Дуучин Заяа “Тэргүүний залуу” болжээ “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин С.Заяа Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” медалийн эзэн болжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Уран бүтээл, “Зөв давалгаа” нэвтрүүлгийг маань үнэлж МЗХ-ны Тэргүүний залуу цол тэмдэгээр шагнууллаа. Ирэх 2020 онд улам ихийг хийж бүтээх ташуур өглөө. Миний ард асаалттай байж чаддаг найз нартаа баярлалаа. Зөвхөн миний шагнал биш бидний шагнал юм шүү” хэмээн бичжээ. Дуучин С.Заяагийн хувьд МҮОНРТ-ын нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр юм. Тэд үерхээд 5 жилийн ой дээрээ анхны хүүгээ гаргаж байсан бөгөөд 10 жилийн ой дээрээ хоёр дахь үрээ өлгийдөж авсан билээ.
Зохиогч: cool
“Акуа”-гийн Укагийн халуухан “ёлка” “Акуа” фитнесийн Ука буюу Б.Уянга өөрийн цахим хуудаснаа гацуур модны дэргэд халуухнаар зургаа даруулжээ. Сүүлийн хэдэн жил “Алтжин фэшн” нэртэй дотуур хувцасны брэнд гаргасан түүнийг мэдэх хүмүүс ажил хэрэгч, боломжийн бизнес сэтгэлгээтэй, сүүхээтэй бүсгүй хэмээн дүгнэдэг юм билээ. Укагийн хувьд “Хар ирвэс” клубын хөдөлмөр зүтгэлээрээ ялгарч яваа нь өөлөх юмгүй жирийн тамирчин. Найз нөхдийнх нь хүрээнд түүнийг гоо сайхан, гадаад төрхөндөө хөрөнгө оруулалт хийхдээ юугаа ч хайрладаггүй гэдэг. Таван жил тасралтгүй хийлгэсэн гоёо нь хиймэл сормуус. Байнга усанд дасгал сургуулилт хийдэг болохоор тэр үүнийгээ юугаар ч сольшгүй гоёо гэж үздэг гэсэн шүү
Анхан шатны шүүхээс ял сонсоод байсан Ц.Сандуй, А.ганбаатар нар давж заалдах шатны шүүхэд хандаад байсан. Тэдний гомдлыг өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэлэлцлээ. Уг хуралд Ц.Сандуй, А.Ганбаатар нар цахимаар оролцож бөгөөд хаалттайгаар үргэлжилсэн. Улмаар хэргийг хэд хэдэн шалтгааны улмаас нэмэлт мөрдөн байцаалт буюу прокурорт буцаасан байна. Харин Ц.Сандуй, А.Ганбаатар нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл тэднийг хорих 461-р ангид саатуулсан хэвээр байх юм. Иргэн Г.Доржзодов 60 тэрбумын гэх схемийг танилцуулсан, харин түүнийг нь бүх намын удирдлага сонссон гэх.Г.Дорзодовын зохиосон схемийг хамгийн идэвхтэйгээр сонссон, зарим талаар зөвлөгөө өгч, хянасан байж болзошгүй хүмүүсээр…
‘АПУ’ ХХК-ийн үйлдвэрлэдэг “Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг архинуудыг хуурамчаар үйлдвэрлэж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн IX хороо буюу Дэнжийн 10000 орчимд ‘АПУ’ ХХК-ийн үйлдвэрлэдэг “Eden”, “Болор”, “Arkhi” зэрэг архийг гар аргаар үйлдвэрлэж байж болзошгүй үйлдэл илэрсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас эд мөрийн баримт болгон хураан авч, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас газар дээрх үзлэг шалгалтыг хийсэн юм. Энэ талаар НМХГ-ын улсын ахлах байцаагч Н.Одончимэг “Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мэдээллээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр архи хуурамчаар үйлдвэрлэсэн байх магадлалтайг мэдээлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагын хувьд шинжээчээр оролцож, эдгээр согтууруулах ундаа ямар төрлийн спиртээр хийсэн, сав баглаа боодол, хаяг шошго болон бусад нөхцөл…
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Ж.Өнөрбаяртай ярилцлаа. -Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ. Даатгалын үр дүн хэр байна вэ? -Шүүгчийн эрх эрх зүйн байдлын тухай хуульд “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд 2015 оноос Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг тендерт шалгарсан даатгалын компанитай гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж ирсэн. Эхний 2 жилд даатгалын тохиолдол үүссэн талаарх өргөдөл, нэхэмжлэл шүүгчдээс бараг ирдэггүй байсан. Харин өнгөрсөн 2 жилд шүүгчид гэрээнд заасан үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр нэхэмжлэн авдаг болсон. 2018-2019 оны гэрээний хэрэгжилт даатгалын 74 тохиолдолд…
Жүжигчин Өскө “Бөртэ чоно” цом хүртэв болжээ “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өскө буюу А.Өнөржаргал жюү жицү бөхөөр хичээллээд багагүй хугацааг үдэж байгаа. Өнгөрсөн хугацаанд тэрээр “Ulaanbaatar International Pro” жюү жицүгийн олон улсын тэмцээн Монгол Улсад хоёр дахь удаагаа болоход АНУ, Унгар, БНХАУ, БНСУ, Япон, Монгол зэрэг есөн орны 400 гаруй тамирчид өрсөлдөхөд Өскө түрүүлж, дэлхийн аваргын тэмцээнийг зорьж амжилттай оролцоод ирсэн удаатай. Тэгвэл тэрбээр хэд хоногийн өмнө болж өнгөрсөн спортын шилдэгүүдийг тодруулах “Бөртэ-Чоно-201”9 наадамд түүний Жиү жицү бөхийн “Гаруда” клуб шилдэг клубээр шалгарч Бөртэ Чонын эзэн болсон юм. Тэнд байсан үзэгчид хийгээд хөтлөгч нар Өскөд тусгайлан баяр хүргэжээ.
