Зохиогч: cool

Mc collection хамтлагаар олонд танигдсан Rapper MB маань 2020 онд “come back” хийж байна. Хэсэг хугацаанд чимээгүй байсан Реппер дуучин MB өөрийн бие даасан цомгийн дээж болгож, цоо шинэ уран бүтээл болох “Зүрхэнд чинь” дуугаа цацаж, шуугиан тарих гэж байна. 2017 оноос хойш уран бүтээлээ завсарлаж, өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарсан уг дуучин маань “Про Стар” дуу бичлэгийн студид шинэ уран бүтээлч артистуудыг бэлдэж байгаа. Удахгүй шинэхэн эрч хүч, гал дөл нь бадарсан артистуудынхаа хамт хип хоп ертөнцөд хүчтэй байр сууриа буцаан авахаар сэтгэл шулуудсан гэдгээ ч нуусангүй. Ингээд сонсогч фенүүддээ баярлуулсан цоо шинэ будаг нь ханхалсан “Зүрхэнд чинь” дууг зориулаж…

Цааш унших

Найруулагч И.Нямгаваа америк хүргэний “даллагатай” Ойрд найруулагч гэгддэг И.Нямгаваа АНУ-д төвхнөөд багагүй хугацааг үдэж буй. Урьд хойд хоёр эхнэрийн 4-н охин, нэг хүүтэй. Том хоёр охин нь Америк эртэй дэр нэгтгэсэн бол, гурав дахь охин Н.Мичид нь мөн л Америк эрийн цайг чанахаар сэтгэл шулууджээ. Энэ янзаараа отгон охин нь харийн залуу дагуулж ирвэл, эрхэм найруулагч гадаад хүргэнийхээ тоогоор толгой цохих нь. Ямартаа ч олон охидтой аавын зовлон нэг. Цэцэг шиг нандигнадаг охин нь хадамд гарч, үрийн заяа үнэрлэхэд аавуудын хямрал дээд цэгтээ хүрдэг нь нууц биш.

Цааш унших

С.Оюун нам ч үгүй, суудал ч үгүй явна Амиараа дэнчин тавьж АН-ын дуу хоолой болсон С.Зориг агсаны хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй 20 гаруй жилийг үдэж байна. Улс төрд эргэлт хийж, өөрийн гэсэн байр сууриа тунхаглаж явсан энэ эрхмийн дүү С.Оюун УИХ-ын гишүүн байхдаа ч ахынхаа хэргийг илрүүлж чадаагүйд олон хүн харамсдаг. Анх ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлэхээр харь орноос ирэнгүүтээ улс төрд орсон тэрээр өнөөдөр нам ч үгүй, суудал ч үгүй нэгэн болон хувирчээ. 18 жил улс төрч хийсэн тэрээр одоо “Зориг сан”-гийнхаа ажилд илүү анхаарч, намын зарим нөхөддөө сонгуулийн зөвлөгөө өгч суудаг сурагтай.

Цааш унших

Улаан балт шинэ хүнээ нүнжигтэй угтав “Улаан бал” нэвтрүүлгээрээ олонд танигдсан Ч.Лодойсамбуу хэдхэн хоногийн өмнө шинэ хүнээ угтсан. Сэтгүүлчийн цаг наргүй ажилд хамаг амбиц, амьдралаа зарцуулж явсан тэрээр гоо сайханч бүсгүйг амьдралынхаа ханиар сонгосон. Тэд шинэ хүнээ “Интэрмед” эмнэлэгт өлгийдөн авав. Энэ үед ажлын хамт олон нь эмнэлгийн гадна ёслол хүндэтгэлийн байдалтай байсан талаар цахим хуудаснаа бичжээ. Анх сайтын гэрэл зурагчнаас амбицын гараагаа эхэлсэн Ч.Лодойсамбуу“Гамбир” нэвтрүүлгийн хөтлөгч хийж явахдаа улс төрч Лу.Гантөмөрийн хараанд өртөж, сайд байх үед нь хэвлэлийн ажилтан нь хийж байлаа. Харин өдгөө “Улаан бал” хэмээх ярилцлагын нэвтрүүлэг хийж буй билээ.

Цааш унших

Японд хар ажил хийж алх хадаас барьж үзээгүй байлгүй гэж хэлүүлэх үед: Байшин нурааж, хог цэвэрлэж, ачигч зөөгч хийж, барьж бүтээж, метроны зам сольж, элэг нэгтэндээ ажилласан цалингаа хулхидуулж, зарим нэгэнд нь ашиглуулж шөнө өдөргүй нэг ажлаас нөгөө ажил руу цаг наргүй явж таарсан газраа 10 мин зүүрмэглэж нойроо чадан ядан авч яваад үзчихсэн байх үед.. 10 жилийн өмнө ажил олдохгүй болохоор нь олдсоныг нь хийнэ.. Ажил хийж хөлсөө гаргах бол жаргал.. Зүгээр суух зовлон бол ял… Анх ирээд хэл мэдэхгүй үедээ Япончуудад дэглүүлдэг л байлаа.. 7:30 аас цугладаг ажилд гадаад хүн, хэл мэдэхгүй гээд өвөл үүрийн 5 цагт ирэхгүй…

Цааш унших

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150,6 тэрбум төгрөг зарцуулна. Ингэснээр тэтгэврийн хэмжээг хоёрдугаар сараас эхлэн 8 орчим хувиар нэмэхээр болжээ.

