Зохиогч: cool

Улаанбаатар хотын гудамжинд 300-400 мянган машин таг гацаад нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, хар тугалга, тоос, тоосонцор, үнэрт органикийг 1-5 цаг үйдвэрлэнэ. Энд эдийн засгийн хохирол, хичнээн тонн шатахуун, цаг хугацааг хий хоосон үрж буйг би таашгүй. Улаанбаатар хотын замын түгжрэл шигээ улс орон таг гацчихсан, мэлэрсэн харагдаж магадгүй ээ. Тэгэхээр нэн түрүүнд автомашины түгжрэлийг шийдэх хэрэгтэй. Монголчууд бид 10 мянган машинд зориулан барьсан замаа хичнээн өргөтгөөд 600 мянган автомашин явуулах боломжгүй. Гадны туршлагаас харахад автомашины түгжрэлийг эдийн засгийн, захиргаадалтын, албадлагын аргаар шийдсээр ирсэн байна. Маш амархан эдийн засгийн шийдэл бий. Төрийн ордон, хотын захиргаа, яамдын авто зогсоолыг нэн түрүүнд өндөр…

Цааш унших

Төвдөөр аялсан 8 хоног өндөрлөж хүлгийн жолоогоо Хөх нуурын зүг заллаа. Эх орныхоо үндэсний сэхээрлийг үр хойчдоо сэргээн сануулах гэсэн шалихгүй тэмдэглэлүүдээ Цастын оронд жаргааж байна. Шашины философийн их авшиг хуралдсан энэ газар ирсэн маань барилдлага гэж талархана. Магадгүй энэ цаг үед олон залуусын хамгийн сонирхолгүй газар Төвд бизээ. Зарим нэг нь голоод, зарим нь сэтгэл холдоод, зарим нь анзаарахгүй ийшээ зүглэхгүй биз. Гэхдээ эх орондоо хэрэгтэй ганц санаа горьдож яваа залуу хүний хувьд Төвдийн тухай хэдэн дүгнэлт хэлэх ёстой гэж сэтгэнэ. Үнэндээ ТӨВД ХҮНИЙ НҮДНИЙ ЦОГ, НҮҮРНИЙ ГАЛ БҮДГЭРЭН ДОРОЙТЖЭЭ. Гундуу, хар бараан, ядуу зүдүү, бохир заваан, үхээнц тэмцэлгүйн…

Цааш унших

Баярын өмнөхөн үе гэхэд санасныг бодвол үсчний газар хүн цөөвтөр байлаа. Гэвч чамлахааргүй хүлээх нь гарцаагүй боллоо. Тав зургаан хүн дараалан суужээ. Нэг бүдүүн эр хана налан, нүдээ аньсан нь энэ хорвоогийн амьдралыг үүрд орхин одсон мэт харагдана. Нэгэн пагдгар эр пиджакныхаа энгэрийн гадна халааснаас сам гарган хананы том толины өмнө очоод үсээ хоёр шанааруугаа ч самнаж үзнэ. Духруугаа ч самнаж үзнэ. Яаж самнавал өөрт илүү зохихоо мэдэхгүй л байгаа бололтой. “Хажуу халимаг чамайг оворжуу болгоод дух руугаа самнахлаар хүүхэд шиг харагдуулаад байна. Хойш нь самнаач, тэгвэл чи гараад өгнө дөө” гэж хэлмээр санагдавч би мэдээжээр юу ч хэлсэнгүй. Миний…

Цааш унших

Хийлч Дээгий гэртээ хоол хийхээ больжээ Хийлч Дээгий сүүлийн үед нөхрийн хамт хоолны дэглэм барьж буй сурагтай. Тиймээс тэрээр өглөөний цай, өдрийн хоолоо “Эрүүлмаа”-д очиж иддэг болжээ. Мөн тогооч Г.Мөнгөндолгиогийн исгэгчгүй талханд “донтоод” байгаа гэнэ лээ. Хичнээн идсэн ч жин нэмэхгүй, жигтэйхэн амттай, эрүүл мэндэд тустай гээд бүх талаараа хийлч бүсгүйд таалагдаад байгаа аж. Тиймээс гэрийнхээ гал тогоонд хоол хийхээ больсон байна.