МИАТ дэх Цагдаагийн хэлтэс 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд Тээврийн цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, тус хэлтсийн дарга Хурандаа Л.Ганбаатар нар оролцож үг хэллээ. ТЦА-ны ИАТ дэх Цагдаагийн хэлтэс нь Чингис хаан олон улсын нисэх буудал болон Хөшгийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн , хамгаалагдсан болон хориотой бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байгууллага юм. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлагдсаны дагуу ажлуудаа…
“Монос”-ын бэр Н.Чинхүслэн сошиалд цензүүртэй ханддаг болжээ Загварын ертөнцөд хөл тавина гэдэг хүн болгоны хүссэнээр болдог зүйл биш. Тэр дундаа загвар өмсөнө гэдэг нь гаднаас харахад сайхан ч гэлээ дотроо маш их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөрийг хувь хүнээс шаардаж байдаг мэргэжил. Энэхүү шаардлагыг даван загвар өмсөгч модель хэмээх нэрийг зүүсэн олон гайхалтай охид байдаг ч тэр бүр амжилтанд хүрдэг нь цөөхөн билээ. Тэгвэл тэдний нэг бол загвар өмсөгч хэдий ч тэр бүр олны нүдэнд өртөөд байдаггүй даруухан модель Н.Чинхүслэн юм. Тэрээр “Монос” группын гүйцэтгэх захирал болох Х.Анандтай гэр бүл болж, Шангри Лад тухлах болсон. Угийн “даруухан” тодотголтой тэрээр сүүлийн үед…
Э.Бат-Үүлийн гэргий “Нас бол тоо”-г нотлосоор явна Хотын дарга асан Э.Бат-Үүлийн эхнэр, “Сонор рекорд”-ийн захирал Б.Дэлгэртуяа “Эрүүлмаа” хэмээх зөв хоололт, халуун иогоор хамаг амьтдыг галбиржуулж байгаа нь Зайсан даяар цуурайтаад удаж байна. Иогийн эх орон Энэтхэгт суралцсан тэрээр ОУ-д багшлах эрхтэй гэнэ лээ. Тэрээр хэдийнэ 60 насны босгыг давсан ч “Нас бол тоо”-г өөрөөрөө нотлоод буй. Тэрбээр “Иог бол өөрийгөө олох, нэгдэн нийлж өөртэйгээ дахин танилцах, сонсож хайрлах ухаан юм. Бие болон сэтгэлийн амар амгалан, эрч хүч, эрүүл энх, гоо сайхныг нэгэн цэгт тогтоон барих боломжийг зөвхөн иог танд олгоно” хэмээн нэгэн хэвлэлд ярьжээ.
Жүжигчин Б.Барслхагва хэлний “авъяасгүй” “37-р точка” олон ангит уран сайхны киноны Лутаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Барслхагва гадаад хэл сураагүй дээ ихээхэн харамсдаг гэнэ шүү Тэрээр нэгэн ярилцлагандаа “Хожим харамсахгүйн тулд одоо л хичээл номоо сайн сур гэж хэлдэг байсан эцэг эхийн үг орой руу нь орох ирдэг л юм билээ. Энэ үгийг өсвөр үе дээрээ явж байгаа хүүхдүүд ойлгодоггүй. Харин ах эгч нарынхаа насан дээр ирэхээр амьдрал өөрөө л ойлгуулдаг. Олон гадаад хэл эзэмшихгүй яав даа гэж хар толгойгоо буруутгах үе байдаг л юм байна” хэмээжээ. Жүжигчин Б.Барслхагвагын хувьд 24-р дунд сургуулийг дүүргэсэн хотын төвийн унаган хүүхэд аж. Харин өөрийг…
