Зохиогч: cool

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, зөвлөх Г.Аюулгүйн хамт бусдын бизнесийг дээрэмдсэн үү Хэргийг албан бус эх сурвалжаас тодруулахад, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, зөвлөх Г.Аюулгүйн хамт албан тушаал эрх мэдлээрээ далайлган хоёр бүсгүйн эхлүүлсэн бизнесийг булаасан гэх мэдээлэл байна. Ингэхдээ бизнес эрхлэгч бүсгүйчүүдэд хөрөнгө оруулах замаар компанийг нь өөрийнх болгосон аж. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн зөвлөх Г.Аюулгүй нь “залилан мэхэлсэн, компанийн хөрөнгө завшсан” гэх гомдлоор нэр бүхий иргэнийг шалгуулахаар өгчээ. Тэрбээр залилуулсан гэх хөрөнгөө бүгдийг нь өөрөө авсан ч цагдаад хохирлоо тодорхойлж чадаагүй аж. Харин түүнд залилуулсан гэх бүсгүйчүүд “Биднийг хууль хяналтын байгууллагаар үндэслэлгүйгээр шалгуулж байгаа. Мөн…

Цааш унших

Хүйтэн алт хүний аминд хүрэх цаг…МАН тавиулуудаа Алтайгаас татна уу! Болормаа…хоёр хүүгийн ээж, цэл залуухан, цэмцгэр бүсгүй. Их хотод сэтгүүлчээр ажлын гараагаа эхэлж, төрөлх Алтайдаа төвхнөн, залуу үеийнхний төлөө залуу насаа зориулахаар шийдсэн нэгэн. Орон нутагт эрч хүчтэй, эвдрээгүй мөрөөдөлтэй хүн тогтох нь ховор цагт Болормаа энэ алхмыг эрсэлж хийсэн. Төрсөн нутагтаа яваад очиход ийм л нар шиг инээсэн охин угтаж, Хүүхэд залуучуудын шинэхэн ордноо танилцуулан, “Мазаалай” театрт тавьсан жүжгүүдийнхээ тухай ярилцан сууснаас хойш есөн сар өнгөрчээ. Өнөөдөр тэр алга. Өндөр Алтайн тэнгэр дор инээж, мөрөөдөж, хийж, тэмүүлж явсан хүний охин үр учир битүүлгээр амиа алдчихаад байна. Хамгийн хачирхалтай нь…

Цааш унших

Жүжигчин Отгоо одонгийн хүүхдээ өлгийдлөө “Шинэ үе” продакшнаас ажлын гараагаа эхэлсэн ч өдөө “Мөрөөдлийн театр”-т харъялагдаж яваа жүжигчин Отгоо буюу Б.Отгонтуяа өчигдөр дөрөвдэх хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “2020-02-20 Энэ өдөр ямар сайхан өдөр вэ ? Үлгэрийн юм шиг цас хаялсан энэ өдөр бурхнаас илгээсэн 4 дэхь үрээ өгийдэн авлаа” хэмээн бичсэн байна. Жүжигчин Отгоо жирэмсэн байхдаа “Бүтэн амьдрал” уран сайхны кинонд тоглож амжсан байна. Угийн ажилсаг сэргэлэн гэдгээрээ гайхагддаг жүжигчин бүсгүй маань өмнө нь “Цэмцгэр” нэртэй хими цэвэрлэгээ ажиллуулдаг байсан. Харин өдгөө үндэсний үйлдвэрлэлийн “попкорн” хийж бяцхан хэрэглэгчдийнхээ гарт хүргэж байгаа билээ.

Цааш унших

Эрүүл мэндийн сайдын 2020 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 93 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Амгалан амаржих газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авах үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагаа нь Нийслэлийн Амгалан амаржих газрын Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг шинэ коронавирусын (COVID-19) болзошгүй халдварын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой гарсан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал, албан даалгавар болон холбогдох тушаал, шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийг танилцуулж, шинэ коронавирусын сэжигтэй тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, тусгаарлах өрөөний бэлэн…

Цааш унших

Улс орон даяар онцгой дэглэм тогтоож коронавирусийн эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Энэ хүрээнд урьдчилан сэргийлэх ажил, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж эхэллээ. Тэгвэл өнөөдөр Хотын Захирагч Нийслэлийн Налайх дүүрэгт ажиллалаа. Хотын захирагч С.Амарсайхан Баянзүрх-Налайхын шинэ заид баригдаж эхлэх явган болон дугуйн замын ажлын бэлтгэл ажлыг хангах, замын тэмдэг тэмдэглэгээ, арчилгааг сайжруулах талаар холбогдож албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллаад, тэндээс цааш хөдөлж зүүн бүсээс Улаанбаатар хот руу чиглэсэн авто замын хөдөлгөөний хяналтын пост болох Налайхын Оргил худалдааны төвд очиж ажилласан. Үүний дараагаар Хотын захирагч…

