Зохиогч: cool

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй харьяа агентлаг, газар хэлтсийн удирдлагууд өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх болон Засгийн газрын 62 дугаар захирамжийн хүрээнд автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас хамтарсан хяналт шалгалтыг хийж байгаа юм. Хотын Захирагч С.Амарсайхан хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл бэрхшээл тулгарч  буй эсэх асуудлаар Налайх дүүргийн Хонхор өртөө дэх шалган нэвтрүүлэх постны албан хаагчидтай уулзлаа. Шалган нэвтрүүлэх постонд ажиллаж байгаа албан хаагчдын зүгээс өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Улаанбаатар хотруу орж гарч байгаа иргэдэд эрүүл мэндийн үзлэгийг хийж,…

Цааш унших

“Халуухан” А.Туяа афоризм хэлэв Цагтаа “Х-Түц” продакшины мисс гэгдэж явсан жүжигчин А.Туяа сайхан бие, тачаангуй төрхөөрөө олны анхаарлыг илүүтэй татдаг нэгэн. Ямартаа л, түүнийг хэвлэлийнхэн “халуухан” гэж тодотгохов дээ. Өдгөө 35 настай ч, ганц бие амьдралаар амьдарч яваа тэрээр сошиалд тун идэвхитэй нэгэн. Тэгвэл тэрээр өөрийн зурагны дор нэгэн афоризмыг “өгүүлжээ”. Тэрээр “Хүнийг уурлуулж, гомдоож, маргалдаж…их мөнгөн дээр л хүн танигддаг” хэмээн бичсэн байна.

Цааш унших

Уран ээжийн “саран” охид Жүжигчин “Банш” Батаа буюу Б.Баттөмөр “Х ТҮЦ” продакшнаас ажлын гараагаа эхэлж байсан тэрээр “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчнээр ажиллаж, олон түмэнд инээд бэлэглэж яваа авьяаслаг нэгэн. Түүний хувьд өөртэйгөө усны дусал мэт адил гэмээр Г.Булгантамир гэх бүсгүйтэй гэр бүл болж, гурван сайхан охины аав, ээж болцгоосон билээ. Г.Булгантамирын хувьд урлагийнхны бэрүүд дундаа ажилсаг, сайхан ааштайгаараа гайхагддаг. Тэгвэл тэрээр охиддоо дээл хийж өгч уран бүсгүй болохоо бас харуулаад амжсан байна. Дашрамд дуулгахад, жүжигчин Б.Батаагийн охид бүгд нэрнийхээ ард “сар” дагавар залгадаг. Хүүхдүүд нь шинэ жил, цагаан сарын үеэр төрсөн учраас бэлэгдэл болгож, Гэгээнсар, Ялгуунсар, Монголсар хэмээн охидоо нэрлэжээ.

Цааш унших

Реппэр Цэцэ хайрын баяраар шинэ хүн “бэлгэнд авав” Урлагийнхан дундаа “Бие жижигхэн ч бэлчээр томтой” гэгддэг “Vanquish” хамтлагийн гишүүн реппэр Цэцэ буюу Н.Цэцэнбилэг өнгөрсөн Валинтений баяраар шинэ хүнээ өлгийджээ. Энэ тухайгаа тэрээр хайрын баяраар шинэ хүн “бэлгэнд авав” хэмээн тодотгосон байна. Реппэр залуугийн хувьд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамбын хүргэн. Харин түүний гэргийг Д.Саруул гэдэг бөгөөд реппер залуугаас даруй 5 насаар эгч билээ.

Цааш унших

Дуучин П.Идэржавхлан бухимдав Нийтийн дууны салбарт өөрийн гэсэн өнгө төрх, донж хэв маягийг бий болгосон дуучин П.Идэржавхлан өөрийн цахим хуудсаараа бухимдалаа илэрхийлжээ. Тэрээр “Болохгүй гээд байхад болно гээд байдаг нь монгол хүний хувиа бодсон арчаагүй зан юм уу. Бурхан минь урагшаа яваад байгаа малнууд битгийл балиар тахалыг нь чирээд ирээсэй” гэжээ. Монгол улс өнгөрсөн баасан гаригт БНХАУ-аас орж ирэх хөл хөдөлгөөнийг зогсоож, хилээ хаасан. Гэвч гарах хөдөлгөөнийг хаагаагүй бололтой.

