Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Цогбадрах нар 2019 оны 9 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж байгаа Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтын хүрээнд ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албанаас зохион байгуулж байгаа түлхүүр гардуулах ёслолын арга хэмжээнд оролцлоо. Уг арга хэмжээг нээж ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын албаны дарга хатагтай А.Ю.Попова үг хэлсэн ба тэрбээр хоёр улсын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд хүний эрүүл мэнд хийгээд бүс нутгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр Камаз маркийн автомашинд…
Зохиогч: cool
Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусаад багагүй хугацаа өнгөрсөн. Дараагийн гишүүд ямар шалтгаанаар томилогдохгүй байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяраас тодрууллаа. – Монголын Хуульчдын холбоо Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэхээр хэд, хэдэн удаа хуралдсан ч нэр дэвшигчдээ тодруулсангүй. Танай байгууллагын ажилд хүндрэл учирч байна уу? -Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэн эрхийг таван жилийн хугацаатай гэж хуульчилсан байдаг. Монголын хуульчдын холбооноос нэр дэвшүүлсэн гишүүдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор томилдог. Таван жилийн хугацаа энэ оны гуравдугаар сард дууссан. Тэр даруй Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлж ирүүлэх мэдээллийг манай байгууллагаас Монголын хуульчдын холбоонд хүргүүлсэн боловч одоо болтол хариу ирүүлээгүй…
Швейцарын антропологичид 1993 онд Сибирээс буюу Укокын өндөрлөг дээр байрлах Ак-Алах булшны газраас олдсон Скифийн эмэгтэй дайчны нүүрийг сэргээжээ. Судлаачид түүний дүр төрхийг өмнөх байдалтай нь харьцуулахад 75 хувиар сэргээсэн байна. 75 хувиар гэдэг нь түүний нүдний өнгө болон хөмсөг нь өөр өнгөтэй байж болзошгүй байгаа аж.Алтайгаас олдсон энэхүү мумми нь 2500 жилийн өмнө олдсон бөгөөд зүүн мөрөн дээрээ Алтай нутгийн бэлгэдэл болсон буга шивүүлсэн байжээ. Үүнээс нь гүнж эсвэл Амазон бүсгүй гэж таамаглаж байгаа юм. Энэ бүсгүй амьсгал хураахдаа 25 настай байсан бөгөөд үхлийн шалтгаан нь хөхний хорт хавдар байжээ. Түүний мумми болгосон булшийг олох үед маш сайн хадгалсан хувцаснаас гадна олон зэвсэг олдсон бөгөөд энэ нь түүнийг ‘Амазон’ гэж нэрлэх үндэслэл болжээ. Бүсгүйн зүүн мөрөн…
Дэлхийн бодибюлдингийн шилдэг 10 тамирчны нэг Франко Коломбо 78 насандаа буюу 2019 оны 08-р сарын 30-ны өдөр Италид усанд живсэн байдалтайгаар олдсон билээ. Жүжигчин, тамирчин, боксчин тэрээр “Мистер Олимп”-ийн 1976, 1981 онуудын аварга бөгөөд Арнольд Шварценеггерын хамгийн сайн ажээ. Тэд хамтдаа 54 жил нөхөрлөсөн юм. Энэ талаар Арнольд Шварценеггер өөрийн цахим хуудастаа “ Өнөөдрийн Арнольд байх шалтгаан бол яах аргагүй чи. Мюнхенд анх танилцсан үеэс хойш нэгэндээ урам зориг өгч, хоорондоо өрсөлдддөг байсан. Хамтдаа байхдаа бид өөрсдийнхөөрөө байж, аз жаргалтай, инээлддэг байжээ. Би анх АНУ-д ирэхдээ гэр бүл, эх орноо орхиод ирсэн болохоор маш их ганцаарддаг байсан. Тийм болохоор Жо…
Суудлын ажилтай, хөдөлгөөн бага хийдэг хүмүүсийн хувьд фитнесс рүү алхахаас өөр сонголтгүй байдаг билээ. Тэгвэл заавал тэгэх шаардлагагүй болохыг Япон залуу өөрөөрөө харуулсан байна. Тэрбээр таван сарын турш өглөө бүр дөрвөн минутын дасгал хийгээд 13 кг хасаж, өөхөө 18.2 хувиар хассан. Hiiragi Sensei хэмээх твиттер хэрэглэгч өөрийнхөө таван сарын турш өглөө болгон дасгал хийснээр сунасан гэдэс нь арилж зургаан толгойт булчин нь гарч ирсэн. Дасгал нь тун амархан 20 секунд хийгээд 10 секунд амарна. Түүний өөрчлөлтийн зураг болон хийсэн дасгалыг бичлэгээр хүргэж байна.
Олны танил эрхэмүүдийн бяцхан үрс хичээлийн шинэ жилийн эхний өдөр Фантастик продакшины жүжигчин СТА Ж.Алтаншагай охидын хамт Жүжигчин Б.Мишээл хүүгийн хамт “Хөөрхөн дэлхий” ТББ-ын тэргүүн Дуучин Ч.Уранхолбоо том охины хамт Том охин нь энэ жил нэгдүгээр ангийн сурагч болж байгаа бөгөөд Д.Батбаяр, Т.Баясгалан нарын САКУРА сургуулийг сонгон суралцахаар болжээ. Маск продакшины жүжигчин СТА Ц.Ганзориг гэр бүлийн хамт Эмоци продакшны жүжигчин Б.Ариунцэцэг Эрхлүүн охины хамт Жүжигчин Б.Ариунчимэг түүний Авъяаслаг охин Эгшиглэн нар Дуучин Заяа болон МҮОНТ-ийн нэвтрүүлэгч хөтлөгч Одзаяа нар том хүүгийн хамт Аримун продакшны жүжигчин СТА А.ГАНЧИМЭГ бяцхан охины хамт Хөтлөгт Д.Уранзаяа хүүгийн хамт Реппэр Рокет Бэй-ийн гэр бүл…
Өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд: -Сүхбаатар сумын Төмөр замын Ганзам 7 дугаар багийн 3-р 60 айлын барилгын дээвэр, -“Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ-ыг дулааны насостой болгох, -Алтанбулаг сумын 64 айлын орон сууцны иргэдэд учирсан хохирлын асуудал зэргийг хэлэлцэж, хүйтэн сэрүүн болохоос өмнө шийдвэрлэхээр боллоо. Дээрх асуудлуудыг шийдвэрлэснээр иргэд дулаан өвөлжих, тухтай орчинд ажиллаж, амьдрах боломж бүрдэх юм.
Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ үргэлжилж байна. Энэхүү хүрээнд БНХАУ-ын шилдэг арван уран сайхны киног “Тэнгис”, “Өргөө”, “Гэгээнтэн”, “iCinema” театруудад үнэ төлбөргүй үзэгчдэд үзүүлнэ. Дараах 10 киноны тавыг монгол дуу оруулгатайгаар буюу орчуулагч Ж.Амарбаясгалангийн орчуулснаар, Н.Нэргүйбаатар, Ш.Батболд, О.Бэлгүтэй нарын орчуулгын киноны мэргэжлийн жүжигчдийн дуу оруулснаар хүргэх бол тавыг нь Өвөр монголын Үндэсний кино орчуулан үйлдэх төвийн уран бүтээлчид дуу оруулснаар үзэгчдэд хүргэх юм. Ингээд БНХАУ-д ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг 10 киноны товч агуулга болон үзвэрийн хуваарийг танилцуулж байна. 1. НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙ / THE WANDERING EARTH ҮЗВЭРИЙН ХУВААРЬ: Тэнгис…
