Зохиогч: cool

Эрэл группыг үүсгэн байгуулагчдыг яллагдагчаар татлаа Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэгт авагдсан баримт, гэрчийн болон хохирогчдын мэдүүлгийг үндэслэн Эрэл группын үүсгэн байгуулагчид болох Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарыг яллагдагчаар татах тогтоол гаргажээ. Б.Эрдэнэбат нь Ариг банкинд хөрөнгө оруулахыг бусдад ятгаж, 20 гаруй тэрбумын төгрөгийг хувийн дансаараа дамжуулан авсан ч уг мөнгийг зориулалтын дагуу ашиглаагүй, банкны дүрмийн санд оруулаагүй нь нотлогдсон байна. Энэ нь бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар луйвардаж авах гэсэн зүйлчлэлтэй эрүүгийн хэрэг болно. Ийнхүү ятган сэнхрүүлэхэд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан хамссан байж болзошгүй гэнэ. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нар нь үүнээс гадна Хөгжлийн банк, Хаан банк, Хас банкаас их хэмжээний зээл…

Цааш унших

Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор И.Пүрэвдорж Анх 1942 онд одоогийн АШУҮИС үндэс сууриа тавьсан ч 1961 онд АУДэС болон бие дааж өрх тусгаарласан түүхтэй. Тэр цагаас хойш сургууль маань нэрээ хэдэнтээ сольж, 5 дахь захирлын нүүр үзжээ.             Алдар цуут Анагаахын сургуулийн захирлын албыг өмнө нь хашиж байсан хүмүүс ч өөрсдөө алдар цуутай, эрдэм чадалтай энэ салбартаа домог мэт нэр хүндтэй улс байлаа.  Анхны захирал Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, АШУ-ны доктор, профессор, Д.Балдандорж 27 жил, МУ-ын гавъяат багш, АУ-ны доктор, профессор Г.Жамба 8 жил, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан АШУ-ны доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэн 17 жил, МУ-ын гавьяат багш, АУ-ны…

Цааш унших

Энэ долоо хоногт Монгол Улсын парламентын ёсонд шинэ МУУ жишиг тогтох гэж байна. Өөрөөр хэлбэл,Улсын Их Хурлын гишүүнийг Улсын ерөнхий прокуророор дамжуулан гишүүнээс нь буулгадаг шинэ жишиг бий болох гэж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдын санал авч төрийн түшээ болсон хүнийг айлгах, амыг нь таглах, дарамтлах, бүүр цаашилбал бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг болох гэж байна гэсэн үг. Тодруулбал, өнгөрсөн жил Улсын ерөнхий шүүгч, ерөнхий прокурор хоёрыг зөвлөмжөөр шууд сольж болдог хууль баталсан. Үүний үр дүнд 2019 оны авилгын индекс өсөж Монгол улс 106-р байранд орсон. 2018 онд 93-р байранд жагсаж байсан нь 2019 онд ийнхүү хойш татахад хүргэсэн гэж хэлж…

Цааш унших

Хану билетынхаа мөнгөөр Герман явлаа “Comedy lab” клубын гишүүн Хану энэ сарын 29-нд өөрийнхөө “Hanu special” комедиан шоуг хийх байсан. Гэвч коронавирусаас урьдчилан сэргийлж Засгийн газар шийдвэр гаргасны улмаас бүх олон нийтийг хамарсан тоглолт, арга хэмжээнүүдийг цуцлагдсан. Харин комедиан Хану өөрийн цахим хуудсаараа мэдэгдэл гаргаж, билетныхээ мөнгөөр Герман явлаа хэмээн бичжээ. Мөн тэрээр “Та нар минь цэвэр агаарт гар, нойроо хангалттай ав, шим тэжээлтэй хоол ид, их инээ, бас маскаа зүүгээрэй” гэж зөвлөсөн байна.

Цааш унших

Монголын хүүхдийн боловсролын хүрээлэн, Хөгжлийн төлөөх судалгааны төв хамтран 2020.01.25-нд хүмүүжлийн эерэг аргын цогц сургалтыг “Эцэг эх байх гоё” уриатайгаар амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Америкийн Нэгдсэн Улсын “Эерэг Хүмүүжлийн Аргачлалын Холбоо” (Positive Discipline Association)-ны боловсруулсан сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүнийг ашиглаж Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулсан. Ингэхдээ сургалтын хөтөлбөрийг монгол аав, ээжүүдийн онцлогт тохируулж үндэсний зан заншил, хүүхдээ хүмүүжүүлэх уламжлалт арга барилд тохируулан бэлтгэж, дадлага давамгайлсан хэлбэрээр эцэг эхчүүдэд зааснаараа онцлог байв. Сургалтад 6 сартай хүүхдээс эхлээд өсвөр насны хүүхдүүдтэй аав, ээжүүд ирж оролцсон нь энэ сэдвийн хүрээнд эцэг эхчүүд илүү ихийг сурч мэдэх хүсэл эрмэлмэлзэлтэй байгааг харуулж…