Цааш унших

“Андра модель” загварын агентлагийн захирал топ модель Х.Бадамгэрэл сүүлийн үед “сайн охин”-оос “муу охин” болж эхэлсэн гэнэ шүү. Энэ өөрчлөлтдөө өөрөө баярлаж байгаа тухай өөрийн цахим хуудаснаа найзуудтайгаа хуваалцжээ. Тэрээр “Дүрмийн дагуу тоглогчоос. Жаахан охин байхаасаа л болохгүйг хийдэггүй, дүрмийн биш л бол зөрчдөггүй, дагадаг хүн чинь би л дээ. Энэ нь олон сайн амжилт авчирсан ч хоёр талтайг, мөрөөдлийнхөө сургалтын мундаг багшийнхаа зөвлөгөөгөөр алдаа оноо хийх эрхтэй, бусадтай л адил хүн гэдгээ ойлгож, өмнө нь ямар уйтгартай байснаа хүлээн зөвшөөрсөн юм аа. (Ёстой) гэсэн үгээр өөрийгөө хайрцаглаад, сэтгэхдээ хүртэл хэт баригдмал байжээ. Статусаасаа болоод ч тэр үү, зарчимч гэр…

Цааш унших

Р.Анхням: Настай хүнд элэгсэг хандаж бай, залуусаа Кино урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Р.Анхням сошиалд тун идэвхитэй нэгэн. Тэрээр өөрийн цахим хуудсаа ашиглан залууст “сургааль айлджээ”. Тэрээр “Залуучууд дүү нар минь ээ! Энд миний дүү нар, хүү ч орно оо. Эмээ, өвөө, ээж, аавдаа тусалж бай! Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ! Гуравхан элдүүр гурил элдэж, хэрчээд нэг завандаа оруулаад өгчхөд л тус. Жоохон бондгор махаар хорь, гучхан банш хийгээд өгөхөд тус болно оо. Залуу хүнд юухан байхав дээ. Бидний юухан байхав гэж боддог юмнууд настай хүмүүст мөн ч их ажил болдог юм. Хэдхэн ээлжийнх нь хувцсыг сайхан…

Цааш унших

Ч.Цэнгүүн С.Төгс нар эргэж нийллээ Монголын хамгийн халуухан хос гэгддэг Ч.Цэнгүүн, С.Төгс нарыг салсан тухай мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл тэд эргэн нийлж, хамтын амьдралаа үргэлжлүүлэх болжээ. Энэ тухайгаагаа Ч.Цэнгүүн өөрийн цахим хуудаснаа бататгаж “My lady” гэж хамт авхуулсан гэрэл зургаа оруулсан байна. С.Төгсийг орондоо маш халуухан гэдгийг экс нөхөр Н.Эрдэнэцогт нэгэнтээ ам алдсан байдаг. Харин С.Төгс өөрийгөө “horny” гэж тодорхойлдог. Ямартаа ч, эргэн нийлсэн хосууддаа аз жаргал хүсье.

Цааш унших

Эмэгтэй дүр гаргахаас халширдаг П.Эрдэнэзаан Монголын хошин урлагт өөрийн гэсэн өнгө төрхөө тодорхойлж яваа МУГЖ П.Эрдэнэзаан “Макс” продакшины “тулгын гурван чулуу”-ны нэг. Увс аймгийн Улаангом сумаас гаралтай тэрээр амьдрал дээр нэлээд дуугүй талдаа “дотогшоо” сэтгэлзүйтэй хүн гэдгийг ойр дотныхон нь хэлдэг. Тайзан дээр тэрээр Том хөхтэй, үлэмж биетэй, нарийн хоолойтой эмэгтэй хүний дүрийг та чадварлаг бүтээдэг. Гэвч тэрээр “Би ер нь эмэгтэй хүний дүр бүтээхдээ халширдаг. Эр хүн эмэгтэй хүний дүрийг бүтээнэ гэдэг амаргүй даваа. Хамгийн гол нь эмэгтэй хүний сэтгэл зүйг гаргахад нарийн мэдрэмж шаардагддаг” хэмээн хэлсэн байдаг. П.Эрдэнэзаан гавъяатын хувьд дөрвөн хүүхэдтэй. Хоёр том нь аль хэдийнэ нас…

Цааш унших

Нийслэлийн Шуурхай штабын дарга – Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Шуурхай штабын орлогч дарга – Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын ажиллагаатай Өлзийт, Эмээлт, Баруун туруун, Морингийн даваа зэрэг товчоонд хяналт хийж, коронавирусын халдвараас сэргийлэх, илрүүлэх хяналт тандалтыг хийж буй ажил байдалтай өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа. Энэ хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэнтэй холбогдуулан авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ажиллаж буй эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, мал эмнэлгийн мэргэжлийн албад зэрэг бие бүрэлдэхүүнд албан үүргээ хариуцлагатай, сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллах талаар…

Цааш унших