Цааш унших

Нүүрээ буддаг эрчүүд Сүүлийн үед эрчүүд гоо сайхандаа анхаарлаа хандуулж, косметик хагалгаа хийлгэх болсон. Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж, нүүрээ буддаг болоод буй. Солонгост эрчүүд нүүрээ будахыг хэвийн үзэгдэл гэж хардаг ч, манайд тийм бий. Ямартаа ч, нүүрээ буддаг олны танил эрчүүдийн цөөн хэдийг дурьдъя. “Motiv” хамтлагийн дуучин Б.Ганбаатар Дуучин Б.Ганбаатар нүүрээ “янзын” тод буддаг. Нар, салхинаас хамгаалах гэж нүүрээ буддаг эрчүүдийн хамгийн их үздэг бичлэг natural makeup for men. Урлагийнханд тайзны будалт байж болох ч амьдрал дээр Б.Ганбаатар шиг тод буддаг нь ховор. Т.Ариунаагын нөхөр Б.Буяндорж Т.“Ноёд” группын босс гэдгээс илүү МУГЖ дуучин Т.Ариунаагийн нөхөр гэдгээр олонд танигдсан…

Цааш унших

Гадаад дипломгүй нь ганц Төөгөө Комедиан “Хар” Төөгөө уг нь банкны салбарт ажилладаг, намхан нуруутай жирийн л бор залуу байв. Харин өдгөө халхын хавтгайд түүнийг танихгүй хүн үгүй болжээ. Болоогүй өнгөрсөн намар “Амьдрал” нэртэй бие даасан тоглолтоо “Аса цирк”-т хийж, бөөн бөөн мөнгө олов. Комедианы хувьд “тэргүүлэх” зэрэгтэй тэрээр хамтлагтаа боловсролоороо хамгийн тааруу нь гэнэ лээ. Тодруулбал, “Хар” Төөгөөгөөс бусад нь гадаадад галуу шувууны мах идсэн шиг их дээд сургууль төгсөж диплом гардсан юм билээ. Ер нь бүх цаг үед намхан эрчүүд хамгийн амбицтай, хамгийн карьерист нь байдаг гэдгийг “Хар” Төөгөө дахин батлаж байна.

Цааш унших

Ц.Цэрэнпунцаг гарьдын охин хүчирхийлэлтэй тэмцэнэ Уран хурц барилдаанаараа үзэгч олноо шуугиулж явсан улсын гарьд­ Ц.Цэрэнпунцаг өдгөө Монголын тэргүүн бизнесменүүдийн нэг болон одтой яваа. “Жем интернейшнл” группийг удирдахын зэрэгцээ спортын салбараа орхилгүй, SPS спортын төрөлжсөн суваг нээн ууган охин Ц.Пүрэвжаргалдаа өгч амжилттай ажиллуулж байгаа билээ. Тэгвэл чадварлаг удирдагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдөөд байгаа Ц.Пүрэвжаргал буюу Пушкигийн талаар нэгэн сонирхолтой мэдээлэл чих дэлслээ. Юу гэхээр тэрээр охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсооход чадах бүхнээ хийхээр “Том мөрөөдөл” ТББ байгуулжээ. Хоёр хүүхдийн ээж тэрээр ТББ-ынхаа хүрээнд нэлээд олон ажлыг амжуулсан байна.

Цааш унших

Төрийн үйлчилгээ цаг ямагт нээлттэй хаалгатай газар байдгаараа онцлогтой. Өнөөдөр аймгийн төв Сүхбаатар суманд төрийн үйлчилгээ үзүүлэгч бүх байгууллагууд нэг дор цугларч иргэдэд шаардлагатай төрийн үйлчилгээг зардал чирэгдэлгүй нэг дороос хүргэсэн “Ээлтэй үйлчилгээг иргэн танд” нээлттэй хаалганы өдөрлөг, “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” гэсэн хоёр өдөрлөг хамтдаа зохион байгуулагдлаа. Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн нар өдөрлөгт оролцож байгаа байгууллага нэг бүртэй танилцав. Нээлттэй хаалганы өдөрлөг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулагдаж хэвшсэн уламжлалт арга хэмжээ юм. Энэхүү өдөрлөгт аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд болон холбогдох байгууллагууд…

Цааш унших

Мотив хамтлагийн Жижгээ шүүхээс гавтайгаа оргосон ч дайчлан баривчилжээ Мотив хамтлагийн ахлагч Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэсэн хэргээр 2019.12.16-ны өдөр саатуулагдсан юм. Түүний цагдан хориог сунгах эсэхийг хуулийн дагуу 72 цагт багтаан шийдэх ёстой байдаг. Өчигдөр буюу 2019.12.17-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Улмаар түүнд Монгол улсын хилээр гарахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийн цагдан хорихийг шийдэх шүүх хурал ар араасаа дарааллан явагддаг. Харин энэ үеэр Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр ‘Өмгөөлөгчтэйгөө уулзаад ирье’ хэмээн шүүхийн байрнаас ГАВТАЙГАА оргон зайлсан байна. Тиймээс Мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн алба…

Цааш унших