Цааш унших

Энэ тэгээд тэнгэр заяат МОНГОЛ уу? Монголын өнөөдрийн дүр зураг, үнэн байдал. Харж авцгаа. Ханатлаа инээ, шоол. Хажуудахдаа шивнэ. Орк малаар нь дууд. Огт хамааралгүй юм шиг муул. Гэхдээ юу гээч? Өнөөдөр лангуу хоосолж, маргааш эмийн сан дээрэмдэж, нөгөөдөр айл гэр рүү дайрахад бэлэн яг ийм хүмүүс л улс орон, гэр бүл, баг хамт олноо татаж унагаадаг. Тэгээд хамтдаа ангал руу ойчдог. Ганцаараа, цөөхүүлээ боловсон, гэгээрсэн, эрүүлжсэн, эрхэмсэг, эрдэмлэг байгаад ямар ч нэмэргүй, яагаад ч урагшлахгүй гэдгийг ойлго. Тэр алдарт, аймшигт коронавирус гэдэг чинь бидний цөөхөн монголчуудын тархинд байна. Нэгэнт иймдээ тулж, ингэтлээ оюун сэтгэхүйн доройтолд орсон нь үнэн юм…

Цааш унших

БНХАУ-ын Ухань хотод докторын зэрэг горилон суралцаж буй залуу судлаачийнхаа хувьд одоо байгаа нөхцөл байдлыг дүгнэж, энд хөл хоригдоод байгаа 31 оюутан 1 бага насны хүүхдийн талаарх бодит мэдээллийг та бүхэнд хүргэе хэмээн шийдлээ. Азийн Чикаго хэмээн нэрлэгддэг төв Хятадын шинжлэх ухаан, боловсролын төв Ухань хот нь 11 сая хүн амтай Хятадын 7 дахь том метрополитан хот юм. Аюулт өвчин гарахаас ази тивийн хамгийн өндөр барилга энэ хотод баригдаж, дэлхий дээр анх удаа агаар дээр зам тавьж, шинжлэх ухааны, технологийн шинэ нээлтүүдээрээ алдар нэрээ дэлхийд цуурайтуулж байлаа. 2018 онд оюутан суралцахад хамгийн ээлтэй дэлхийн шилдэг 100 хотын нэг болж, Азид тивдээ болоод дэлхийд ранкаараа дээгүүр…

Цааш унших

                                 Эм ханган нийлүүлэх байгууллагын төлөөлөлэй цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа        Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, Онцгой комиссын гишүүн, Шуурхай ажлын хэсгийн дарга Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөллийн хамт өнөөдөр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, зарим эм ханган нийлүүлэх байгууллагын дарга, захирал нартай уулзалт зохион байгууллаа. Энэ хүрээнд шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай амны хаалт, гар халдваргүйжүүлэгч бодис болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт,…

Цааш унших

Герман улсын Мюнхен хотноо болж буй буудлага спортын H&N цомын тэмцээнд /2020.01.22-26/ оролцсон Монгол Улсын баг тамирчдаас ОУХМ Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 10 метрийн хийн гар бууны дасгалд цэцээ сорьсон бөгөөд уг дасгалд Италийн тамирчин Монна Паоло 583 оноо, Украины тамирчин Омелчук Олег 583 нар алт, мөнгөн медаль хүртжээ. Харин АНУ-ын тамирчин Николаус Моурер, ОУХМ Э.Даваахүү нар 582 оноогоор хүрэл медалийн эзэд болсон байна. Сонирхуулахад, Монголын буудлага спортын тамирчдаас “Токио 2020” олимпын наадмын хоёр дахь эрхийг ОУХМ Э.Даваахүү Бээжин хотноо 2019 оны нэгдүгээр сарын 20-29-нд болсон Дэлхийн цомын цуврал тэмцээнд хийн гар бууны эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд 577.9…

Цааш унших

Мэдээлэлтэй, мэдлэгтэй бас мэдрэмжтэй байж халдварт өвчнийг даван туулах ажээ. Короно вирусээр халдварлаж өвдөөд өөрийгөө эмчилж чадсан эмчийн бичсэнийг Д.Ундрах орчуулсныг хуулбарлан хүргэж байна Ухань хотын Тунжи эмнэлэгийн эмчийн өдрийн тэмдэглэлийг орчуулж оруулж байна. Халдвар тусаад өөрийгөө эмчилж байгаа энэ эмч бас зөвлөгөө өгчээ. Эмнэлгийн мэргэжлийн хүн биш болохоор эмнэлгийн нэр томьёог англиар орууллаа. Дэмий шуугиж байхаар унших, бодох юм ч их байна шүү. Ухань хотын Хуажун технологийн их сургуулийн харьяа Тунжи эмнэлгийн зүрх судас, дотрын тасгийн дэд профессор/ тасгийн дэд эрхлэгч Жөү Нин Нууцлагдмал өвчтөн: Нэгэн нууцлагдмал өвчний түүхтэй өвчтөн Цагаан сар ойртоод эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо улам цөөрч…

Цааш унших