Хайрт минь! Гараас минь охин хөтлүүлж, энгэрт минь хөвгүүд тэврүүлсэн хамгаас нандин чамдаа төрсөн өдрийн мэнд хүргье!!!
Зохиогч: cool
“Маск” продакшны жүжигчин Жижгээ буюу Г.Лхагвацэрэн Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан эхнэртэйгээ хоёулханаа “жаргах”-аар аялалд гарчээ. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Энэ бүсгүйг өөрийн болгож авсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хамт аялахыг мөрөөдөж байлаа. Хайрыгаа өдөр шөнөгүй жаргаана” гэжээ. Залуу жүжигчин Ц.Жижгээ эхнэр болон охин, хүүгийнхээ хамт амьдардаг. Түүний эхнэр эдийн засагч мэргэжилтэй юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын тамирчин Н.Төгсцогт 12 дахь тулаанаа WBC холбооны 57 кг жингийн аварга Гари Расселлтай хийж ялагдал хүлээсэн билээ Түүний ялагдлыг найз бүсгүйтэй нь холбож тайлбардах хүмүүс сошиалд мэр сэр харагдана лээ. Учир нь түүний сүйт бүсгүй Б.Энэрэл хайртай залуутайгаа хамт АНУ-д амьдарч байгаа юм. Энд тэнд зугаалсан зургаа цахим хуудаснаа нийтлэсэн нь Н.Төгсцогтын ялагдалд Б.Энэрэлийг буруутгах асуудал гарсан бололтой.
“Мөрөөдөлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай сургууль цэцэрлэг амарсантай холбогдуулан уран бүтээлээсээ түр завсарлагаа авч, хотоос зайдуу зуслангын байшиндаа гэр бүлийн хамт амьдарч байгаа. Тэрээр өчигдөр орсон цасаа хэрхэн цэвэрлэж буй зургаа өөрийн цахим хуудаснаа дэлгэсэн байна. Мөн тэрээр “Бас л ажилтай залуу шдээ гэртээ бол, Микрофон барьвал хөтлөгч,Тайзан дээр гарвал жүжигчин, Хүрз барьвал цэвэрлэгч гээд л” хэмээн хошигножээ.
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал, НЭМГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд нийт найман өрхөөс дуудлага ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байна. Угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордлоо гэх дуудлагын дагуу мэргэжлийн байгууллагынхан очиж шалгалт хийхэд яндангийн сойлтоо хаасан, зуух ханан пийшингийн холбоос засвартай, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, үнс дүүрсэн зэрэг иргэдийн өөрсдийн аюулгүй байдлаа хангаагүй байдлаас үүдэж угаарын хийнд хордох шалтгаан болж…
БАНК ХОЖСООР БАЙХ УУ!!! Төрийн гурван өндөрлөг болон Банкны эздүүдэд Короно вирусын халдвар тархаад байгаа энэ хэцүү цаг мөчид төр засгаас яаралтай арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр БАНК ХОЖСООР БАЙХ УУ Бидний цөөхөн монголчуудад банкинд зээлгүй хүн гэж бараг үгүй бизээ. Үүнд ажил хөдөлмөр эрхэлдэг, том жижиг гэлтгүй төрөл бүрийн бизнес эрхэлдэг үйл ажиллагаа нь зогссон бүх л хүмүүс хамрагдах байх. Энэ цаг мөчид хөл хорио тогтоон хамаг үзвэр үйлчилгээний газруудыг хүчээр хаасныг бүгд сайн мэдэж байгаа. Юу вэ гэхээр ямар ч орлогогүй болсон үүдээ бариулсан газрууд зөндөө байна. Тэдний ихэнх нь зээлтэй, үүнийг…
Коронавирусийн эсрэг дархлаагаа дэмжих арга: Амин дэм, шим тэжээл бүхий чанарлаг хүнс хэрэглэх Ядрахгүй, даарахгүй байх Витамин D өдөр бүр хангалттай тунгаар уух Сайн чанарын витамин С нэмэлтээр уух Хэрэв дархлаа дэмжих бэлдмэл авч хэрэглэх бол найрлага хэсгээс ИНТЕРФЕРОН гэсэн үгийг хайна уу. Интерферон дотроо альфа, бета, гамма гэсэн 3 хэлбэртэй ба бета нь Коронавирусийн эсрэг илүү үр дүнтэй байх магадлалтай. Дархлаа судлалын багш Т.Хонгорзул MD, PhD
БНХАУ-ын Ухань хотод дэгдсэн шинэ коронавирусын (“2019-nCoV) халдвар дэлхийн олон оронд бүртгэгдэж, ДЭМБ-аас “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” үүссэнийг зарлан сэрэмжлүүлсэн. Шинэ коронавирусын халдвар, уушгины хатгалгаа өвчин нь хурдацтай тархаж байгаа бөгөөд манай оронд уг халдварын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч тус улстай хил залгаа орны хувьд халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй байна. Иймд иргэн, гэр бүлд зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Нийт ард, иргэдэд өгөх зөвлөмж: Шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг мэдээллийн баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны вэб хуудас (www.mohs.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/www.mohs.mn/), НЭМГ-ын вэб хуудас (www.ubhealth.mn), фэйсбүүк цахим хуудас (https://www.facebook.com/ubemgazar/ хаягнаас авч байх. Шинэ коронавирусын өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх /ялангуяа БНХАУ/.…
“The Voice of Mongolia” шоуны шинэ дугаар ням гариг бүр үзэгчдийн хүртээл болж буй. Тэгвэл тус нэвтрүүлгийн баг хамт олон шүүгч, дасгалжуулагчдын “солих” тухай шуум явж эхэллээ. Тодруулбал, шоуны шүүгч дасгалжуулагч нарын эхнэр, нөхөр нэг удаагийн дугаарыг шүүхээр болсон бололтой. Үүнийг батлах гэсэн мэт Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер С.Ононбатын гэргий Т.Нансалмаа энэхүү зургийг нийтлэжээ. Энэ жилийн шоунд оролцохоор 3,000 гаруй хүн бүртгүүлснээс 100 гаруй нь “Blind audition”-д өрсөлдөх эрхтэй болжээ. Шүүгч, дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, продюсер С.Ононбат, Монгол Улсын гавьяат жүжигчин, Хурд хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Уламбаяр нар ажиллаж байгаа…
Янаг хоолой, бариу хувцастай цаг агаарын хөтлөгч бүсгүй гэвэл хэний ч нүдэнд Б.Аригун төсөөлөгдөх нь дамжиггүй. Түүний хувьд монголын хамгийн халуухан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд жагсдаг. Гэвч тэр найз залуутай. Тэрээр “Би тачаангуй, секси хувцаслаж янаг дуу хоолойгоор үзэгчдээс хандалт авна гэж төсөөлж явсан удаагүй ээ. Учир юу вэ гэвэл миний өөрийн өгөгдөл нөгөөх мөн чанар нь тачаангуй, секси, эрчүүдийн дур хүслийг татах тэмүүлэлтэй хүн огтоос биш. Би өөрийнхөө дуу хоолойг секси гэж огт бодож байгаагүй юм байна лээ. Сайн сонсоод үзвэл суурь хоолойны маань өнгө их суучихсан бүдүүн талдаа. Харин миний баримталдаг зүйл юу вэ гэхээр тухайн хүний дотоод мөн…
