Зохиогч: cool

Германы “Basis Berlin” кино компани болон Араб, Австри, Монгол зэрэг улсын уран бүтээлчид хамтран бүтээсэн “Алтан судал” кино 70 дахь удаагийн Берлиний кино наадамд оролцож, “Алтан баавгай” шагналын төлөө өрсөлдөхөөр боллоо. “Basis Berlin” кино компаний уран бүтээлчид 2018 онд Монголд ирж жүжигчдийн сонгон шалгаруулалтаа хийсэн бөгөөд тэд жүжигчин Н.Ялалтын чадварыг ихэд үнэлж киноныхоо гол дүрд тоглуулахаар гэрээ хийжээ. Жүжигчин Н.Ялалтын хувьд кинонд тоглохоос гадна орчуулгын киноны дуу оруулагч, хөтлөгч зэрэг ажлуудыг үнэхээр чадварлаг гүйцэтгэдэг нэгэн. Түүнийг үзэгчид төдийгүй урлагийнхан үнэхээр “дотортой” жүжигчин гэж үнэлдэг юм билээ. Үнэхээр ч Монголын кино урлагийг өнгөлж яваа жүжигчдийн жагсаалтад тэрээр нэлээд дээгүүрт бичигдэх нь…

Цааш унших

Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын баатарлаг гавьяаг өгүүлсэн “Бууны сумыг буцааж болдоггүй” уран сайхны киноны нээлт өнөөдөр баатарын төрсөн нутаг Булган аймагт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид, МУГЖ Н.Батцэцэг нар оролцлоо. Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төржээ. Тэрээр 19-хөн насандаа эх орон, газар нутгаа хамгаалахаар Ардын цэрэгт татагдсан байна. Л.Дандар Тамсагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдаж байсан бөгөөд 1939 оны Халхын голын байлдаанд хошууч Ч.Шаарийбуугийн командалсан 6 дугаар морьт дивизид гал мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд…

Цааш унших

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч зардал өндөртэй урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир манай урлагийнхан хандивын аяныг эхлүүлээд явж байгаа. Тэгвэл нэгэн таатай мэдээлэл хүргэхэд, ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ашид тэргүүтэй ӨМӨЗО-ны уран бүтээлчид хандивын аян өрнүүлж, аяны хүрээнд 112.935 мянган юань буюу 45 сая гаруй төгрөгийг цуглуулан дуучин Ц.Сарнайгийн нэр дээрх Хаан банкин дахь 5212071351 тоот дансанд шилжүүлсэн байна. Тэрээр тус…

Цааш унших

Реппэр Rokit Bay-ийн “эрдэнэсүүд” Галзуу санаа реппэр Rokit Bay-гээс л гарна, мэднэ биз дээ. “Огтолцлол” кинод тоглосоноос хойш уран бүтээл туурвихаа түр азнасан халзан бор залуу фенүүдээ хэзээ баярлуулах юм, бүү мэд. Ямартаа ч, хоёр дахь үрээ өлгийдсөн реппэр залуу энэ шинэ жилээр нэлээд хөл хөөртэй баярласан бололтой. Бяцхан үрсийнхээ гэрэл зургийг хайрт эхнэрийнхээ хамт өөрийн цахим хуудаснаа нийтлэсэн байна лээ. Мөн энгэртээ “Эрдэнэс” хэмээн шивүүлснийг бодоход охиных нь нэр бололтой. Реппэр Rokit Bay-ийг ганц бие байхад түүний хос болчих гэсэн мөрөөдөлтэй охид хүүхнүүд түүнийг эргүүлдсэн түүх түүнд бий. Гэвч тэр эцсийн сонголтоороо артист Ануг сонгож, хоёр хүүхдийн аав болсон.