Цааш унших

Холливудын алдарт жүжигчин, “Оскар”-ын шагналт Леонардо Ди Каприо Монголд аялахаар төлөвлөжээ. Тэрбээр Хөвсгөл нуурыг үзэж, 10 хоногийн турш урцанд хоноглон, морь унаж, шонхор агнаж, нүүдэлчин гэр бүлийн хамт хооллох аж. 2016 онд түүнд удаан хүлээсэн “Оскар”-ыг нь авчирсан “The Revenant” кинон дээр гардаг шиг амьдралаар 10 хоног амьдрахын тулд 95 мянган ам.доллар төлсөн түүнтэй хамт Шведийн судлаач Ёхон Эрнст Нилсон аялах гэнэ. Адал явдалт “The Revenant” кинонд амьд үлдэхийн төлөө хүйтэн жаврыг туулж, хүнд бэрхтэй тулсан Леонардо Ди Каприо Монгол Улсад яг тэр дүр шигээ амьдарч үзэх гэж байгаа тухай гаднын хэвлэлүүд мэдээлж эхлэв. 45 настай Лео, 41 настай Ёхон…

Цааш унших

Өгүүллэг: Б.Золбаяр : Аав Өгүүллэг: Аав /Б.Золбаяр/Би амьдралдаа хоёрхон удаа айсан юм. Азарган үрээ агтлах сараар аав минь нэгэнтээ өвөө, авга ах хоёрын хамт анд явав. Үүр цүүрээр явсан тэд нар жаргахад ирсэнгүй. Би аавыгаа хүлээгээд л. Шөнө дөл боллоо. Гадаа эмээлийн гөлөм дуугарч, аяншсан морь шилгээн, намайг баярлуулахгүй л байлаа. Аавыгаа хүлээсэн сэтгэл нүдийг минь тэвхэдчихсэн юм даг. Унтаж тайвшрахын аргагүй айдас намайг хучаастай. Манайхны эрсийг анд явсны өдөр авга эгч надад, “Аав чинь өглөө мордохынхоо өмнө хонины толгойн ар шил идээд байсан. Лав дайсантай тааралдаа даа. Шил идэхээр дайсантай тааралддаг юм” гэж ярьсан юм л даа. Ишиг хөгнөж…

Цааш унших

Япон ухаан. (35 сургааль) 1. Тэнэг болон галзуу хүмүүст зам тавьж өг. 2. Эмэгтэй хүн хэрэв хүсэх юм бол хад чулууг ч бутална. 3. Явж буй хүнийг бүү хорь, ирж буй хүнийг бүү хөө. 4. Хурдан гэдэг нь удаан боловч завсарлагагүйг хэлнэ. 5. Муу хүний найз байснаас сайн хүний өстөн байсан дээр. 6. Энгийн хүмүүсгүйгээр агуу хүмүүс байдаггүй. 7. Дээш өгсөхийг хүссэн хүн шатыг зохиож чадна. 8. Эхнэр нөхөр хоёр гар нүд хоёр шиг байх ёстой. Гар өвдөж байхад нүд үйлдаг бол нүд өвдөж байхад гар нулимсыг арчиж өгдөг. 9. Нар зөв хүнийг мэддэггүй. Нар буруу хүнийг мэддэггүй. Нар хэн…

Цааш унших

ТОМ АХ Сүүлийн өдрүүдэд ажил ихтэй ээжийнхээр орох завгүй явна. “Хүүе хүү минь хүрээд ир, ярих зүйл байна” гээд ээж минь залгаастай. Нэг өдөр арай эрт дууссаных ажлаа тараад очив. Бие гайгүй юу? гэж асуухад зөрүүлээд л “Би яах вэ” чи Болроогийнхоо хөөцөлдөөд буй ажлыг нь нэг шалавлах арга байна уу? Батаа ойрдоо нэг л биш. Чи яасныг нь мэдээдэх. Баяраа бас авгай хүүхэдтэйгээ тар тур хийсэн. Нөгөө юмаа хүртээд байгаа бололтой. Баярмаа удахгүй төрнө. Гэр орон нь хоол унд байна уу? гээд урсгаж өглөө. Ээлжит гэрийн даалгавар эхэлж буй нь энэ. Ингээд л ээжээсээ даалгавараа аваад шуударлаа даа. Би…

Цааш унших