Цааш унших

Сүү үнэртсэн ижийхээ энгэрт эрхэлж үнсүүлмээр Сүүдэр бараадан гэрийнхээ хаяанд нь нэг суумаар Сүлэгдсэн шаргал цайг нь хөлс гаргаж оочилмоор Сүрдэм өндөр уулсаа хөлөө эцтэл алхмаар Аавын үнэртээ дээлийг өрөөлдөж нөмөрч унтмаар Аргалын галтай гэртээ өдөржин загнуулж хэвтмээр Аагтай борцтой цайгаа эмээтэйгээ хувааж уумаар Адууны үнэртэй нутагтаа зарагдсан морь шиг гүймээр Хоргол бууц үнэртсэн хондондоо нэг хөрвөөмөөр Хорол тоонотой гэрээ үхэр тэргэнд ачаалмаар Холоос нүүсэн айлын тоссон цайг уулцмаар Хонгор бага насандаа эргэж нэг очмоор Жижигхэн гоё чулуугаар найзтайгаа гэр барьмаар Жингэнэсэн хонхтой бойтгоо үнэрлэж өмсөж үзмээр Жимсэнд хамт алхсан хөөрхөн жаалуудтай алхмаар Жиргээ болжмор шиг шулганан тэдэнтэй цуг тогломоор…

Цааш унших

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг аялал хийх хоббитой. Тэгвэл тэрээр энэ сарын 15-нд Саяаны нурууны ноён оргил Мөнхсарьдагт авиралт хийж гарсан байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Саяаны нурууны ноён оргил Мөнхсарьдагт 7 цаг зүтгэж байж гарлаа” гэж видео бичлэг оруулжээ. Саяны нуруу нь Монгол улсын баруун хойд хэсэг болон өвөр Сибирьт байдаг уулархаг бүс нутаг юм. Зүүн Соён ба Баруун Соён гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Баруун Соён нь зонхилон Бүгд Найрамдах Тува Улсад, зүүн Соён нь зонхилон Хөвсгөл аймагт оршино. Хамгийн өндөр цэг нь Хөвсгөл аймагт байх Мөнх сарьдаг уул бөгөөд 3491 м өндөртэй.

Цааш унших

Сүүлийн үед олны танил буюу бидний нэршлээр оддын дунд ур чадвараараа өндрөөр үнэлэгдэж буй Банни гэх энэ бүсгүйг загварын салбарынхан андахгүй. Тэрээр анх Single Ladies киноны стилистээр ажиллаж гарч ирж байсан тэр сүүлийн үед ихээхэн эрэлттэй байх болжээ. Бараг л монголын өвөрмөц хувцаслалттай олны танил, ганган хээнцэр хэн бүхэн түүнээс зөвлөгөө авдаг болсон гэнэ лээ. Тухайлбал, тэрээр тютюны өөр хэлбэрийг олонд таниулж чадсан. Европ хувцасыг стилийнхээ гол суурь болгодог тэрээр үндэсний хувцаслалтыг моданд оруулахаар шургуу ажиллах болжээ.

Цааш унших

Зөөсий бид хоёр ямар задарсан амьдралаас жаргаж үлдсэн хоёр биш дээ. Бидний амьдралыг нээрээ ингэж сүйрүүлж хөгшин залуу хүүхэд эгч дүүсгүй ингэж тоглож хаях гэж дээ чи. Бид чамаар дутаагүй шүү дээ.Үнэхээр хүсэж үгүйлсэн үр хүүхдээрээ дутаж санаж гансарч байна шүү дээ.Чи миний үрийн анхны шинэ сарыг аавтай нь эгчтэй нь учруулахгүй өвөөд нь хайрлуулахгүй хүний байшинд бүгдээс нууж өөрөө гадуур тэнэн лайв хийж,хүний гар харуулсан амьдралтай золгуулж байна шүү дээ.Чи ямар муухай амьдралаасаа ингэж өш санаж үлдсэн хэрцгий хүйтэн новш вэ. Төрүүлсэн охин Халиукаагийнхаа нүдэнд зовлон гуниг үлдээж,төрүүлсэн эхийгээ хүн чинээ тоодоггүй завхарсан замаа алдсан чамаар бид ахин нэг…

Цааш унших

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөнд хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд 15 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн, 86 хувийн биелэлттэй. Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын хүрээнд хог ачилтын компаниудыг цахим системд холбосон, одоогийн байдлаар 15 байгууллагын 234 тээврийн хэрэгсэл GPS-ээр холбогдсон байна. Нэг хот нэг стандарт зорилтын хүрээнд явган хүний замын тохижилт, тэмдэглэгээг байршуулах 61 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” хэмээв. Коронавирусийн талаарх цагийн үеийн байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл…

Цааш унших