн шүүсэн цагдаа нар торгуулахгүй хэмээн үзэж давж заалдах шатны шүүхэд хандсан ч ялыг нь хэвээр үлдээсэн нь энэ юм.

Бэлтгэсэн А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.