Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчиддээ 80-100 сая төгрөгийн дэнчин төлөх шаардлага тавьсан нь тус намын гишүүдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулсан. Гэвч тус намын дарга С.Эрдэнийн “Мөнгөгүй л бол мэдлэг боловсролоор улс төрд хол явахгүй” гэсэн үзэл санааг намынхан нь хэдийнэ дэмжиж эхэлсэн бололтой. Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоогийн байдлаар дээрх хэмжээний мөнгө төлж сонгуульд нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлсэн горилогчид цөөнгүй байгаа гэнэ. Цаашлаад 100 саяыг төлчихөөд УИХ-д гарч чадахгүй бол АН-аас улс төрийн дэмжлэг үзүүлж нийслэл, орон нутгийн сонгуульд дэвших болон улс төрийн албан тушаалд томилох тохироо хийгдэж байгаа тухай “бор шувуу” улс төрийн хүрээнийхэн дунд хэдийнэ нисээд эхэлжээ.…
Зохиогч: cool
Дуучин Д.Болд “Vandebo” хамтлагтай шинэ оны босгон дээр “Чамд сонсогдож байна уу” дууны клипээ цацаж, залуусыг байлдан дагуулав. “Чамд таалагдаж байна уу” дууны үгийг “Vandebo” бичиж, хөгжмийг Д.Болд зохиожээ. Харин хоолойн бичлэгийг “440Hz records” бичүүлсэн бөгөөд хөгжмийн бичлэгийг The Library Records хийсэн байна. Мөн The Lemons хамтлагийн бөмбөрчин Өөжгий, Гитарчин Мөнх-Оргил, Swing Rotund хамтлагийн Оюунболд аргил гитарыг тоглосон байна. Дууны тохируулгыг Upside Down Dog Studio, Alex Reverberi (USA) дууны эцсийн мастер тохируулгыг United Mastering – Warren Sokol (USA)-д хийж, клипийг TJ Entertainment -д бүтээжээ. Түүнчлэн Урангоо, Хүслэн, Биндарьяа, Мөнх-Эрдэнэ нар бүжиглэсэн бөгөөд нүүр make-up Artist Цолмон ажиллажээ. Сонирхуулахад, Дуучин Д.Болд “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа…
Улсын Дээд шүүх хяналтын шатны журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд эрүү, иргэн, захиргаа аль нь ч адилхан ТАВАН шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийддэг. Эрүү, иргэн, захиргааны танхим нь тус бүр найман шүүгчтэй байдаг. Гэтэл УДШ-ийн Иргэний танхимын 5 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлснээр гурван шүүгч ажиллаж байв. Нэгэнт шүүгчийн ирц бүрдэхгүй байгаа тул иргэд, шүүх хүссэн ч УДШ-ийн иргэний танхим хуралдах боломжгүй болоод байсан юм. Тэгвэл УДШ-ийн иргэний танхимын хоёр шүүгчийн эрхийг 2020.01.10-ны өдөр сэргээснээр УДШ-ийн иргэний танхим 1300 гаруй хэргийг эхнээс нь шийдвэрлэх боломжтой боллоо. Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019.06.17-ны өдөр зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийг түдгэлзүүлсэн. Монгол улсын түүхэнд…
Сүү шиг сэтгэлийг гашлуулахгүй байхсан Гэгээн харцыг сэвтүүлэхгүй байхсан Цагаан дээр хараар бичих ч Хилэнцээс алсрахын уг Хар дээр алтаар бичих нь Гайхамшигт бодгалийн эрдэм Цагаан цайлган дүр эсгэгч Хувиа хичээгч бэртэгчид аюултай Хар явдлаар явах мэт боловч Сэтгэлийг оносон хэн бээр ч эрдэнэ Баасыг алтаар бүрвээс Олонх бээр шүтэх нигууртай Чандманийг будгаар будахуйд Хэн бээр ч танихуйяа бэрх Адгуусанд ч болов хайрын сэтгэл буй Хүмүүн болов ч бусдыг хайрлах үгүй бол харамсалтай Тус гарвал чөтгөрөөс ч тус гарна Шалтгаан үрийг эс оновоос бурхан ч тус үгүй Сэтгэл хэмээх нь эмнэг адуу мэт Цулбуурдаж эс сургаваас араатнаас дор болмуй Сэтгэлийн…
Хамгийн шалиг хүүхэмсэг яст мэлхий маш их секс хийснийхээ хүчинд өөрийн төрлийг устахаас хамгаалсан төдийгүй, гавьяаныхаа амралтанд гарахаар болжээ. Playboy хэмээн хочлогдож буй Диего нь энэ жил 100 настай бөгөөд даалгавраа амжилттай гүйцэтгэсэн учраас түүнийг нутаг руу нь буцааж байгаа юм. Эргэн сануулахад Сан Диего хотын амьтны хүрээлэнгийн Диего нэртэй яст мэлхийг Галапагосын арлын нэг хэсэг болох Испанёла дээрхи нэн ховордсон аварга яст мэлхийнүүдийг аврах, устахаас сэргийлэхийн тулд тусгайлан “урьж залж” авчирсан гэдэг. Мань яст мэлхийг арал дээр очих үед ердөө 2 эр, 12 эм яст мэлхий л байсан ажээ. Төрөл зүйл нь устаж үгүй болох аюулд ороод байгаа эгзэгтэй…