Цааш унших

Олон нийтийн сүлжээ сайтаар өөрийн амьдралаа ил тодоор байлгадаг залуу үеийн нэг бол Өгзөг Баярмаа. Түүний үйлдэлд дуртай нэгэн байхад, дургүй хүмүүс нь түүнээс олон. Анх өгзгөндөө кола хавчуулж, нүцгэн зургуудаараа олны анхаарлыг татаж байсан тэрээр өөрийн цахим хуудаснаа дахин “элийрчээ”. Өгзөг Баярмаа өөрийнхөө хэт задгай амьдралаа “Би амралтын өдрөөрөө 24 цаг орондоо байх дуртай. Бас би ихэнхдээ 7 хоногт 2 удаа хүссэнээ иддэг. Бас бүр юу ч идэхгүй байх дуртай. Бүр зуны өдрүүдэд хоолны хуваарь бүгдийг нь хаяад хамаагүй иддэг. Би булчинлаг, спортлог байхаас илүү эмэгтэйлэг байхыг илүүд үздэг. Бас бас хувцаснуудаа Нарантуул захын комиссын бараанаас авдаг. Би өдөрт…

Цааш унших

Монголын хамгийн онгироо эр “Өрөө авъя хөгшөөн” гээд л бүхэл бүтэн банкийг элгээр нь мөлхүүлдэг эрийг онгироо гэхээс өөр юу гэх билээ. Энэ эрийг Эдуард Сүрэн гэдэг. “Алтжин”-гийн Алтангийн том хүү. Төрийн банкнаас 51,5 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүх дээр ялалт байгуулсан данагар эр. Сониноос Эдуард Сүрэнгийн нэрийг сонсоод монголын банкууд бараг бүгд санадарч салганадаг гэнэ лээ. Хууль зүйн сайдыг байрандаа амьдруулах түүний хувьд юу ч биш, нэг дургүй нь хүрвэл өрөнд оруулж, өндийхгүй болтол нь сэгсэрчихээд Сингапур дахь харш руугаа нисчихэж мэдэх гэр бүл гэдгийг “томчууд” мэддэг юм билээ.

Цааш унших

Хотын төвөөр TEDDY “тараасан” бүсгүй Хотын ганган хүүхнүүдийн энэ өвлийн гоёо Teddy coat буюу хөнжил мэт том куртик. Тэгвэл уг гоёлыг урласан хүн бол “Хайрын хурим”-ын Ууганаа. Энэ куртикыг зөвхөн хүүхнүүд ч биш залуус өмсөж дулаахан өвөлжиж байгаа. Тухайлбал, “Хайрын хурим”-ын байнгын үйлчлүүлэгч “Vandebo” хамтлагийн залуус гангарч харагдана лээ.

Цааш унших

Н.Багабанди ганц бие идэр насны хүүтэй Ерөнхийлөгч асан Н.Багабандийн ганц бие хүүтэй гэнэ шүү, бүсгүйчүүдээ. Аавтайгаа зүс ижил Б.Батбаяр өдгөө 40 гарсан идэр насны залуу байдаг ажээ. Тэрээр нэг хэсэг ҮШН-ны Ц.Цолмонгын охин Ц.Нарангаравтай хамтран амьдарч байсан боловч хосууд хоёр тийш болоод багагүй хугацааг үдсэн байна. Ер нь ямар ч хүн нас явахын хэрээр шалгуур өндөрсөж, хэр баргын хүн сэтгэлд нь нийцэхгүй болчихдог гэдэг. Б.Батбаярын хувьд залуу халуун насандаа гитарчин Өөжгийтэй ханилж байсан мисс Ц.Түмэнхүслэн агсантай хайрын романс үүсгэж, хөтлөлцөж гүйн явсан гэдэг. Гэвч тухайн үеийн Төрийн тэргүүн асан аавынхаа үгнээс зөрж чадалгүй мисс бүсгүйг орхисон байдаг.

Цааш унших

МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэр МАН-ын зарим гишүүдийн хувьд хүндхэн цохилт болж эхэлжээ. Монголын улс төрийн намууд тодорхой хэмжээний мөнгөний босго тавьж, энэ мөнгийг хандивласан хүн УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ олж авч ирсэн. Энэ оны УИХ-ын сонгуулийн тухайд ч Ардчилсан нам нэр дэвших эрх горилсон гишүүддээ өмнө нь баримталж ирсэн жишгийн дагуу 100 саяын босго тавьсан байгаа. АН-ын гишүүд 100 саяын эрэлд хатаж, гадаад дотоодын компани, хувь хүмүүсээр дэмжүүлэн арай гэж намын даргынхаа тушаалыг биелүүлж амжсан мэдээ бий. Харин МАН-ын удирдлагууд 2020 оны парламентын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэг…

Цааш унших