Монгол Улсаас Франц улсад суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд А.Баттөрийг албан тушаалаа урвуулан ашиглаж мөнгө угаасан болон оффшор бүсэд мөнгө угаасан гэх хэргээр АТГ-аас шалгаж байгаа. Тодруулбал, дипломат ёсоо зөрчин албан тушаалаа урвуулан ашиглаж визний хураамжийн мөнгийг хууль бусаар цуглуулсан, түүнийгээ оффшор бүсэд угаасан, тэр хөрөнгөөрөө усан үзмийн талбайтай тансаг харш худалдаж авсан зэрэг хэд, хэдэн үндэслэлээр буруутгаж улмаар хилийн хориг тавиад байсан юм. Тэгвэл түүнийг дөнгөж сая АТГ-аас саатуулсан байна. Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг 72 цагийн дотор шийдэх болно. А.Баттөр нь дипломат албанд 16 жил ажилласан туршлагатай, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн гэх мэдээлэл байна. Учир нь…
Яагаад усыг олон дахин буцалгаж болдоггүй вэ? Усыг олон дахин буцалгаж хэрэглэхгүй байх 3 шалтгаан. – Усыг дахин дахин буцалгахад хүчилтөрөгч үгүй болно. Хүчилтөрөгчгүй ус хүний биед ямар ч ашиггүй. Хүн загас биш учраас уснаас хүчилтөрөгчийг сорж биедээ шингээж чадахгүй. Насанд хүрсэн хүн минутанд цэвэр агаараас 360мл хүчилтөрөгчийг сорж ойролцоогоор 16-20 удаа амьсгалдаг байна. Харин нэг аяга цэвэр уснаас 6-10мл хүчилтөрөгчийг авдаг байна. Тиймээс олон дахин буцалгасан уснаас авах хүчилтөрөгч ямар болох нь ойлгомжтой . – Усыг дахин дахин буцалгаснаар хатуулаг чанар нь ихэсдэг. Усанд ууссан кальци, магнийн давсны агуулга их байх тусам түүний хатуулаг нь их байдаг. Усыг буцалгахад…
“Мундаг” жүжигчдийн залгамж халаа Г.Нарансолонго Хэдхэн хоногийн өмнө “Солонгон үүл” киногоороо ямар жүжигчин болохоо үзэгч олондоо өөрийгөө дахин баталсан Г.Нарансолонгод үзэгчид ам сайтай байна. Х-түц продакшнаас угшилтай жүжигчин Г.Нарансолонгыг өмнөх үеийн уран бүтээлчид ихээнхэн “тоодог” гэнэ лээ. Өдгөө 40 насны босгыг алхаж яваа жүжигчин бүсгүй маань анх дунд сургуульд байхдаа “Найзууд” хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж гараагаа эхэлж байжээ. Харин оюутан байхдаа тоглосон “Зүүд шиг хайр” уран сайхны кино олны анхаарлыг өөртөө татсан гэхэд болно. Түүний дараах “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Миний хөрш чөтгөр” гэх мэт арав гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. Х-түц продакшнд харъяалагдаж байхдаа сэргэлэн…
Өвлийн тэсгэм хүйтэнд халуун оронд аялж яваа олны танил эрхмүүд Амьдралын хамгийн дурсамжтай, хамгийн мартагдашгүй, аз жаргалаар бялхсан мөчүүдийн нэг бол яахын аргагүй аяллаар явсан хором байдаг. Өвлийн улирал эхэлсэн энэ өдрүүдэд нэр бүхий олны танил эрхмүүд дулаан уур амьсгалтай, халуун орон руу аялж яваа ажээ. Тэдний гэрэл зургаас сонирхоё
Үнэнч болон хуурамч хүмүүс… Тэднийг хэрхэн ялгах вэ? Үндсэн 7 ялгааг тайлбарлавал… Амьдрал өөд алхахын тулд өөрсдийн гэсэн үнэт зүйлстэй, толгой сийрэг, үнэнч, шударга нөхөд, хайртай дотны хүмүүсээрээ өөрийгөө хүрээлүүлэх нь тун чухал. Харин одоо та өөрөөсөө асуугаад үзээрэй: “Миний хажууд буй хүмүүс ямар вэ? Тэд үнэнч итгэлтэй хүмүүс мөн үү? Аль эсвэл ашиг сонжоо харсан хуурамч “гарууд” уу?”. Хэн нэгэнд итгэл даалгахын өмнө сайтар бодож, болгоомжтой хандах хэрэгтэй байдаг. Хууртагдах маш амархан. Учир нь үнэхээр байгаагаараа байдаг, үнэнч шуударга хүмүүсийг бусад баг зүүсэн, хуурамч хүмүүсийн дундаас таньж ялгах хэцүү. Цаанаа далд санаа агуулсан “нөхдүүд” зохиосон үлгэртээ бусдыг итгүүлэхийн тулд…
